Гурилтай шөл ба глютинтай хуурга

 

  • Гурилтай шөл
  • Глютинтай хуурга

Орц:

Оливын тос 5 г

Бор мөөг 20 г

Цагаан гаа 10 г

Төмс 50 г

Дүфү 50 г

Шар буурцагны мах 30 г

Лууван 20 г

Шар буурцагны соус 3 г

Мөөгний амтлагч 15 г

Гурил 150 г

Базилик 3 г

Ус 500 мл

Xийх аргачлал:

  • Бор мөөгийг халуун бүлээн усанд дэвтээгээд, төмсөө жигнэж болгоно.
  • Оливын тосоо халааж, бага зэргийн цагаан гааг нэмж хутгана.
  • Бор мөөгийг нэмж хутгана.
  • Төмс, мөөгөө ижилхэн хэмжээтэй хэрчинэ.
  • Төмсөө нэмж хийнэ.
  • Дүфүгээ нэмж хийнэ.
  • Дэвтээсэн шар буурцагны махаа нэмж, шарна.
  • Луувангаа нэмж сайтар шарна.
  • Ус, шар буурцагны соус, мөөгний амтлагч, бага хэмжээний давс нэмнэ.
  • Шөлөө буцалгаад хэрчсэн гурилыг хийнэ.
  • Базилик хийнэ.
  • Шөлөө буцалгана.
  • Шөлөө буцлангуут шөлний далайн байцааг шөл рүү нэмнэ.

Шар буурцгийн хатаасан уураг боловсруулах аргыг ЭНДЭЭС үзнэ үү.

 
 

Орц:

Глютин 100 г

Брокли 30 г

Амтат чинжүү 50 г

Хар мөөг 20 г

Бор мөөг 20 г

Гүнжидийн үр 20 г

Мөөг амтлагч 15 г

Давс 5 г

Оливийн тос 5 г

Хийх аргачлал:

  • Глютинтай хуурга хийхийн тулд 3 өнгийн амтат чинжүү, бэлдэж жигнэсэн глютин, бага хэмжээний дүфүг хэрчинэ.
  •  Сайн чанарын ургамлын тос хийж халаагаад амтат чинжүү, глютинийг нэмж хийнэ.
  • Халуун усанд 1-2 минут дэвтээж болгосон броклиг нэмнэ.
  • Дүфү, төмс, дэвтээсэн хар мөөгийг нэмж сайтар шарна.
  • Давс болон мөөг амтлагчийг нэмнэ.
  • Гүнжидийн тосыг хийж хутгана.

Глютин гаргах аргачлалыг ЭНДЭЭС үзнэ үү.

 

Эх сурвалж: www.suprememastertv.com

Санал болгох

Солянка

Орц: Лууван 30 гр Манжин 30 гр Хулуу 30 гр Дүпү 30 гр Дарсан өргөст …