Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидалтыг бууруулах зорилгоор 2013.02.04-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд Долоо хоног бүрийн Мягмар гарагт согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон Аймгийн Засаг даргын шийдвэр гарч хэрэгжиж эхэллээ. Мөн сар бүрийн 15-нд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон өмнөх шийдвэр хүчинтэй хэвээр байгаа юм байна.
Ямартай ч Орхончуудын маань архины хэрэглээ, архидалттай холбоотой хэрэг зөрчил буурахад энэ шийдвэр нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.
Эх сурвалж: www.erdenet.mn