Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын аргаар бясалгаж эхэлснээс хойш би сахилуудаа сахисаар ирсэн. Бурханы адислалаар энэ жил би зөвхөн Магистрын зэрэгтэй болсноос гадна Докторын зэрэг хамгаалах шалгалтад орж хамгийн дээд оноог авч Формоса дахь Их сургуулийн түүх нийгмийн шинжлэх ухааны докторын хөтөлбөрт багтах зөвшөөрөл авсан юм.
Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал үнэхээр хүчтэй. Би билэг ухаанаа хөгжүүлснээр суралцахад их хялбар болсон. Миний Магистрын зэрэг авсан бүтээл ангидаа хамгийн шилдэг нь байлаа. Түүнээс гадна ангийнхныг маань бүгдийг гайхшруулсан зүйл бол би Тайнанаас Тайпэй руу Их сургуульдаа унаагаар ирж очин боломжоороо ажилладаг байсан мөртлөө төгсөхдөө нэгдүгээрт орсон явдал юм. Тийм өндөр оноотой төгсөх нь надад амар байгаагүй. Залуухан, бас гэр бүлийн хариуцлага хүлээгээгүй ангийн залуус маань миний зорьсон зүйлдээ бүхнээ зориулж байсныг талархан хүлээн зөвшөөрсөн.
Дотоодын Гэрэл Аялгууны аргаар илүү сайн төвлөрч сурсан нь надад ажил, сурлагадаа амжилт гаргах боломжийг ч буй болгосон юм. Магистрын зэргийн хөтөлбөрт багтаж орохоос өмнө би менежерийн алба хашиж маш завгүй ажилтай байсан болохоор надад шалгалтад бэлдэх цаг зав олддоггүй байлаа. Түүнээс гадна би нэг удаа алдаа гаргаснаас олон нийтийн сониноор шүүмжлүүлж байсан билээ. Энэ бүгдээс болж элсэлтийн шалгалтад орохдоо би гутрангуй байдалд орсон байсан. Даргын буруу ташаа ойлголтоос болж би мөн тушаал буурав. Харин Магистрын зэргийн хөтөлбөрт багтаж орсон тухай мэдээ, мэдэгдэх хуудас хүлээж аваад догдолсондоо бүр уйлсан гээч. Үнэндээ би өмнө нь шалгалтад их хайхрамжгүй хандаж хөтөлбөрт орох оноо ч доогуур байв. Энэ бүх миний гаргасан алдааг Багш мэдэж байсан болохоор надад тийм сайхан бэлэг өгсөн байх. Урьд нь элсэлтийн шалгалтууд өгч байсан ч тухай бүрд шалгалтдаа унаж байв. Гэсэн хэдий ч жинхэнээр хичээнгүйлэн суралцсаны үр дүнд миний оноо маш өндөр байсан. Ийм маягаар бид Үнэн ёсонд төвлөрөх тутам Их Багш бидний бүх юмыг зохицуулах болно. Жилийн өмнө би төгссөн. 2-р улирлын 2 сарын туршид лекцэд суух бололцоогүй гэдгээ мэдэж байсан болохоор эхний улиралд курсийнхээ ажлыг бүрэн хийж дуусгалаа. Тэгээд дараагийн улиралд суухгүй байх хүсэлтээ тэр үед гаргаж түүнээс хойш хэд хэдэн удаа хүсэлт тавьсан боловч татгалзсаар байв. Гэтэл эхний улирлын сүүлчийн өдөр утсаар ярьж дахин гуйгаад үзэхийг ах маань зөвлөв. Надад бүтнэ гэсэн найдлага байгаагүй ч “дахин оролдоод үз “гэж түүнийг хэлэх үед нь гэнэт “ Энэ чинь Багшийн зохицуулалт биш байгаа” гэсэн бодол тархинд зурсхийн орж ирэв. Тэгээд би ямар ч эргэлзээгүйгээр Диний ажил руу яаран гүйв. Дин зөвшөөрнө гэдэгт би найдахгүй л байв. Гэтэл тэрээр тэр дороо зөвшөөрчихлөө! Би бараг уйлах шахан Дин миний нулимсыг харчих вий гэхээс зовон хурдхан гадагш гарлаа. Гараад хөх тэнгэр өөд ширтэн “Энэ бүх гайхамшигт зохицуулалтад тань баярлалаа” гэж Их Багшдаа залбирав. Би түүний заасан бясалгалаас гайхамшгийг мэдэрсэн. Ийм сайн аргыг надад заасанд нь Багшдаа талархаж буйгаа ойлгосон.
Нэгэн цагт бид Бурхантай нэг л холбогдсон байхад Багшийн бидэнд өгдөг бэлгүүд үргэлж тохирсон байдаг. Багш надад тэр бэлгээ эрт өгөөгүй ч гэсэн тэр улирлын хамгийн сүүлийн өдөр өгсөн билээ. Одоо би билэг оюуны бясалгалаа хийхийн зэрэгцээ сурч, ажиллаж байна. Багш бидэнд сайхан боломжоор хангаж өгдөг. Миний хамгийн гол зорилго бол зөвхөн Бурханы эзэнт гүрэн рүү гэртээ буцаж харих гэдгээ ойлгодог. Энэ ертөнцийн зүйлс бол зүгээр л гэртээ харих замыг зугаатай болгох үүрэгтэй. Тиймээс энэ зүйлсээс болж би өөрийгөө зоргоор нь тавьж Үнэний зам мөрөөр явах замаасаа хазайхыг хүсэхгүй.
Эх сурвалж: The Supreme Master Ching Hai News No. 85