Сүнслэг Бясалгал Бурханы Төгс Багажийг Бүтээдэг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 1988 оны 5 сарын 13-нд Тайнан, Формоса (Тайвань)-д тавьсан лекц

(Эх нь Хятад хэл дээр)

        pw-b-121.gif Хэрэв бид сүнслэг бясалгал хийхгүй бол Бурхан биднийг хэзээ багажаа болгохоор таалж буйг мэдэх аргагүй бөгөөд үйл хөдлөл маань муу үйл үр тарьж болзошгүй байдаг. “Үйл үр гэж угтаа байдаггүй” гэж ярьдаг. Жишээ нь намайг илүү олон хүн мэдэж, Үнэнийг таниулах үйл хэргээ улам өргөжүүлж, сургаал маань олон сайн хүмүүст хүрч, илүү олон хүн лекцэд минь ирүүлэхийг Бурхан хүсэж байна гэж бодъё. Би зар сурталчилгааг хийхгүй тул Бурхан өөр хүмүүсээр дамжуулан надад тусална, ялангуяа мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсээр, учир нь тэд шашны олон сэтгүүл, сонинуудыг эзэмшдэг. Бурхан тэднээр дамжин ажиллахад тэд үүнийгээ мэдэж байвал зөвлөмж, магтаал сайшаалаар бичиж илэрхийлдэг. Гэвч тэд сүнслэг бясалгал хийдэггүй бол Бурханы хүч тэдэнд хор болж мэднэ, магтах ёстой үгс нь гүжирдлэг болж хувирна.

         Тиймээс сүнслэг бясалгал хийдэггүй нэгэн Бурханы Авралаас өчүүхэн тусыг хүртэнэ. Дундаж сүнслэг бясалгагч миний сургаалыг олон сая хүнтэй хуваалцахад хязгааргүй, барагдашгүй их буянаар адислагдаж,  даруй гэгээнтний зэрэгт хүрдэг. Харин сүнслэг бясалгал хийдэггүй нэгэнд  Бурханаас  өгсөн томоохон даалгавар, тушаал ч муу үйл үр болж хувирна. Хүмүүс Бурханы Өршөөлийг хүсэж залбирдаг, гэтэл сүнслэгээр бясалгадаггүй хүмүүст ач тус нь бага ирдэг. Бидний хоолны шингэц муудсан үед нарийн хоол байсан ч түүнийг идвэл хор болно, хүч тамир оруулах эм уулаа ч шингээж чадахгүй. Энэхүү онолыг та нар бүгдээрээ мэднэ. Жишээ нь, бидний гэдэс асуудалтай боллоо гэхэд сүү уух нь бидний дотрыг улам л хордуулна. Хэдий тийм ч сүү бол  хүүхдүүдэд сайн, эрүүл хүмүүсийг улам эрүүлжүүлдэг. Гэтэл бид ходоод гэдэсний асуудалтай бол хамгийн сайн хоолыг ч боловсруулж чадахгүй, хорт бодис л болж хувирна.

          Тиймээс бид Бурханаас ирж буй дээд адислалыг шингээх чадалтай байхын тулд өөрсдийн бие, хэл, сэтгэлээ ариусгахыг хичээх хэрэгтэй. Эс бөгөөс Бурхан биднийг их адислах тусам төвөг саадтай учрах болно. Сая дурдсан даалгавар биелүүлж буй хүмүүсийг авч үзье, жишээлбэл: Тэд энэ ажлыг надад гүйцэтгэж өгвөл ихээхэн хэмжээний буян хишиг хураадаг. Тэд цэцэглэж, ач тус хүртэж, гэгээнтний зэрэгт хүрдэг. Аз дутахад тэд гэгээрээгүй учраас энэ үүрэг даалгаврыг биелүүлэхдээ бүтэлгүйтэж, үйлдлээрээ муу үйл үрд унадаг. Заримдаа тэд энэ ажлаа Бурханаас ирж буй хүндэтгэл гэдгийг ойлгохгүй сөрөг бодолтой гүйцэтгэдэг. Нэг л ижил үүрэг даалгавар, нэг ижил үр дүн гарлаа ч адислалт шагналын оронд муу үйлийн үр тэдэнд ирж мэднэ.

          Тиймдээ л бид бясалгал хийх ёстой юм. Зөвхөн бясалгалаар л бид үйл үр гэж угтаа байхгүйг, юун түрүүнд үйлийн үр оршдоггүйг ухаарах болно. Бидний хортой бодол санаа л Бурханы зохицуулалтыг үйл үр болгож хувиргадаг. Тийм учраас бид аливаа урьдчилсан төсөөлөл, хог новш бүхий бодол санаагаа цэвэрлэхийн тулд Гуань Инь аргаар бясалгах ёстой юм. Тэгвэл дотоод руу орж буй бүх л зүйлс ариун газарт оршиж, нектар ус болж хувирдаг. Эс бөгөөс бид хичнээн ихийг хийж, хэр хичээнгүйлэн ажиллаа ч энэ бүгд нь бидний би үзэл, нэр алдар, ашиг хонжооны л төлөө хийгддэг ба ямар нэг адистат шан харамж хураахгүй юм. Бид үүнийг Бурханы зохицуулалт, хамгийг чадагч хүч маань бидний махан бие, сэтгэлээр дамжуулан ажиллаж байна гэдгийг мэддэггүй. Энэ бол бидний ойлголтоос хэтийдсэн зүйл.

         Бие, хэл, сэтгэл ариуссан цагт бидний бүх л үйлдэл зөв зохистой байдаг. Тиймээс бид сүнслэг бясалгал хийх учиртай. Одоо та нар адислалын хүч дээрээс хэрхэн бууж ирдгийг ойлголоо. Бидний сөрөг бодол санаа л энэхүү адислалыг бидний дотоодод хор болгож хувиргадаг. Тиймээс Зургадугаар Өвгийн Сударт “Бодол санаа сайн ч биш, муу ч биш үед та Тао-д байдаг” гэсэн байдаг. Тао аль нэг зүг рүү хазайдаггүй, гэхдээ энэ нь Тао муу зүйл хий гэж санал болгож байгаа хэрэг биш, гагцхүү бодол санаагаар хийх нь л муу болгодгийг хэлж байна.

          Иймээс сүнслэг бясалгалыг дадуулах нь бидний хувьд хамгийн чухал юм. Энэ талаар бүх л судар бичигт өгүүлсэн байдаг ч хачирхалтай нь цөөхөн хүмүүс үүнийг ойлгодог. Бид улс орноо засаглаж,  дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулж чаддаг болохоосоо өмнө эхлээд өөрсдийгөө боловсруулж, гэр бүлийн эв зохирлоо дэмжин тэтгэх ёстой. Хэдий тийм ч хүмүүс дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулах гэж яарч, үүнийгээ хамгийн чухал шат гэж бодон, үлдсэн гуравт санаа зовохгүй, аар саар зүйл гэж боддог. Тэгэхээр газар дэлхий дээр тэд яаж энх тайвныг бататгаж чадах билээ? Бид байшин барихыг хүсвэл эхлээд суурийг нь тавих хэрэгтэй. Суурь байхгүй бол байшин өндөр байх тусмаа улам төвөгтэй болохын зэрэгцээ эрт нуран унах болно. Тиймээс  сахилуудыг сахихгүйгээр бясалгаж болно гэсэн зөвлөгөөг тоох хэрэггүй.  Энэ талаар би маш тодорхой хэлж ярьсан.

Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 121

 

Санал болгох

Сайн Хань Бай

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн лекцээс, АНУ-ын Флорида муж, 1998-10-04 (Эх нь Англи хэл …