Веган болж, чин сэтгэлээсээ наманчлах сүүлчийн дуудлага

Хүн төрөлхтний соёл иргэншил нэн харгис хатуу төлөвт орсныг хаа сайгүй амьтдыг тэрбумаар нь тамлан зовоож нядлах, хайрлан хямгадах сэтгэлгүйгээр байгалиа сүйтгэх хүмүүний асар олон хэв маягийн үйлдлүүд гэрчилж байна. Хүмүүн бид Бурхан чанараасаа төөрөхийн хэрээр Диваажин шүүлтээ хийж эхэлдэг. Гагцхүү Бурханд итгэдэг, бурхны сургаснаар аж төрдөг гэгээлэг хүмүүсийг л дэлхийн иргэн болгон үлдээх Тэнгэрийн шүүлт цар тахал, байгалийн гамшиг, дайн самуун гэх үзэгдлүүдээр дамжин явагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт бид ямар нэгэн үйлдэл хийн залруулж болох хугацааны эцсийн цэгт тулахад нэн ойртож ирлээ. Бүхнийг буцаан залруулж, хяналтдаа авч үлдэх боломжтой 6 сарын хугацаа үлдсэн бөгөөд энэ хугацааг ашиглан биднийг энэрэнгүй веган хооллолтод шилжиж, авралд багтахыг Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 2022 оны 7 сарын 29 нд уриаллаа.

“Би та нарт, хүмүүст “Одоо болгоомжтой байгаарай. Веган болж өөрсдийгөө хамгаал” гэж хэлсэн дээ. Энэ бол миний сүүлийн санал, сүүлийн дуудлага гэдгийг хүн бүрд хэлье. Хэрэв веган болж, чин сэтгэлээсээ наманчилбал та нарыг би Диваажинд хүргэнэ. Баталгаатай. Өнөөдрөөс эхлээд зургаан сарын дотор. Энэ бол сүүлийн дуудлага. Надад үүнээс илүү ихийг хийхийг зөвшөөрөхгүй. Энэ сүүлийн дуудлагын дараа авшиггүйгээр хүн бүрд баталгаатай олгогдохгүй. Өөрөө өөрсдийгөө хариуцахад илүү ихээр хичээх хэрэгтэй болно. Наманчилсан хэн бүхэнд хайр минь төрдөг. Аяндаа л болдог зүйл.”

~Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, “Веган болж, чин сэтгэлээсээ наманчлах сүүлчийн дуудлага”, 2022-07-29 конференцийн хэсгээс

***

А: Яагаад зургаан сараас урт биш юм бол, Багш аа?

Б: Яагаад гэвэл энэ дэлхийн үйлийн үр дэндүү хүнд байна. Тэнгэр, Газрыг чичрүүлж байна гэж хэлсэн дээ. Бас хүн төрөлхтөнд маш олон удаагийн анхааруулга өгч, олон удаа өршөөж, олон ч уучилсан. Гэтэл тэд өөрчлөгдөхгүй байна. Хүмүүс өөрчлөгдөхгүй байна. Диваажин ийм зан байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Харгис, нигүүлсэнгүй бус байдлыг.
Хайр үгүй, сайхан сэтгэл үгүй. Ходоодоо л дүүргэх гэж юуг ч хамаагүй алж хөнөөж, эсвэл газар нутаг, хоол хүнс, өмч хөрөнгө, улс орныг нь булаах гэж хэнийг ч, юуг ч хамаагүй алж хөнөөж байна.

А: Багш аа, дэлхийг аврах өөр арга зам байгаа болов уу?

Б: Миний найдаж байгаа зүйл тэр. Гэхдээ манай дэлхийн энэ бүх аймшигтай, харгис үйлийн үрийн шүүлтийг хийх Диваажингаас оноосон “шийтгэлийн ертөнц” хэмээх ертөнц байгаа гэж надад хэлсэн. Тэд энэ гарагийг бүхэлд нь сөнөөхийг, бүр даруй сөнөөхийг хүсэж байгаа. (Хөөх!) Энэ тэдний ажил учраас тэд чадна. Тэдэнд хэрэгсэл нь, хүч чадал нь бий, шийтгэхэд хэрэгтэй бүх зүйлс нь байгаа. Тиймээс л тэр хөлгөө “шийтгэлийн ертөнц” гэж нэрлэсэн. Яг л бид тамын ертөнц, эсвэл биет ертөнц гэж нэрлэдэг шиг. (За.) Үүнийг бол “шийтгэлийн ертөнц” гэдэг. Тэр ертөнц бол миллиметр, нано миллиметрийн хэмжээнд асар чанад хатуу. Тэднээс юу ч зугтахгүй, тэд юуг ч хүлцэхгүй. (Бурхан минь.) Тэгэхээр яагаад зургаан сар вэ гэж надаас битгий асуу. (За, Багш аа.) Уг нь нэг сар байсан юм, тохироо, солилцоо, хэлэлцээгээр. (За, Багш аа.)

~Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, “Тайвань (Формоса)-н энх тайвны төлөө залбиръя”,
2022-08-02 конференцийн хэсгээс

Суприм Мастер ТВ доорх сувгуудаар 24/7 цацагдаж байна:
UNIVISION 215
DDISHTV 211
NATIONAL 43

Эх сурвалж: https://suprememastertv.com/mn1/

Санал болгох

Дэлхийн ирээдүйд веган байх нь амин чухал

Энэхүү олныг гайхшруулсан баримтат кино нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлийн хэр хэмжээг хүмүүст ойлгуулсанаар тэднийг веган хоолтон болоход нь урам зориг өгч, хүн төрөлхтөн веган хооллолтын хэв маягийг сонгох нь дэлхийг хамарсан гамшгаас сэргийлэх хамгийн шилдэг арга зам мөн болохыг харуулсан байна.