Шар буурцгийн хатаасан уургийг халуун бүлээн усанд 15 минут орчим дэвтээнэ. Дараа нь шар усыг нь арилтал 4-5 удаа угааж, зайлна. Хамгийн сүүлчийн удаагийн угаалтын дараа усыг сайтар шавхаж гаргана. Угаасан уургийг мөөгний амтлагч /үүсүү/, шар буурцгийн сүүмсээр амтална. Мах шиг бор хүрэн өнгөтэй болгохыг хүсвэл буурцгийн жангаар амтлаарай. Амталсан уургийг тос хийж халаасан хайруулын тавганд хийж хуурна. Хуурч бэлтгэсэн шар буурцгийн уургийг төрөл бүрийн хоолонд хэрэглэх ба хөлдөөж хадгалж болно.