Нийгэмлэгийн Хятад гишүүн сурвалжлав (Эх нь Хятад хэл дээр)
13-р Алтан Жил 3-р сар (2016)
Авга эгч Ма жил гаруйн хугацаагаар хүндээр өвчилсний эцэст 2015 оны 1-р сарын эхээр 74 насандаа таалал төгссөн юм. Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдэд ч ямар нэг эмнэлгийн яаралтай тусламж авахыг хүсээгүй юм. Авга эгч Ма веган хоолтон болж, Дотоодын Гэрэл Аялгууны Бясалгалаар бясалгаад 10 гаруй жил болсон бөгөөд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд туйлын сүсэгтэй нэгэн байв. Тэрээр эцсийн мөч ирэхэд юу хүсч буйгаа, юу хийх хэрэгтэйгээ мэдэж байв. Тиймээс өөрийн хүүхдүүддээ өөрийг нь өнгөрсний дараа манай Нийгэмлэгийн гишүүдээр ажил явдлын бүх зүйлийг хийлгэхийг хүсч буйгаа хэлсэн байна. Хүүхдүүд нь түүний хүслийг хүндэтгэн биелүүлж, таалал төгстөл нь Нийгэмлэгийн гишүүдийг түүний хажууд бясалгах боломжийг бүрдүүлсэн нь сайн хэрэг болсон юм.
Авга эгч Маг амьсгал хураах мөчид түүний итгэл үнэмшлийг хамгийн их эсэргүүцдэг бага охин нь ээжийнх нь билгийн нүдээр дамжин сүнснээс нь хоёр бадамлянхуа цэцэг дэлгэрч, баруун чихнээс нь гэрэл түгэн тархахыг олж харжээ. Тэрээр Аръяабал Бурхан ээжийг нь авахаар ирснийг олж харсан байна. Ийнхүү Авга эгч Магийн отгон охин нь тэр үед ээжийнх нь дэргэд байсан бусад төрөл садангууддаа ээжийгээ өөд болсныг тайвнаар мэдэгдээд, Аръяабал Бурхан аваад явсныг хэлжээ. Тэгэхэд л царай нь ягаан хэвээрээ, унтаж байгаа юм шиг харагдсан Авга эгч Маг амар тайвнаар таалал төгссөнийг хүмүүс мэдсэн юм.
Чандарлах өдөр нь Диваажингийн хаалга цэлийтэл нээгдэн, Авга эгч Ма олон тэнгэрийн элчсийн хамтаар өөртэй нь зэрэг чандарлагдсан бүх үлдсэн сүнснүүдийг авч явахаар бууж ирж буйг Магийн эгч нь олж харжээ. Тэр өдөр чандарлагдсан талийгаачдын сүнснээс хэн нь ч доод ертөнцөд унаагүй байна.
Авга эгч Маг чандарлахад хүүхдүүд нь түүний үнснээс 20 гаруй чулуу олжээ. Тийнхүү хүүхдүүдийнх нь гашуудал сарнин одов. Тэд маш баяртай байсан бөгөөд өөр ертөнцөд төрнө гэж чухам юу болохыг үнэхээр ойлгожээ.
Авга эгч Магийн гэр бүлийнхэн талийгаачийг өвчтэй байх хугацаанд нь эргэж тойрч, мөн түүнийг үдэхээр амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд дэргэд нь бясалгаж байсан манай нийгэмлэгийн гишүүдэд талархлаа илэрхийлэхээр веган ресторанд урьж, зоог барьсан юм. Авга эгч Магийн хүүхдүүд мөн гэр оронгүй хүмүүсийг веган хоолоор цайлахад 7000 юань хандивлажээ.
Орчуулгын эх сурвалж: https://news.godsdirectcontact.net