Эх Газрын Хятадын номын ахын өгүүлснийг Хятадын Мэдээний Групп бэлтгэв (Эх нь Хятад хэл дээр)
Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын аргад авшиг хүртэхээсээ өмнө 37 акр газарт 60 гаран настай өвгөн би ганцаараа тариалан эрхэлдэг байв. Гэвч гурван жил дараалан ургац тааруу байснаас амьдрал ахуй маань тун хүнд хүчир болж, би хүнд цаг үе хэзээ дуусах бол гэж боддог байлаа. Ирээдүй их бүрхэг харагдаж, үе үе уй гуниг, ганцаардлаасаа болж уйлдаг байв. Гэтэл нэг шөнө зүүдэнд минь цагаан хувцастай хоёр тэнгэрийн элч ирэн намайг морин тэргэнд суулган эгчийн маань амьдардаг уурхайн хэсэгт авч ирлээ. Би өвдөг сөхөрч, амьжиргаагаа залгуулах ажил энд олж өгөхийг тэнгэрийн элчсээс гуйхад тэд надад тусална гэж зөвшөөрлөө.
Би зүүднээсээ сэрээд ихэд гайхаж, Дөхөм Аргаар бясалгадаг эгчийндээ очихоор сэтгэл шулуудсан юм. Эгч маань намайг харангуутаа л оюун санааны бясалгал хий хэмээн зөвлөж, хүн гагцхүү оюун санааны бясалгалаар л амьдралын хамгийн дээд аз жаргалыг олж, дэлхийн зовлон зүдгүүрээс ангижрах боломжтой гэж нэмж хэлсэн юм. Би тэр даруй зүүдээ эргэн санаж, эгчийнхээ гэрт амьдрахаар шийдээд байтал тун удалгүй Их Багшийн адис ивээлээр санхүүгийн асуудлуудаа шийдэх түр ажилтай золгосон юм. Би Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын авшиг хүртэх өдрөө хүлээн шаргуу ажиллаж байв.
Ингээд би 2002 оны 4 сард авшиг хүртсэн төдийгүй бас нэгэн гайхамшиг тохиолдсон юм. Нэг удаа бясалгаж байхад минь Их Багш гарч ирээд намайг “Байшин худалдаж ав” гэлээ. Эгчтэйгээ хамт амьдраад байж болох учраас зөвхөн өөртөө зориулан байшин худалдаж авахад нас маань хэт өндөр гарсан гэдгийг бодолцож байсан ч би Их Багшийн зөвлөгөөг даган байшин худалдаж авахаар олсон орлогоо жаргалтайгаар хадгалж эхлэв. Ойролцоох уулын энгэрт амьдардаг нэгэн эрэгтэй өөрийн жижигхэн урцаа гайхмаар хямд үнээр (ойролцоогоор $36.00) зарах гэж байгааг сонсоод хадгаламжаа найзуудынхаа хадгаламжтай нийлүүлэн худалдаж авлаа. Гэтэл тэр байшинг хууль ёсоор нь аваад 10 хоноогүй байтал гэр маань байрладаг газрыг жуулчны хэсэг болгон хөгжүүлэх болсон учраас тэнд байдаг бүх айлыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болов. Засгийн газраас надад $1.325.00–н нөхөн төлбөр олгосон бөгөөд энэ мөнгө амьдрах зардалд хангалттай хүрэлцэх учраас би ажлаасаа гарч, энэ бүхнийг Их Багш маань гайхамшигтайгаар зохицуулсан гэдгийг мэдэж байсан тул өөрийгөө оюун санааны дадал бясалгалдаа бүрэн зориулж эхэлсэн юм.
Би авшиг хүртсэн өдрөөсөө эхлэн өдөрт 8 цаг бясалгадаг байсан бөгөөд одоо 10 гаруй авшигтнууд надтай нэгдэн нийтийн бясалгал хийх болсон. Маш гайхалтай ахуй ойлголтууд үзэгдэж, гайхалтай ид шидүүд надад тохиолдсон бөгөөд өдгөө ч эрүүл чийрэг хэвээр. Хэдий би сургуульд суралцаагүйн улмаас бичиж чадахгүй, Их Багшдаа зориулан захиа бичих чадвартай байлаа ч Их Багшийгаа хайрлах хайрыг минь ямар ч гайхалтай бичмэл үгс илэрхийлж үл чадна. Тиймээс миний хэлж чадах ганц зүйл бол “Баярлалаа, Их Багшаа!”
Эх сурвалж: The Supreme Master Ching Hai News No. 152