Шинэ Эринд Замчлах Гэрэл

Шинэ Аврагч амар амгалан, хөгжил цэцэглэлтийг зарлан тунхаглаж байна:

 [Дэлхийн 2012 оноос өмнөх болон хойших үеийн Нострадамусын зөгнөл]

 16-р зууны үеийн Францын далдыг харагч Майкл Де Ностредам дэлхийн олон том үйлdownload (3) явдлуудыг Лес Профетис (Зөгнөлүүд) хэмээх алдарт дөрвөн мөртүүдийн цуглуулгадаа зөгнөн хэлсэн байдаг. Эдгээр шүлгүүдийг судалдаг мэргэжилтнүүд Нострадамус Лондонгийн их түймэр, Францын хувьсгал, Дэлхийн II Дайн, 2011 оны 9 сарын 11 ны АНУ-д болсон эмгэнэлт явдал зэргийг зөгнөсөн гэж хэлсэн байна.

Тиймээс дэлхий Аквариан эринд тун ойртож, 2012 оны 12 сарын 21, мөн Маяачуудын он тооллын бактун мөчлөгийн өөрчлөлт зэргээс болоод Нострадамусын бичвэрүүд ихээхэн анхаарал татаад байна.

Нострадамусын өөр бусад бүтээлүүдийг судалдаг судлаачид илүү гайхалтай нээлтүүдийг олж нээсээр байна. Жишээлбэл, 2002 оны 8-р сард АНУ-ын Сан хэмээх сонинд Грант Балфор “Нострадамус: Би Америкийн ирээдүйг мэднэ!” хэмээх Францаас олдсон захиаг нийтэлжээ. Др.Жиенэ Ла Фабрүж-аар удирдуулсан академийн мэргэжилтнүүдийн хүндтэй комисс уг захианд өнөөгийн болон ирээдүйн АНУ-д болон бусад улс оронд болох чухал үйл явдлуудыг тэмдэглэсэн Нострадамусын зөгнөлүүд агуулагдаж буй гэх дүгнэлтэд хүрчээ.

Нострадамус захиандаа зөвхөн олон улсын эдийн засгийн хямрал болон өнөөгийн дэлхий дахины бусад үйл явдлуудыг нарийн тайлбарлаад зогсохгүй, мөн нэгэн шинэ удирдагч бидний дэлхийг 1000 гаран жил үргэлжлэх “судалгаа, шинжилгээний болон хязгааргүй хөгжил цэцэглэлтийн эрин рүү” замчлах болно хэмээн бас тайлбарласан байна. Доорх хураангуй цуглуулга нь Сан нийтлэлээс авсан ишлэлүүд юм.

          *Сан нийтлэлд дурдсан хүн нь үнэндээ Францын Нострадамус судлаач мөн түүхч Жин-Чарлес Де Фонтбрүнэ юм.[http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/books-obituaries/8195118/Jean-Charles-de-Fontbrune.html]. Ноён Фонтбрүнэ нь эдгээр зөгнөлүүдийг агуулж буй Нострадамусын дөрвөн мөртүүдийг орчуулсан орчуулагч юм.

Сан Сонин, 2002 оны 8-р сарын 6                                                                                                                                                                                   Нострадамус: Би Америкийн ирээдүйг мэднэ!                                                                                                                                                       Нийтэлсэн Грант Балфор

    Дэлхийн хамгийн мэргэн зөгнөгч Нострадамус саяхны Террорын эсрэг дайн болон Америкийн ойрын ирээдүйг тун тодорхой урьдчилан хэлсэн.

    Францын төв номын сангийн архиваас саяхан олдсон захианд цочирдмоор зөгнөлүүд байгаа болохыг мэргэжилтнүүд хэлжээ. Гараар бичигдсэн баримт бичигт анализ хийж, бүрэн баталгаажуулсныхаа дараа Францын эрх мэдэлтнүүд онцгой гайхалтай нээлттэйгээр Вашингтон Ди.Си. –тэй холбоо барьжээ.

    “Захиа долоон зүүд буюу зөнгөөс бүрдсэн бөгөөд эдгээр нь нэг бүрчлэн мянган өнгөрсний дараах Америкт шууд хамаарагдана”  хэмээн Нострадамусын захиаг судалдаг шилдэг академийн комиссын  удирдагч Др.Жин Ла Фобрүж хэлжээ.

    “Нострадамус эдгээр хүчтэй зөгнөлүүддээ тун их сэтгэл хөдлөн, түүнийгээ шууд цаасан дээр буулган, өөрийн дотны итгэлт найз руугаа бичсэн байна, магадгүй өөрийн эхнэр, эсвэл ойролцоох лам руу бичсэн байж болох юм. Цаг хугацаа улиран одож, бичээс хадгалагдаж үлдсэн ч жинхэнэ утга учир нь мартагджээ. Аз болж бичээс элэгдэж хорогдсонгүй.

     “Би ’Аз болж’ гэдгээ бүрэн утгаар нь хэлж байгаа ч магадгүй энэ нь азаас ч  илүү зүйл байж болох юм. Бидний судалгаагаар эдгээр долоон зүүд одоо цаг үетэй, одоо болж байгаа буюу удахгүй болох гэж байгаа зүйлстэй шууд холбогдож байгаа юм.”

    “Одоог хүртэлх түүний зөгнөлүүд — энэ зуны аюулт түймэр, Сан Антонио, Техас дахь аймшигт үер болон Невада-с Флорида  хүртэлх АНУ-ыг хатаан хуурайшуулж буй цөлжилт зэрэг зөгнөлүүд нь хэдийн биеллээ олоод байна.”

    “Нострадамусын захиа одоо үеийг сонгож, бидэнд тулгараад байгаа аюулуудыг дээрээс анхааруулахын тулд дахин илрэн гарч ирсэн нь тохиолдлын хэрэг биш болов уу.”

      Нострадамусын “улс оронгүй дайн, элс мэт дайснууд” гэж бичин тайлбарласан Террорын эсрэг дайнаас гадна, гарамгай далдыг харагч эдийн засгийн онцгой эргэлтээр эхлээд хоёр жил үргэлжлэх дэлхийг өөрчлөх үйл явдлыг мөн харжээ.

Эдийн Засгийн Шинэ Хямрал

    “Эхний дүр зураг нь ‘өмхийрсөн толгойнуудтай’‘алтаар бүрсэн аварга биетүүд’бөөгнөрсөн олон ядуу хүмүүс дээр унаж буй” гэж Ла Фабрүж хэлжээ.

        Энэ нь эдийн засгийн сүйрлийн үзэгдэл байсныг Нострадамус тодхон тайлбарлажээ.

    Энрон, ВөрлдКом, Имклөүнэ, Тайко зэрэг том корпорацуудын  уналт ноцтойгоор хурдассаар хөрөнгийн биржийг цөхрөлийн давлагаа нэрвэж, арилжааг хамгийн бага түвшинд авчирна. Сая сая хүн сохор зоос ч үгүй хоцорч, хадгаламж болоод тэтгэвэрийнх нь төлөвлөгөө  юу ч биш болох болно.

    Улс төрийн чухал холбоо сүлбээтэй нэгэн том компаний захирал яллагч нараас зугтаж, Ирак юм уу Лив рүү оргосноор үйл явц энэ намар эргэлт буцалтгүй цэгтээ хүрэх болно. Америкийн дайснуудын гарт тэрээр аюулгүй болсноор түүний шударга бусаар олсон орлого нь тансаг бөгөөд хялбар амьдралыг бүрдүүлэх болно.

    Дэлхийн биржүүд яг л даалуу шиг нэг нэгээрээ унаж, өлсгөлөн болоод өвчин зовлон өргөн тархах болно. Зөвхөн хөрс шорооноос амьдралаа залгуулах чадвартай хүмүүс л эдгээр хүнд бэрх үеийг эсэн мэнд давах болно.

Террорын эсрэг дайн улам эрчимжинэ

    “Дэлхийн бусад оронд болж буй эдийн засгийн хямралд бараг өртөөгүй Ал Каедагийн бүлэг гамшигт байдлыг ашиглан сүйрэл  авчрахуйц шинэ дайралтыг далайгаар хийх болно” гэж ЛаФобрүж хэлжээ.

    Далай дахь хорт бодис сая сая загасыг хөнөөж, эрэг дагуух олон бээрийг бохирдуулснаар далайн эргийн хотууд— магадгүй  Лос Анжелес, Сан Франциско, Портланд— маш хортой тахлаар зовох болно. Далайн боомтууд, усан онгоцны зогсоолууд ашиглагдах боломжгүй болж өмхий самхай ялзралууд аймшигт агаар дуслын өвчнийг тэжээн бий болгох болно.

    Дайралтыг хийсэн бүлгүүд өөрсдийн хорондоо хордон үхсэн байхыг олно. Тэднээс хэд хэд нь Канад юм уу АНУ-д төрж, Америкийн цэргийн хүчийг хариу авах тодорхой байгүй үлдээнэ.

Ерөнхийлөгчийн шуугиан      

    “Тухайн аугаа ялалтын захиргаадалтад олон  улсын мөрдөгчид донсолгохуйц нууцыг олж илрүүлэх болно.” гэж ЛаФобрүж хэлжээ.

    “’Вант улсууд унана’, ‘гэхдээ алтан титэмдээ бүргэд шархдах болно.’ гэж Нострадамус бичсэнийг комиссынхон засгийн газрын өндөр албан тушаалтнууд Террорын сүлжээтэй санхүүгийн хувьд холбогдсон аймшигтай шившигт явдлыг тайлбарлаж байгаад санал нэгтэй байгаа юм.”

     Үгүйсгэхийн аргагүй холбоо сүлбээ нь засгийн газрыг маш том өөрчлөлт хийхэд хүргэж, магадгүй ерөнхийлөгч юм уу дэд ерөнхийлөгчийг огцруулж болзошгүй.

Террорын эсрэг дайны төгсгөл

    Итгэмээргүй ичгүүрт нээлтийн дараах улс төрийн эмх замбараагүй байдалд террористууд ‘тэнгэрээс гал дүрэлзүүлэн’ дахин  дайрч, Европын том хотуудыг шатаан сүйтгэх болно.  Гэхдээ 2003 оны Зул Сараас өмнөхөн террористын арми Библи дээрх Армагедоны тулаан болсон Израйлын Мегиддо хотын дэргэд илчлэгдэх болно.

    “Нострадамусын түр зуурын хун тайж гэж нэрлэсэн Америкийн шинэ удирдлагын цорын ганц шийдэмгий дайралт террорист бүлгийг бут цохих болно.” гэж Лафобрүж хэлжээ.

    Ирээдүйн энх тайван нь Ойрхи Дорнодын урт хугацааны “Эмхлэлтийн төлөвлөгөө”, ялагдсан талуудын дайнд хохирч хоосорсон иргэдэд тусламжийн болон эдийн засгийн боломж хэрхэн бий болгохоос хамаарна.

    “Захианд бичсэнээр бол зөвхөн ялагчид нь ялагдагч нараа тоос шорооноос татаж гаргаснаар л энх тайван гол мөрөн мэт дэлхийг цэвэрлэн урсах болно.”

Дахин төрөлт

     Америкийн засгийн газар болон  Европын бөмбөгдүүлсэн хотуудын дахин сэргэлт, Дайнд сүйдсэн Ойрхи Дорнодын дахин сэргэлт нь Нострадамусын нэрлэснээр “Фаро” гэдэг цорын ганц удирдагчийн ачаар биеллээ олох болно. (1)

    “Тэрээр Энэтхэгийн зүүн хойд хэсгийн уулнаас, магадгүй Төвдөөс ирэх бөгөөд түүний алхсан газар бүрд хөгжил цэцэглэлт ирэх болно.” гэж ЛаФобрүж хэлжээ.

    “Түүний нийгэмлэг залбирлын шинэ арга техник зааж(3) өлсгөлөнд нэрвэгдэгсдийг хооллодог сүмийн болон улс гүрний хамгийн шилдэг бүтцийг агуулах болно.(2)

    Террорын эсрэг дайн дуусахын өмнө идэвхтэй байх хэдий ч эцсийн ялалтын дараа л энэ дэлхийн удирдагчийн жинхэнэ төрх нээлттэй болох болно.

    “Нострадамус өөрийн сүүлийн зөгнөлдөө ийнхүү бичсэн байна: ‘Хонх Лондонд дуугарч байхад(4), хилэнцийн ордны цагт шинэ Есүс шинэ дэлхийн арлын хотуудын хүн бүрд нүүрээ харуулна (5). Босож ирсэн Эзнийг илчлэн далай-Гайхамшиг!(6) –хэмээн дуулна.’” гэж ЛаФобрүж хэлжээ.

    Энэхүү зөгнөл нь энэ Төвдийн оньсого мэт баатрын талаар хэд хэдэн зүйлсийг тодорхой харуулж байна. Магадгүй дэлхийн тойрон аяллын дундуур… тэрээр Хавай юм уу Пуэрто Рикод очно… Тэнд дэлхий дахинаараа гэрчлэн харах гайхамшигтай зүйл болох бөгөөд энэ нь 2004 оны 11-р сард болох болно.

     “Хамгийн чухал нь энэ гайхамшиг ‘Фаро’ хэмээх энэ хүнийг Есүсийн хоёр дахь төрөлтөөс өөр хэн ч биш гэдэгт ямар ч эргэлзээ үлдээхгүй.”

Мөнхийн залуу нас

    Дэлхийн удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа  шинэ аврагч зөвхөн хүн төрөлхтний асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй шинжлэх ухаанч тархитай бүх засгийн газрыг солих болно.

          ЛаФобрүжийн бичсэнээр “Эдгээр ‘Цэцэн мэргэдийн Парламент’(7) гэгдэгчдийн шийдвэрлэх хамгийн эхний асуудал бол хүний хөгшрөлт. 2006 он гэхэд тэд энэ асуудлыг шийдвэрлэчихсэн байх бөгөөд, хэн ч дахин хэзээ ч хөгшрөхгүй.” (8)

          Тэр гайхалтай нээлтийг дагаад 1000 гаран жил үргэлжлэх эрэл хайгуул, төгсгөлгүй хөгжил цэцэглэлтийн эрин ирэх болно.

 Ишлэлийн төгсгөл

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай эхэн үедээ Төвдөд гэлэнмаа байхдаа
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай эхэн үедээ Төвдөд гэлэнмаа байхдаа

Тэмдэглэл:

 (Доорх үзэл баримтлалууд заавал Сан болоод Ноён Балфорыг төлөөлж буй биш юм.)

Нострадамусын тайлбарласан Есүсийн хоёр дахь төрөлт болон Др. ЛаФобрүжийн тайлбарласан Аврагчийн үүрэг зорилго нь дэлхийд алдартай оюун санааны их багш, хүмүүнлэгийн үйлстэн, уран бүтээлч  Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн эрхэм амьдрал болон түүний нийгэмлэгийн үйл ажиллагаатай гайхалтай ижил төстэй байгаа юм. Нийтлэлд бичигдсэн зөгнөлүүдийн зарим нэг жишээнээс дурдвал:

1. “Америкийн засгийн газрын дахин босолт, Европын бөмбөгдүүлсэн хотуудын дахин сэргэлт, Дайнд сүйдсэн Ойрхи Дорнодын дахин сэргэлт нь Нострадамусын нэрлэснээр “Фаро” гэдэг цорын ганц удирдагчийн ачаар биеллээ олох болно. Тэрээр Энэтхэгийн зүүн хойд хэсгийн уулнаас, магадгүй Төвдөөс ирэх бөгөөд түүний алхсан газар бүрд хөгжил цэцэглэлт ирэх болно.”

Фаро хэмээх Испани үг нь “гэрэлт цамхаг” юм уу “замчлагч гэрэл” гэсэн утгатай.

Их Багш болон зургаан мужийн амбан захирагч нар Америк, Чикаго хот. 1994-02-22
Их Багш болон зургаан мужийн амбан захирагч нар Америк, Чикаго хот. 1994-02-22

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Гималайн ууланд төгс гэгээрэлд хүрсэн бөгөөд хүмүүсийн хүсэлтээр сургаал номлолоо олон нийттэй хуваалцахаар гарахынхаа өмнө Төвд болон Энэтхэгт байсан байна.

1994 онд Америкийн 6 мужийн захирагч нараас гардуулсан Дэлхийн Оюун Санааны Их Удирдагч Шагналын эзэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай олон жилийн турш оюун санааны тэргүүлэх замчлагч гэрэл байсаар ирсэн билээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бүх төрөлтний төлөө дэлхийн өнцөг булан бүрд энх тайвныг авчирч, биелэхүйц мөрөөдөл болох “Газар дээрх Диваажинг” цогцлоохын тулд ажилласаар байгаа юм.

           2. “Түүний нийгэмлэг өлсгөлөнд нэрвэгдэгсдийг хооллодог… сүмийн болон улс гүрний хамгийн шилдэг бүтцийг агуулах болно”homeless

Сүүлийн 20 жилийн турш Төгс Гэгээрсэн Их Багш болон Түүний Нийгэмлэг дэлхий даяарх хүн болоод бусад төрөлтнүүдийн зовлон зүдүүрийг нимгэлэхийн тулд яаралтай тусламж, гамшгийн тусламж болон байнгын буяны тусламжаар туслалцаа үзүүлсээр иржээ. Аюул гамшиг болсны дараа нэн даруй хэрэгцээтэй зүйлсээр нь хурдан шуурхай хангах нь тэдний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Тусламж үзүүлсэн үйл ажиллагаанаас дурдвал, 2011 оны Японы хар салхи; 2010 оны Гаитигийн газар хөдлөлт, 2008 оны Хятадын Сичуаны газар хөдлөлт, Бирмд болон бусад Азийн орнуудад болсон Наргис хар салхи, АНУ-ын Катрина хар салхи, 2005 оны Кашмирын газар хөдлөлт, 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлт болон хар салхи мөн АНУ-ын Нью Йорк хотноо болсон 2001 оны 9 сарын 11 ны эмгэнэлт явдал.

Үүнээс гадна Их Багш болон Түүний бүлэг нь дүрвэгсэд, асрамжийн газар болон байгаль, хүн, амьтанд ээлтэй олон байгууллагуудад тусалсаар иржээ. Ихэвчлэн чимээгүйхэн өгчихдөг Тэрээр цаг ямагт, тусламж хэрэгцээтэй байгаа ямар ч газарт үргэлжид чадлынхаа хэрээр тусалдаг.

relief-work

          master-meditation3. “…залбирлын шинэ арга техник заана”

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь дотоодын Гэрэл, Аялгуун дээрээ бясалгаснаар Бүтээгчтэй илүү гүн холбогдож чадах Гуань Инь Арга хэмээх аргаар бясалгаж мөн бусадтай хуваалцдаг юм. Дотоодын Гэрэл буюу Бурханы гэрэл нь “гэгээрэл” гэдэг үгэнд дурдсан гэрэлтэй  ижил юм. Энэ нь билэг ухаан, энэрэл нигүүлсэл болж урагш гэрэлтдэг. Хэмжээлшгүй хүчтэй, хаа сайгүй орших дотоодын Аялгуу хэмээх сансрын хэлбэлзэл нь ариун хайрын дотоодын эгшиг аялгуу болон мэдрэгддэг ба бүх шархыг эдгээж, бүх хүслийг биелүүлж, ертөнцийн бүхий л цангааг тайлах чадвартай.

Хамгийн гүн бөгөөд жинхэнэ залбирлын хамгийн үр дүнтэй хувилбар буюу Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн заадаг бясалгалын техник нь чин сэтгэлт оюун санааны эрэлчдийг Бурханы сургаалтай шууд холбогдон дээд түвшинд хүрэх боломж олгодог.

                4. “Хонх Лондонд дуугарч…”

Англи улс, Лондон (1999-06-09)
Англи улс, Лондон (1999-06-09)

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай залуудаа багагүй хугацаагаар Английн их сургуульд сурч байсан бөгөөд удалгүй Английн иргэн болсон байна. Дараа нь Тэрээр үе үе Англид очин суурьшиж, лекц тавих, Үнэний эрэл хайгуулчдад авшиг хүртээхийн тулд олон удаа Лондонд очиж байжээ. 1999 онд Европыг тойрон лекц тавих үеэр Англид зочилсон өдөр нь Косовогийн Энх Тайвны Гэрээнд гарын үсэг зурах үетэй давхацжээ.

Лондонд дуугарч буй хонхнууд шинээр бий болсон бүс нутгийн энэ энх тайвныг илэрхийлж байгаа бөгөөд Нострадамусын харсан “Фаро” хэмээх гэрэл тээгчийн айлчлалыг халуун дотноор угтахыг илэрхийлжээ,– сүрлэг хотын урьдын сурагч, одоо харин Их Багш болон буцан ирж буй нь бүх нийтээрээ баярлан хөөрөх шалтгаан юм.

                 5 “... шинэ Есүс шинэ дэлхийн арлын хотуудын хүн бүрд нүүрээ харуулна’…Энэ Төвдийн оньсого мэт баатрын талаар энэ зөгнөл хэд хэдэн зүйлийг тод илэрхийлж байна. Магадгүй дэлхийн тойрон аяллын дундуур… тэрээр Хавай юм уу Пуэрто Рикод очно…

Оюун санааны эрэлчдийн хүсэлтээр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бараг бүх тивд лекц тавин хэд хэдэн удаа дэлхийг тойрон аялжээ. 1989, 1993 онуудад Тэрээр Лос Анжелес, Сиатл, Вашингтон Ди Си болон Хойд болон Өмнөд Америкийн арал дээр болон дэргэд нь оршдог бусад газруудад лекц тавьжээ. Нью Йорк хотын Манхэтний арал болон Текскоко нуурын арал дээр уугуул Азтекчуудын анх барьсан Мексик хотод мөн лекц тавьсан байна.

master-lectures

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 1993 онд илтгэл тавихаар Хавайд уригдсан бөгөөд хожим нь тэндээ олон улсын даяан бясалгалыг зохион байгуулжээ. 1993 онд Тэрээр АНУ-ын хүндэт иргэний шагналаар шагнуулж байхад Түүний хүн төрөлхтний төлөө амь бие хайрлалгүй зориулсныг Хавайн Хонолүлү арлын захирагч байсан хүндэт Франк Фаси өндрөөр үнэлж,  Олон Улсын Энх Тайвны Хүндэт Өргөмжлөлөөр шагнасан байна. Тэрээр мөн хэсэг хугацаагаар Хавайн Коконат арал дээр байсан ба дараа нь Флорида мужийн Миами Бийч хотын Сан Марино Арал дээр, мөн өмнөд Флоридад хэсэг хугацаагаар байжээ. Түүнийг Флоридад байх хугацаанд Гуань Инь бясалгалын олон шавь нар оюун санааны цугларалтад Түүнтэй уулзах боломж олдсон байна.

  master-singsong6. “Босож ирсэн Эзнийг илчлэн далай-Гайхамшиг!(6) -хэмээн дуулна.”

Төгс Гэгээрсэн Их Багшийн “Чин Хай” хэмээх нэр нь Хятадаар “Ариун Далай” буюу “Цэвэр Далай” гэсэн утгатай. Оюун санааны Их Багшийн хувьд Тэрээр олон жил Үнэнийг хуваалцан тоолшгүй олон сүнсийг авран  энэрч, гайхамшгийг хайрласнаас гадна Төгс Гэгээрсэн Их Багш тал бүрийн авьяастай уран бүтээлч бөгөөд хөгжмийн зохиолч юм. Тэрээр дуу, шүлэг, хөгжим зэрэг урам зориг хайрласан авьяас билгээрээ хүмүүсийн ухамсрыг өөрчлөх чадвартай үнэхээр ховор оюун санааны Их Багш билээ.

Түүний шүлэг, дуунууд нь Диваажин руугаа буцахыг маш ихээр хүсэн тэмүүлж буй тоолшгүй олон сүнснүүдэд гайхалтай эдгэрэл, ариусал мөн оюун санааны дэвшлийг болон тайтгарлыг авчрах хайрын хэлбэлзлээр цэнэглэгджээ. “Далай дуулж” байхад ариун адислалууд урсан, гайхамшгууд болж – дэлхий даяар сүнслэг сэрэл сэхээрэл явагдаж байна.

7. Дэлхийн удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа шинэ аврагч зөвхөн хүн төрөлхтний асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй шинжлэх ухаанч тархитай бүх засгийн газрыг солих болно… ‘Цэцэн мэргэдийн Парламент’…”

2006 онд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийг дэмжин эхлүүлсэн бөгөөд энэ нь дэлхий дахины сая сая хүмүүст 7 хоногийн долоон өдөр, 24 цагаар хиймэл дагуулаар болон 90 кабелын суваг, интернетээр олон орны хэл дээр олон улсад цацагдан хүрч байсан суваг юм. Энэ онцгой суваг хүн төрөлхтний гарамгай байдлын шилдэг үлгэр жишээ, мөн эрхэм ариун амьдралын хэв маягуудаар энх тайвныг уриалах бүтээлч мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэгт төвлөрдөг байсан юм. Өнөөгийн дэлхийн хамгийн ноцтой асуудал болох дэлхийн дулаарлыг шийдвэрлэх хэрэгжүүлж болохуйц, үр ашигтай шийдлүүдийг нэвтрүүлж байсан нь сувгийн хамгийн дурдууштай зүйл билээ. Цацагдсан нэвтрүүлгүүдээс жишээ дурдвал, уур амьсгалын өөрчлөлтийн шууд конференцууд, Нобелын шагнал хүртсэн АНУ-ын Сансар Судлалын Үндэсний Төвийн эрдэмтэд, засгийн газрын тэргүүнүүд болон тэргүүлэх байгаль орчны мэргэжилтнүүдийн ярилцлага зэрэг юм.

Суваг таван жилийн турш  цацагдаж байх хугацаанд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай засгийн газрын удирдагчид, олны танил эрдэмтэд, эмч, уран бүтээлчид, байгаль орчин хамгаалах бүлгүүд болон амьтан хамгаалах байгууллагуудтай дэлхийд нүүрлээд байсан ноцтой асуудлуудыг шийдвэрлэх бодит шийдлүүд болон сүнслэг билэг ухааныг санал болгон өөрийн биеэр телевизээр видео конференц хийн үе үе ярилцдаг байсан байна. Энэхүү өвөрмөц нэвтрүүлэгч форум нь бүх засгийн газар, улс үндэсний хил хязгаарыг даван гарч бүх дэлхий даяар энх тайвны мэдээ мэдээлэл болон дэлхийн алдартай мэргэжилтнүүдийн нэгдмэл билэг ухааныг хуваалцаж байсан нь энэ сувгийг үнэхээр “Цэцэн мэргэдийн Парламент” болгож байгаа юм.

videoconference

                     8. “…хэн ч дахин хэзээ ч хөгшрөхгүй”

Ихэнх ариун судруудад “мөнхийн залуу байх” юм уу эсвэл “мөнх амьдрах”-ыг оюун санааны төвшний дэвшил гэж бичсэн байдаг ба энэ нь тухайн хүн мөнх бус бүхнийг хүлж байдаг төрөх, өтлөх, үхэхийн хүрднээс чөлөөлөгдсөн гэсэн утгатай. Төгс Гэгээрсэн Их Багш Чин хайн уламжилдаг Гэрэл Аялгууны бясалгал нь сүнс мөн чанартаа мөнх болохыг сэргээн мэдүүлж, мөн үхэж төрөхийн хүрднээс бүрэн чөлөөлөгдөхийг амладаг билээ.

Нострадамусын зөгнөлүүд ихэвчлэн дөрвөн мөрт шүлгүүдээр бичигдсэн байдаг ба шүлгүүд тухайн цаг үеийн албан хаагчдын хавчлага мөрдлөгөөс зайлсхийхийн тулд бэлгэдэл, анаграмыг ихээр ашигласан нь тайлж ойлгоход бэрх болгосон байна. “манай Хадагтайн Майкл ‘Сахиусан тэнгэр’” гэсэн утгатай Нострадамусын Франц нэр болох Майкл Де Нострадам нь магадгүй тохиолдол биш болов уу. Нострадамус өөрийн дөрвөн мөртүүдийн нэгэндээ зөнч хэмээн өөрийгөө илэрхийлэн ийнхүү бичсэн байдаг- “зөнчийн нэрийн овгийн сүүлийн хэсгийн дэргэдэх” тэрээр аугаа хүмүүст боломжгүй зүйлийг хүргэх болно. Түүний сонгосон Нострадамус хэмээх Латин нэрийн сүүлийн дөрвөн үсгийг ухрааж бичвэл “СУМА” болж байгаа ба энэ нь Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг урьд нь тогтмол дууддаг байсан нэр юм (СУ: Суприм; МА: Мастер). #3-94 дүгээр дөрвөн мөртөд энэ ариун үүрэг зорилгын гайхамшигт үр дүнг тайлбарласан байдаг:

           500 жилийн турш тэд түүнийг хүндлэн дээдлэх болно,

          Өөрийн цаг үеийнхээ чимэг нь болон гялалзсан тэр;

          Дараа нь гэгээрлийн цорын ганц агуу тэсрэлт болж,

          Тэр нь тухайн цаг үед (надад) агуу ханамжийг авчирна.

Хүүдээ хаягласан зүрх сэтгэлийн захиандаа Нострадамус өөрийнх нь зөгнөл түүний амьдарч байсан үеэс 3797 он хүртэл үргэлжлэх болохыг хэлсэн байдаг. “Маш урт хугацааны үргэлжлэлийг хараад зарим хүний сэтгэл түгшээж магадгүй (ч) ийм зүйл болох бөгөөд Бүгд Найрамдах Улсад бүрэн ойлгогдох болно; эдгээр зүйлс Газар дэлхий дээр бүгдэд ойлгогдоно, хүү минь.” гэж тэрээр тайлбарласан байдаг.

Төгс Гэгээрсэн Их Багш 1988 онд анх лекц тавьж эхэлснээсээ хойш Алтан Эрин рүү орох босгыг давах талаар хэд хэдэн удаа ярьж байсан нь Нострадамусын зөгнөсөн судалгаа, шинжилгээ ба хязгааргүй хөгжил цэцэглэлтийн 1000 жил юм. Өнгөрсөн жилүүдэд тэрээр энэ шилжилтэд бэлтгэн хамаг амьтны ухамсрыг дээшлүүлэхийн тулд бие махбодын болон оюун санааны түвшинд хоёуланд нь цуцалтгүй ажилласаар ирсэн билээ. Үүний зэрэгцээ Тэрээр бүх төрөлтнийг энэрэн нигүүлсэх веган хоолны дэглэм болон зөв амьдралын хэв маягийг дэлгэрүүлсээр ирсэн юм. 2004 онд хоёр жил гаран үргэлжилсэн гүн даяан бясалгал хийж байх хугацаандаа Тэрээр Шинэ Алтан Эриний талаар мөн Диваажны Газар дэлхий дээрх бүх төрөлтнийг адислах адислалын талаар мэдээлсэн хэд хэдэн илгээмжийг Нийгэмлэгийн гишүүдэд илгээсэн байна. Нэг захиандаа Тэрээр ийнхүү бичжээ:

Энэ гараг дэлхий асар ихээр сайжран өөрчлөгдлөө. Энэ дэлхий дээр маш их ариутгал болон адислал бүх талбарт бууж ирлээ. Цэвэрлэгээ таныг тойрон явагдаж байх зуур олон галавт ганц л тохиох хайранд өөрсдийгөө дэвтээ, учир нь энэ таны төгс орогнох газар. Бясалгал, ариун сахилууд болон нөхцөл болзолгүй хайр та нарыг эерэг Авралын талбар луу илүү татах болно.” 

Унгарт 2005 он
Унгарт 2005 он

Хэдэн сарын дараа, 2005 оны 2 сард Унгарт авшигтнуудтай ярилцаж байхдаа гараг дэлхийн энэхүү шилжилтийн талаар дахин ярьсан байна: “Ялангуяа энэ цаг үед, дэлхий илүү хөгжсөн галактикуудтай нэгдэж буй шилжилтийн үед итгэл бишрэлтэй нэгний өмнө бүх зүйл адислагдсан бөгөөд нээлттэй.” Энэ чухал цаг үед хүн бүр гүн бясалгалд илүү цаг зарцуулахыг Тэрээр мөн зөвлөсөн байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн амьдрал бол үнэхээр ариун адислалын илрэл юм. Маш олон  өөр өөр улс үндэстэн, соёл иргэншил, шашин шүтлэгийн асар олон хүнийг нэгтгэж чадсан ийм Гэгээрсэн Их Багш түүхэнд хэзээ ч байгаагүй билээ. Хонолүлүгийн хүндэт захирагч Франк Фасигийн ажиглан хэлснээр: “Тэр дэлхий дээр хаана үзэн ядалт байна тэнд хайрыг авчирдаг. Тэр цөхрөл байгаа газарт итгэл найдварыг авчирдаг. Мөн Тэрээр хаана үл ойлголцол байна тэнд ойлголцлыг авчирдаг. Тэр бол аугаа их хүний гэрэл, бид бүхний өршөөл ивээлийн сахиусан тэнгэр билээ.”

Бүх л ертөнцийн хувьслыг даган хүн төрөлхтний ухамсар улам дэвших зуур, Газар дэлхий дээрх бүх төрөлтөн эв найртай, энх тайван болох эрхэм зөгнөл ба ирж буй гэгээрлийн сайхан мэдээнд баясан цэнгэцгээе. Улам олон хүн замчлагч гэрлээс урам зориг аван, хайр нигүүлслийн зам мөрөөр замнахыг сонгох болтугай. Бурханы таалсны дагуу мөн хайрт зөнч Майкл Дэ Нострадам зөгнөсөн шиг хүн, амьтан, ургамал, бусад бүтээлүүд болох Бурханы бүх хүүхдүүд Газар дэлхий хэмээх диваажинд хамтдаа амар тайван, аз жаргалтай амьдрах болтугай хэмээн залбиръя.

(Хэдэн зуун цэцэн мэргэд, дэлхийн удирдагчид, эрдэмтэд болон гэгээнтнүүдийг та www.suprememastertv.com-оос олох боломжтой.)

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн амьдрал болоод ажлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх хаягуудаар зочилно уу:

http://video.godsdirectcontact.net/magazine/smwork/
http://suprememastertv.com/press-kit/
http://www.godsdirectcontact.org.tw/eng/download/smtv-brochure.pdf

Нострадамусын амьдрал болон түүний зөгнөлүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх хаягаар зочилно уу:

http://www.nostradamus.org/

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Нострадамусын зөгнөлийн хоорондох холбоосын талаар, мөн Аугаа Их Багшийн ирэх талаарх зөгнөлийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл  манай Мэдээллийн сэтгүүлийн нийтлэлийг үзнэ үү:

http://www.godsdirectcontact.org.tw/eng/news/108/p-2.htm

Англи хэл дээрх эх сурвалж:  http://gdc2.org/eng/guiding_light/index.htm

Санал болгох

Сүнслэг зам мөрд тохиолдох бүхнийг Их Багш зохицуулдаг  

Эх Газрын Хятадын номын ахын өгүүлснийг Хятадын Мэдээний Групп бэлтгэв (Эх нь Хятад хэл дээр) …