Эх Газрын Хятад, Шанхай, Авшигтан
(Эх нь Хятад хэл дээр)
Хүндэт Их Багш Чин Хай танд талархлаа илэрхийлэх үг надад олдохгүй байна. Таны хайр энэрэл үргэлж надтай хамт байсаар ирсэн билээ. 1993 оны 5 сарын 23-нд авшиг хүртсэнээр амьдрал минь шинээр эхэлж, түүнээс хойш өдөр бүр Таны Хайранд аз жаргалтайгаар амьдарсаар ирлээ. Доор өгүүлэх зүйл бол нөхрийн минь ертөнцөөс халих үеийн болон түүнээс өмнө өрнөсөн Таны бэлэглэсэн гайхамшигт үйл явдлууд юм.
Өршөөл энэрлийг тань хариуд миний хийж чадах цорын ганц зүйл бол хичээнгүйлэн бясалгаж, Тандаа чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах явдал юм.
1994 оны нэгэн өдөр нөхөр маань надад “Чи ийм сайн Их Багштай, би танай бясалгалын аргад аль эртнээс орох ёстой байсан юм” гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш нөхөр маань авшиг хүртэхийг хүсэн хүлээх болсон юм. Яг тэр үед элэгний суулгацын шинжилгээ нь түүнийг эмчилгээгүй церрозтой (элэгний үрэвсэл) гэсэн хариу гарсан бөгөөд тун удалгүй түүний гэдэс нь бөмбөлөг мэт цүдгэр болов. Хачирхалтай нь түүнд зовуурь байсангүй, тэр үхлээс айхгүй байгаа мэт байв. Нөхөр маань авшиг авах гэсэн хүсэл зорилгоосоо шантраагүй юм.
Нэг өдөр би манай гэрээс хэдэн милийн цаана орших нийтийн бясалгал руугаа явах гээд байж байтал нөхөр маань дугуйгаараа тэнд хүргээд өгье гэж шавдуулав. Би нөхцөл байдалд нь санаа зовж байсан учраас татгалзав. “Чи минь нийтийн бясалгалд оролцох боломжтой байна гэдэг юутай жаргалтай хэрэг вэ? Би арай авшиг хүртээгүй болохоор оролцож болохгүй” гэж нөхөр хэлэв. Дугуйгаар минь хүргүүлчих л дээ тэгвэл би тэр газрыг хараад авна. Ингэвэл би жаахан ч гэсэн тайтгарах болно. Хэзээ нэг өдөр би бас нийтийн бясалгалд оролцох болно! Тиймээс тэр томорсон гэдсээ үл хайхран бясалгал явагдах газар руу дугуйгаар намайг хүргэж өгөхийг ятгав. Биднийг зорьсон газраа хүрэхэд нөхөр маань ихэд баярлаж “Дараагийн нийтийн бясалгалд оролцож чадна гэж найдаж байгаагаа хэлээд баяртайгаар гэртээ харив. Энэ явдал Их Багшийн өршөөлөөр болоогүй бол түүний нөхцөл байдал намайг дугуйгаар хүргэж өгөх байтугай амь насыг нь авч одож ч болохоор байсан юм.
1994 оны 10 сард удахгүй авшиг уламжлах гэж байгааг нөхөрт маань мэдэгдэв. Би түүнд зориулж хэдэн эм, хүнс бэлтгэн өгч, тэрээр авшиг хүртэхээр өөр хот руу галт тэргэнд ганцаар суугаад явав. Эргэж ирэхдээ аз жаргалаар бялхаж, “Их Багш намайг харж хандаж байна. Би огт эм уугаагүй бас өлсөө ч үгүй. Надад маш хөнгөн байна, би бараг хөлгүй мэт нисээд ирлээ” гэлээ. Удалгүй түүний томорсон хэвлий хэвийн хэмжээндээ хүртэл багасаж, урьдынх шигээ эрүүл мэт харагдах болов. Нөхрийнхөө гайхамшигт хувирлыг харж гэрчлэх нь миний хувьд туйлын сэтгэл хөдлөм байсан. Тэр удалгүй ажлаа орхиж, гэртээ чин сэтгэлээсээ бясалгах болов.
Тэгээд 1998 оны нэг өдөр нөхөр маань “Бид Гуань Инь Аргаар бясалгадаг нь маш азтай хэрэг, эс бөгөөс би ийм нөхцөл байдалд амьд үлдэх өөр шалтгааныг би үнэхээр мэдэхгүй юм. Бидний хүүгийн нас бага боловсролд хөрөнгө мөнгө шаардлагатай. Одоо гэр бүл маань чамаас л хамаарах болсон. Чамд би тус болохын оронд тээр болж байна. Би Их Багштай хамт буцах хэрэгтэй гэж бодож байна. Чи хүүтэйгээ хамт цааш амьдар, Их Багш та хоёрыг харгалзах болно” гэж хэлэв! Ингэж тэрээр энэ дэлхийгээс үүрд явахаа сануулан дохио өгсөн юм.
Нөхрийн маань нас барахаас арав хоногийн өмнө түүний нөхцөл байдал дордон, зургаа хоногийн дараа бүр ч эрчимжив. Тиймээс би яаран 3 авшигтан номын эгч нарыг ирүүлж, түүний төлөө өдөржин шөнөжин бясалгахыг гуйв, тэгтэл үүрээр бие нь сайжирч эхлэв. Бид хэсэг ярилцаад эмнэлэг рүү түргэн тусламж дуудахаар утасдав. Биднийг дуудлагын тэргэнд суумагц, эмнэлэг рүү хөдлөхөөс өмнө нөхөр маань толгойгоо өндийлгөөд “Хар даа, ямар гэрэлтэй юм бэ? Яагаад та нар харахгүй байна аа?” гэж уулга алдав.
Тэр энэ үгээ эмнэлэгт иртлээ давтсаар байсан бөгөөд хүнд өвчтэй өвчтөнүүдийн хамт тасагт хэвтсэнийх нь дараа бүр гайхалтай гайхамшгууд тохиолдсон юм. Байшингийн нөгөө хэсгүүдэд байгаа хүмүүс хүйтнээс болоод зузаан, дулаан хувцас өмссөн байхад манай нөхрийн тасаг дулаахан, таатай, өөр ертөнц мэт байв. Нөхөр маань “Их Багшийн мөнхийн гэрэл мянган нарнаас ч хурц юм. Яагаад түүнийг харахгүй байна вэ гэв. Тэр үед Их Багшийн хүч маш хүчтэй илэрч, хүн бүрийн царай Түүний хязгааргүй Гэрлээр гийж байлаа! Тасгийн бүх хүмүүс туйлын тав тухыг мэдэрч, олонх нь ердөө л хагас ханцуйтай цамц юм уу өөр нимгэн хувцас өмсөцгөөж, зарим эрчүүд нь бүсэлхий хүртлээ нүцгэлсэн юм!
Дараа нь илүү гайхалтай явдлууд тохиолдсон юм! Их Багшийн бүхнийг чадагч адислалаар нөхрийн маань тасагт цуг хэвтэж байсан хүнд өвчтөнүүд бүгдээрээ өвчин хууч нь эдгэрч, удалгүй эмнэлгээс гарлаа. Хүн бүр үгээ олж ядан гайхацгааж байв! Мөн нөхөр маань нас барахаас далан хоёр цагийн өмнө тасагт байсан үзэсгэлэнтэй, ёслол төгөлдөр Буддын уншлагын хуурцаг хэд дахин илүү уянгалаг, цуурайтай болсон юм. Гайхалтай нь зөвхөн авшигтан бясалгагчид л үүнийг сонссон юм! Би эдгээр гайхамшгуудад сэтгэл хөдлөн уйлсан бөгөөд үүгээр бид бүгд Их Багшаа ихээр санагалзаж, Буддын Орныг улам хүсэмжилсэн билээ.
Нөхөр маань намайг хэдэн цэцэг хурдхан худалдан авчрахыг гуйхад би “Чи их арвич хүн хэзээ ч цэцэг худалдаж авдаггүй. Одоо яагаад түүнийг надаар авахуулах гээ вэ? Одоо хятадын цагаан сар тул их үнэтэй байгаа даа!” гэв. Тэр хариуд нь “Их Багш нэг минут ч завсарлахгүйгээр над дээр өдрийн хорин дөрвөн цагийн турш Гэрлээ цацраасаар байна. Хурдхан явж, хэдий үнэтэй байсан ч хамаагүй Түүнд өгөх цэцэг худалдаж аваад өгөөч!” гэв.
Дараа нь нэг номын эгч надад цэцэг авчирсны дараа би нөхрөөсөө Их Багшийн Гэрлэн хувилгаан бие түүнд харагдсан эсэхийг асуув. Түүний харсан дүр төрх үнэхээр жинхэнэ байсан нь лавтай бөгөөд Их Багшийн махан бие түүн дээр хүрч ирээд ингэж хэлсэн байна. “Чи өөрийгөө Гэрэлгүй, Аялгуугүй гэж бодож байсан харин үнэндээ чамд аль аль нь бий!” гэжээ. Тэрээр цааш хэлэхдээ “Би авшиг аваад гурван жил өнгөрчээ, гэтэл одоо л би бясалгалдаа үзэж сонсдог байсан зүйл бол Гэрэл Аялгуу байсныг ойлголоо. Би үүнийг урьд нь ухаараагүй байж” гэсэн юм. Ийнхүү 1998 оны Сар Шинийн баярын найм дахь өдөр миний хайрт нөхөр Их Багшийн сүнслэг хувилгаан биеийг даган, хязгааргүй баяртайгаар орныхоо хажуу дахь шинэхэн цэцэгсийг ширтэнгээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Их Багш Таныхаа дээдийн өршөөлд талархъя! Хамаг амьтан мөдхөн гэгээрч, Таныг даган Гэртээ харьцгаах болтугай!
Эх сурвалж: The Supreme Master Ching Hai News No. 153