Авшигтан Шү-Цуй, Каушунг, Формоса
Би хадам аавыгаа өөд болсноос хойш хэдэн долоо хоногийн дараа Их Багшаас авшиг хүртсэн юм. Авшиг хүртэхээсээ өмнө би “Хүн хаанаас ирдэг юм бол?” “Хаашаа оддог юм бол?” гэж үргэлж хүний амьдралыг гайхдаг байв. Хадам аав маань нас барсан нь миний хувьд гэр бүлийн гишүүнээ алдсан анхны тохиолдол байв. Энэ явдал миний сэтгэлд үхэж төрөхийн нууцыг мэдэх хүслийг улам төрүүлэв.
Хадам аавыг нас барахаас хэд хоногийн өмнө охин маань тасралтгүй халуураад эмнэлэгт хэвтсэн байлаа. Би охиноо эмнэлэгт сахиж байсан юм.
Охин маань бүрэн эдгэрч эмнэлгээс гарч ирсэн орой миний бие, сэтгэл туйлдаж ядарсан байлаа. Би хадам аавдаа хүндэтгэл үзүүлж, эрүүл мэндийг нь даатгаад унтаж амрахаар дээшээ гарав. Би орондоо эргэж хөрвөөсөөр унтаж чадахгүй байлаа. Хагас унтаа байхад хэн нэгэн намайг дуудах шиг болов. Тэгээд хүчээр нүдээ нээхэд хий юм үзэгдэх шиг болов. Тэр үед би өөрийгөө зүүдэлж байна гэж бодоод нүдээ анин унтаад өгөв.
Маргааш өглөө нь хадам аав нас барсныг дуулав. Тэрээр ганц шөнийн дотор л энэ хорвоог орхисон юм. Гашуудлын үеийн турш гэрт маань үл үзэгдэх оршихуй, талийгаачийн сүнс байгааг би зөн совингоороо мэдэрч байв.
Их Багшаас авшиг хүртсэнийхээ дараа би Түүнээс хадам аавыг минь харж хандахыг чин сэтгэлээсээ залбиран гуйсан юм. Тэгээд нэгэн зүүдэндээ цагаан өмсгөлтэй Их Багшийнхаа дүрийг Гуань Ин Бодьсадва шиг тэнгэрлэг бөгөөд үзэсгэлэнтэй байгаагаар тод томруун харсан юм. Агаарт хөвж байсан Тэрээр гараа сунгаад “Намайг дагаад яв!” гэв. Гайхалтай энэ үзэгдлийн дараа хадам аавын минь сүнсэн бие тэр даруй Их Багш руу эгц чиглэн нисэв. Тэр үед би тагтан дээрээ зогсчихсон түүн рүү баяртай гэж даллаж байгаа харагдав. Энэ зүүдээ би өөртөө л хадгалж байлаа.
Өнгөрсөн жилийн “Чин Хайн өдөр”-н баяраар Их Багш маань яг л Гуань Ин Бодьсадва мэт харагдаж байв. Тайз руу харахад юутай ч зүйрлэшгүй танил дотно санагдаж байлаа, тэгээд би гэнэт саналаа. Хэдэн жилийн өмнө зүүдэнд минь энэ үйл явдлыг Их Багш хэдийнээ харуулсан байжээ. Зүрх сэтгэлд минь бадамласан баяр баясал, талархлыг үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа.
Эх сурвалж: The Supreme Master Ching Hai News No. 56