Эрхэм Хүндэт Төр Засгийн удирдагчид, албаны хүмүүс та бүхний өнөөг хүртэл эх дэлхийгээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийж байгаад би чин сэтгэлээсээ талархаж байна. Би та бүгдэд гүнээ талархаж байна. Та нар юу хийх нь хамгийн зөв вэ гэдгийг мэдэж байгаа болохоор би зөвхөн сануулах үүднээс үүнийг хэлж байгаа юм. Та нарын удирдлага доор байгаа бүхий л ард иргэд болон бидэнтэй хамтран амьдрагсад буюу амьтдыг мөн хамгаалах хэрэгтэй байна. Тэдний нөхцөл байдал үнэхээр тэсвэрлэхийн аргагүй болж хүмүүсийг өөрсдийг нь аврахыг, өршөөл энэрлээ хайрлахыг хүлээж байна. Үнэнийг хэлэхэд ХҮМҮҮСТ ХЭН НЭГНИЙ АМИЙГ ЕГҮҮТГЭХ хэнд ч гэм хийгээгүй амьтдыг хөнөөхийг зөвшөөрсөн тийм хууль байхгүй.
ДЭЛХИЙ МААНЬ ГАЛД АВАЛЦАЖ БАЙНА, нөхцөл байдал улам бүр дордох аюул энүүхэнд байна, ҮХЭЖ ҮРЭГДСЭН ХҮМҮҮС БОЛОН АМЬТДЫН тоо маш хурдтай өссөөр байна. Диваажин, эх дэлхий урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэ, хачин чигтэй өвчнөөр бидэнд сануулга илгээж байна. Урьд өмнө ажиглагдаж байгаагүй элдэв үзэгдлүүд хаа сайгүй гарч байна. САНУУЛГА ӨГЧ БАЙГАА ШИНЭ ТЭМДГҮҮД ДЭЛХИЙН ХАА САЙГҮЙ МЭДРЭГДЭЖ бидэнд тодорхой болж эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэж байна. Мал аж ахуй, загас, өндөг, сүүний үйлдвэрлэл зэрэг мал амьтадтай холбоотой бүхий л үйлдвэрлэл дэлхийн агаар мандлыг халааж буй үхлийн метаны хийг хамгийн ихээр ялгаруулдаг. Ийм учраас биднийг үхэл рүү хөтөлж байгаа, гэмгүй амьтдын амийг үй олноор нь хөнөөж байгаа бизнесийг зогсоох нь дэлхийн агаарын температурыг хэвийн байдалд оруулах, хөргөх хамгийн хурдан арга зам юм.
Та бүхэнд энэ бүхнийг зогсоох эрх мэдэл байна. Та бүхэнд ВЕГАН ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ, АМЬТДЫГ ТАМЛАН ЗОВООСОН БИЗНЕСИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ боломж гарт чинь байна. Хүмүүс болон амьтдад учруулж байгаа энэ өвчин зовлонг үгүй хийх хэрэгтэй байна. Яагаад гэвэл хайр энэрлийг хайр энэрэл дагадаг, өршөөл уучлалыг мөн өршөөл уучлал дагадаг. Диваажингаас өршөөл уучлал үзүүлэх болно. ВЕГАН ХУУЛЬ БОЛ БИДНИЙ ДЭЛХИЙГ АВРАХ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГА ЮМ.
Энэ зайлшгүй шийдвэрийг гаргахаас битгий зайлсхийгээрэй. Зүгээр л ВЕГАН ХУУЛЬ ГАРГААД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРААРАЙ. Энэ хамгийн зөв шийдвэрийг гаргах хугацаа дуусахаас өмнө, энэ шийдвэрийг гаргаагүйдээ харамсахаас өмнө амжиж гаргаарай. Бурханы тэвчээр барагдаж хилэгнэн уурсаж, уур амьсгалын өөрчлөлт улам ширүүсэж, илүү аймшигтай өвчин гарч, илүү хурдасч олон хүний амь үрэгдэн, байгалийн нөөц баялаг үрэгдэн санхүүгийн хямрал улам эрчимжихээс өмнө амжиж энэ шийдвэрийг гаргаарай.
БУРХАНЫ ТӨЛӨӨ, БУРХАНТАЙ ХАМТ ажилла. ЭНЭ ЦАГ ҮЕД ЗӨВ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ БАЙХДАА ТАНЫ сэтгэл санаа хөнгөн, цэвэр, аз жаргалтай байх болно. ВЕГАН ХУУЛИЙГ ГАРГАЖ эх дэлхийгээ авраарай. ВЕГАНИЗМЫГ ХУУЛЬ БОЛГООРОЙ.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
2020-03-24-ны өдөр хийсэн энэхүү илгээмжийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС үзнэ үү.
Томруулсан хадмалтайгаар үзэх: https://www.facebook.com/SupremeMasterTVMongolian/videos/743379043149361