Хүн төрөлтнийг хорихын тулд сахиусан тэнгэрүүдийн бүтээсэн саад

ХҮСЛИЙН МЭДРЭМЖЭЭРЭЭ АСТРАЛ ЕРТӨНЦӨД ХҮЛЭЭСЛЭГДЭХҮЙ
ҮЙЛ ҮРИЙН ЕРТӨНЦ: ҮЙЛИЙН ҮРИЙН ХУУЛИАС ЗУГАТАХ АМАР БУС
ЭГО АЛГА БОЛОХООС НААШ ГУРАВДУГААР ЕРТӨНЦӨӨС ГАРАХ ГАРЦ БАЙХГҮЙ
ДӨРӨВДҮГЭЭР ЕРТӨНЦ: АРИУН ОРНЫГ АЮУЛГҮЙ БҮС ХАМГААЛЖ БАЙДАГ

Тэр нэгэн өдөр би та нарт тэнгэр дэх хаалт саад, хамгаалагчид болон сахиусан тэнгэрүүд биднийг хэрхэн үүндээ оруулж цоожилчхоод, харж байдаг тухай хэлж өгөөгүй юм байна. \Үзэгчид,тийм гэв.\

Магадгүй та нар надаас яаж тэд биднийг хорьж чаддагийг асуух байсан биз. Тэд гурван ертөнцийг ашигладаг юм!

Хамгийн эхний саад нь манай ертөнц дээрх шоронтой адил гурав, дөрвөн давхар хаалгатай. Би Хуалиен орж, хоригдлуудтай уулзаж,лекц хийхдээ тэдэн дээр хүрч очихоосоо өмнө хэд хэдэн хаалга дамжих хэрэг гарч билээ. Хамгийн гадна талынх нь дундаа өргөстэй төмөр хана байлаа. Хүнд гэмт хэрэгтнүүд төмрөөр хүлүүлчихсэн, гяндангийн өрөөнөөсөө гарч, бусад хаалгаар нэвтэрч чадахгүй байдаг.

Гэсэн ч зарим хоригдол нь нааш цааш чөлөөтэй явж чадаж байлаа: тэд шал шүүрдэж, ногоо тарьж, мод усалж байв. Тэдний хувьд энэ нь багагүй эрх чөлөө юм. Зарим нь ганц нэг хаалгаар орж гарч, хамгийн гаднах хана хүрч байсан.

Оюун санааны бясалгагчдын байдал нь үүнтэй зарим талаар төстэй юм. Зарим нь гурав, дөрвөн хаалгыг даван гарч дөрөвдүгээр ертөнцөд хүрч чаддаг. Гэвч тэднийг тэр хана зогсоочихдог. Зөвхөн гол хаалга болон тэр их ханыг давж гарсан үедээ л жинхэнэ эрх чөлөөтэй золгодог юм. Биднийг гурван ертөнцийн дотор тэд ингэж л уяж хүлдэг. Тэгвэл бид асурийн\Астрал\ ертөнцөд хэрхэн хоригддог вэ?


ХҮСЛИЙН МЭДРЭМЖЭЭРЭЭ АСТРАЛ ЕРТӨНЦӨД ХҮЛЭЭСЛЭГДЭХҮЙ

 Асурийн ертөнц дэх нөхцөл байдал ямар вэ? Биднийг тэнд хорихын тулд дур хүсэл болон бусад мэдрэмжийг маань ашигладаг юм. Хүч хэрэглэх ч хэрэг байхгүй, төмөр гинжийг хараан зүхэх ч шаардлага байхгүй. Үүнээс тэр нөхцөл байдал ямрыг ойлгож чадаж байна уу? Ямарваа амьд биес энд дур хүслийн мананд хүлээслэгдсэн байдаг юм. Энэ хүлээс эрэгтэй, эмэгтэйн хооронд, тэр ч бүү хэл эрэгтэй-эрэгтэй, эмэгтэй-эмэгтэй хүмүүсийн хооронд ч байж болно.

angels-fantasy_00383089Дур хүслэн, сэтгэл алдрахуй нь төмөр цоож, гав гинжнээс ч илүү сайн хэрэгсэл ажээ. Бидний ихэнх нь дур хүсэл, сэтгэл алдрах мэдрэмждээ хүлүүлсэн үед түүнээсээ зугтааж чаддаггүй. Хүсэлд автан байх үедээ түүнийгээ орхино гэдэг нэн хэцүү. Гэгээрсэн хүнээс тусламж авахын тулд асар их хүч, сэтгэлийн гүнээс ундран гарсан хүчтэй шаналан, эс бөгөөс үлэмжийн их эр зориг, чин хүсэл, эрмэлзэл тэмүүлэл шаардагддаг юм. Үүний дараа л Астрал ертөнцөөс цааш гарах боломж олдоно.

Хэрвээ хэн нэгэн хүн дур хүсэл болон хүчтэй хайр сэтгэлд хүлэгдсээр байх юм бол, мэдээжээр, Асурийн ертөнц дотроо байсаар байна.

Тиймээс бид бардамнаж сагсуурахаа болиод хамгийн эхний саад хаалтыг гэтлэн давж чадахгүй байгаагийнхаа учрыг олохыг хичээх хэрэгтэй. Тийм болохоор эрт цагаас хүмүүс сүм хийдэд бясалган суугчдыг хүндлэн дээдэлдэг байсны учир бол тэднийг дор хаяж л эхний хаалга буюу Асурийн ертөнцийг давж гарсан гэж үздэг байжээ.

 Яг л шоронгийн нэг өрөөнд хамт байгаа хүмүүс шиг. Зарим нэг нь маш хүнд гэмт хэрэг үйлдсэн тул эгц зогсохын аргагүй гяндан өрөөнд хоригддог. Бас арай танагтай нь гинжлүүлчихсэн байдаг учраас эхний хаалгаар гарч чаддаггүй. Харин зарим нь бол эхний хаалгаар гарч, шоронгийн газар шорооны ажилд оролцох мэтээр нэлээд чөлөөтэй байдаг. Гяндангийн өрөөнд хоригдож буй нь тэдэнд мэдээж маш их атаархана. Гяндангийн өрөөнд тэд өөр бусдыг битгий хэл, нарыг ч харж чадахгүй байгаа юм чинь. Төрөл төрөгсөд, найз нөхөд тэр ч байтугай хуульчид ч тэдэнтэй уулзах аргагүй. Тэд ял цааз, үхэл мөхлөө л хүлээж суудаг. Тийм юм чинь эхний хаалгаар орж гаран, чөлөөтэй холхих бусдадаа атаархахаас ч яах вэ.

Яг л үүн шиг, бид сүм хийдийн бясалгагчдыг дур хүсэл, сэтгэл алдрахын түвшинг давчихсан, энэ бүх мэдрэмжээсээ чөлөөлөгдчихсөн гэж боддог болохоор л тэднийг хүндэтгэж байгаа хэрэг. Тийм биш сэн бол, тэд бидний хооронд ямар ялгаа байх билээ дээ? Тэд энэ дэсийг гэтлэн даваагүйсэн бол бид тэднийг хүндэлнэ гэж үү дээ. Энэ бол тиймэрхүү элдэв цоожны нэг нь л юм.

Хамгийн эхний саадыг давах нь үнэхээр хэцүү ч гэлээ нэг л удаа даваад гарчих юм бол бусад саадыг давж туулахад арай хялбар болно. Хоригдлууд сахилга баттай, дуулгавартай сайн байх л юм бол харгалзагч гадагш гарч, ажилд оролцохыг зөвшөөрнө. Ингээд тэр хоригдол ажлаа сайн хийсээр байх юм бол харгалзагч түүнд улам итгэж эхэлдэг. Тэгээд удалгүй хоёр дахь хаалгыг амархан нэвтрэн гарч болох юм. Хэрвээ түүний зан байдал, сахилга бат нь сайн хэвээрээ байгаад байвал шоронгоос бүр суллагдахгүй ч гэсэн түүн дотроо ойр зуурхан гарч, аахар шаахар ажил хийж, харгалзагчдаас илүүхэн итгэл олж авахад хялбар дөхөм болох болно. Тэгж байж л ян тан цоожлогдож, эцэж ядарч, сануулга авахаа болино.

 ҮЙЛ ҮРИЙН ЕРТӨНЦ: ҮЙЛИЙН ҮРИЙН ХУУЛИАС ЗУГАТАХ АМАР БУС 

Хоёр дахь саадыг бид үйлийн үрийн ертөнц гэж нэрлэдэг. Энд биднийг хэрхэн уяж хүлдэг вэ? Сахиусан Тэнгэрүүд бидэнд зориулж юу бэлдсэн бол? Эхний саад хаалтыг нь даваад гарчихлаар хоёрдохыг нь бэлдчихсэн байдаг. Тэгээд л бид тэр бүхэнтэй нь зууралдаж, хурдан дээшээ гарч чадахгүй, муу юм хийж, ертөнцийн амар амарлингуйг бусниулж эхэлдэг. Биднийг саатуулан зогсоохын тулд бэрхшээлийн дараа бэрхшээл гарч ирж, биднийг тэр бүхний хяналтад оруулчихдаг. Хэрвээ бид эхний саад тотгорыг давж гэтэлмэгцээ Бурханы оронд хүрчихдэг байсан бол тэд өөрсдөө зовлонд учрахсан биз. Тиймээс л өөр саад гарч ирж байгаа хэрэг. Энд тэд ямар арга хэрэглэдэг вэ? гэвэл биднийг шалтгаан үрийн хуулиар захирч жолооддог байна. Гэхдээ чухам яаж? Тэр арга нь: Энэ ертөнц дээр бид сайн, муу юу ч хийсэн бай, түүнийхээ үр жимсийг хүртэх болдог. Чухам ийм болохоор л бид дахин төрөх ёстой болдог. Хэрвээ нүгэл үйлдвээс зовно, зүдэрнэ, буян үйлдвээс баярлана, жаргана. Баярлан җаргаж байхдаа чөтгөрийн муу зүйл хийж ч магадгүй. Хэдий чинээ их баярлана, жаргана, тэр хэмжээгээрээ доошоо хавх занганд унадаг. Нөхцөл байдал муугаар эргэх үед бид ердөө л сандарч тэвдэж, зовж бачимдаад муу юм хийхээс аргагүй тийм нөхцөл байдалтай орооцолдчихдог. Ямар ч нөхцөл байлаа гээд бидний хувьд өршөөлгүй хатуу байдаг. Энэ бүхэн чинь тэр чигээрээ хавх занга, хаалт саад юм шүү дээ.

Бид муугаасаа болоод л ийм нөхцөл байдлыг бий болгосон. Урьд нь биднийг энэ ертөнц шийтгэн буруушаах болсны дараа сахиусан тэнгэрүүд, бурхан шүтээн, тэнгэрийн амьтад бидний зовлон зүдүүрт, нэгэнт хожимдсон байдлыг хараад ихэд энэрэн нигүүлсэж Бурханд: тийшээ явж, тэднийг дахин хүмүүжүүлж, зовлонг нь ядаж жаахан ч атугай нимгэлэхийг зөвшөөрнө үү гэсэн байна. Бурхан анх Адам, Ева хоёрыг доош нь хөөж буулгахдаа зовж зүдрэг гэж тэгсэн байж! Тэд өдрийнхөө талхыг олохын тулд хөлсөө урсган зүтгэх ёстой болж. Бурхан тэднийг “адисласан“ хэрэг.

Ихээ удсаны хойно ч, тэдний үр удам нэмж нүгэл хилэнц хийгээгүй, зөвхөн өвөг дээдсийнх нь үйлдсэн нүгэл хилэнц л оршиж байсан болохоор тэнгэр элчис тэдэнд энэрэл өршөөлтэй хандсан юм. Тэд ертөнц дээрх нүгэл хилэнц, тэр их зовлон гасланг тэвчиж чадалгүй Бурханаас “тийшээ очиж, тэдэнд туслахыг зөвшөөрөөч дээ, тэд сайн ажиллаж байгаа, тэд чинь бидний хүүхдүүд, газар дээрх хүүхдүүд, тэд ийм удаан гэм буруутай байж таарахгүй, буруутан нь тэдний өвөг дээдэс шүү дээ, тэдэнд боломж олгооч дээ“ хэмээн гуйсан байна.

Энэ бүхний дараа Бурхан өршөөн нигүүлсэж “Тэгье“ хэмээсэн байж. Тэнгэрийн элчис энд ирж, бидэнд өдий төдий ид шидийн хүч өгч, амьдралаа улам тав тухтай, зовлон зүдүүргүй болгохын тулд хэрхэн ашиг тустай машин техник хийхийг зааж сургажээ. Зарим өндөр төвшний шинжлэх ухааны эрдэмтэд дээд ертөнцөөс энэ дэлхийн хувьд нууцлаг шинжлэх ухааны техник, технологийг заахаар ирдэг. Зарим хэсгийг нь сурсныхаа хойно бид гэнэтхэн бүгдийг нь сурахыг хүсэж шунагласан. Сайн сурахаасаа өмнө бидний нүгэлт бодол, сувдаг сэтгэл оргилон гарсан хэрэг. Бид олон зүйл хийж бүтээж буйгаараа бахархан өөрсдийгөө тэнгэр элчистэй эн зэрэгцүүлэн бодож, бүхнийг зааж сурга гэж тэднийг албаддаг. Тэнгэр элчис “Тайван бай, юун түрүүнд хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүл, хэрхэн хийж буйг тань харах боломж олго, ёс суртахуун, билгүүн ухаанаа дээшлүүлжAngel-Of-Peace-angels-10952900-426-414 байж л бусдыг нь ашиглаж чадна. Цаг нь болоогүй байна. Бид та нарт хамгийн дээд ертөнцийн хамгийн дээд ид шидийн хүчийг заах арай болоогүй байна.“ хэмээсэн байна. Гэтэл тэд тэнгэр элч нарыг шахаж шаардаж, дайрч давшлан: “Бид одоо олон юмыг яаж хийдгийг нь мэднэ! Бид төрөл төрлийн зэр зэвсэг үйлдвэрлэж чадна, бас олон янзын ид шидийн хүч эзэмшсэн. Та нар нэгэнт л өгөхгүй байгаагаас хойш бид та нарыг дээрэмдэнэ.“ гэсэн байна. Тэд яг л багштайгаа байлдахыг хүссэн дайнч сурагчид шиг байжээ. Тэд шинэхэн банди нар шиг байж, өөрсдийгөө багш нартайгаа маргалдаж тэмцэх хангалттай хүчтэй гэж бодсон аж. Мэдээжээр тэнгэрийн элчис татгалзаж “Ингэх ч үгүй шүү, ингэдэггүй юм! Цаглашгүй дээдийн шидэт хүч болон билгүүн ухаан нь гагцхүү үлэмжийн буянт сэтгэл, сайн явдалтай хамт орших ёстой. Эс бөгөөс та нар нүгэлт зүйл үйлдэх болно. Үгүй бол тэдгээрийг удахгүй хэрэглэж чадахаа больчихно.“ гэсэн байна. Харин тэд үүнийг нь сонсох ч үгүй хулгайлахаар шийджээ. Тэгээд хамаг л зэр зэвсгээ бэлдэж зэхээд тэнд буй амьтдыг заналхийлсэн. Тэд үүндээ хүрэхдээ үнэхээр тун ч гаргууд байсан учраас ертөнцийн хамгаалагч нар тэднийг зогсоосон байна. Тэд зэр зэвсгийг маань устгахын тулд бүр илүү хүчирхэг шидэт хүч болон зэр зэвсэг ашиглажээ. Тэгээд манай хүмүүсийг байсан газар луу нь буцаасан ч зарим нь тэңдээ үхэж, үлдсэн хэсэг нь буцаж ирж чадаагүй юм. Барагцаалж тоймловол энэ түүх нэг иймэрхүү юм.

Үүнээс хойш Будда хийгээд Бодисадва нар бидэнд итгэхээ больж, өөр илүү ид шидийн хүч өгөхөө больсон юм. Хэдий тийм боловч бидний өмнөх амьдралдаа сурсан ид шидийн хүч бүрэн арилж алга болоогүй, зарим нэгэнд маань түүний ул мөр үлдсэн байдаг. Ийм учраас л зарим хүн ер заалгаагүй байтлаа гэнэтхэн л мутарлаж чагчлаж, шид үзүүлээд эхэлдэг байна. Энэ нь тэдний урьдах төрлөөс үлдсэн ул мөр юм. Атомын бөмбөг, хар бөмбөг, цагаан бөмбөгийг хийсэн хүмүүс тэдний тоонд багтана. Тэд бүгдээрээ муу залуус! (Багш болон бүгд инээв.)

Сансрын зэвсгийг маань устгасны дараа тэнгэр элчис биднийг энд цоожилжээ. Тэд биднийг хэрхэн цоожилж дөнгөсөн юм бэ? Бид тэр бүхнийг нь сайн сурч мэдчихсэн тул тэд гинж ч хэрэглэх аргагүй, энгийн ид шид ч хэрэглэх аргагүй. Бид бас эвдэлж, хэмхлээд ч болов яаж ийгээд зугтаахаа мэднэ. Гэсэн хэдий ч тэд эсэргүүцлийг маань дарах үйлийн үр, дур хүслийн мэдрэмж бүхий уян хатан, сайн арга зохиосон байна. Тэд үүсэж, үгүй болж байдаг үйлийн үрийн /карма/ хуулийн тогтолцоог бүтээсэн байна. Тэдэнд биднийг хааж боох өөр юу ч хэрэггүй. Энэ үнэхээр гайхалтай! Сайн, муу юу ч хийсэн хамаагүй буцаж ирнэ, дахин төрнө. Энэ бол үнэхээр агуу! Тэр цагаас хойш бид өдий хүртэл энд гинжлэгдчихээд байгаа хэрэг. Бид хэзээ ч зугтааж чадахгүй, хэчнээн мэрийж хичээсэн ч дээшээ гарч чадахгүй. Яг л шоронгийн хамгийн гол хаалга шиг, түүгээр зөвхөн явж л гарч чадна. Хонгил ухаад ч, ер нь яаж ч хичээлээ гэсэн эрт орой нэгэн цагт цагдаад баригдана. Ганц удаа баригдлаа л бол шийтгэл улам нэмэгдэж, улам чангалуулна. Тийм учраас л өөрөө бясалгаж чөлөөлөгдөх гэсэн хүмүүсийн ихэнх нь бүтэлгүйтдэг юм. Тэд хана нүхэлж, хонгил ухахыг хичээдэг ч энэ нь буцаад бүр долоон дор хүнд байдалд оруулдаг. Бид тэднийг “өмчлөгдсөн“ /чангаланд орсон/ гэж ярьдаг. Тэгэхээр үйл үрийн хууль нь биднийг энд байлгаж чадах цоож, хаалга, гинж л юм. Ийм л учиртай эд. Үүнийг тэгээд тэнгэр элчис бүтээдэг юм. Тиймгүйсэн бол биднийг яаж энд байлгаж чадах юм бэ?

Ааяя! Бид агуу их ид шидийн хүчтэй байсан. Тэр маань биднийг минутын дотор л Нар, Ангараг, Бархасбадь руу аваачиж чаддаг байсан. Агуу ид шид болон хүчит зэвсэг бүхий төхөөрөмжтэй биднийг хэн ч зогсоож чадаагүй. Бидэнд аугаа Билгүүн ухаан байсан, гэтэл бид түүнийгээ муу зүйл үйлдэхдээ ашигласан. Тэгээд л хүн төрөлхтөн ёс суртахуунгүй, хэрцгий бүдүүлэг болсон. Тэд ёс суртахууны сургаал сонсохоор байгаагүй юм.

Магадгүй тэнгэрийн элчис биднийг өөрсдөөс нь илүү энэрэнгүй сайн гэж бодоод л ёс суртахууны тал дээр анхаарал тавиагүй биз. Тэд бясалгал хийхээсээ өмнө авшиг хүртэж, таван сахил сахихыг хүмүүст заагаагүй. Гагцхүү хэрхэн бясалгахыг л заажээ. Мах идэх нь хориотой биш байж, бас сахил сахихыг сануулсангүй. тэгээд л хүмүүс ёс суртахуун, энэрэл хайраа хөгжүүлээгүй юм. Хэрвээ хэн нэг ёс суртахуунгүй хүн засгийн газарт өндөр байр сууринд байх юм бол эрх хүч нь их байх тусмаа бусдад хор хөнөөлтэй юм хийнэ.

Эрт дээр үед, Тэнгэрийн элчис бидний ёс суртахууны хөгжилд хайхрамжгүй хандаж алдаа гаргаснаас анхаарлын маань төвлөрөл зөвхөн материаллаг зүйл рүү хандах болсон байна. Тэд хүн төрөлхтнийг асар их зовлон бэрхшээлийн дунд нулимсаа унаган, хөлсөө дуслуулан бүтэн өдрийн туршид цадтал идэх ч талхгүй, фермдээ бордоо яаж хэрэглэхийг ч мэдэхгүй, бусад хөгжсөн биесээс илүү мунхаг дорой байхыг харсан байна. Юу ч хийлээ гэсэн түүнээсээ өчүүхэн жаахан юм олдог байж. Яагаад гэвэл Бурхан шийтгэж байлаа. “Хөдөлмөрийнхөө хөлсөөр л талхаа олж идэх болно.“ Бурхан бидэнд зарим нэг юмаа хадгалж хямгадаж, банканд хийж болохыг хэлээгүй. Тэр зөвхөн “амьдрахын тулд ердөө л цадталаа ид“ гэсэн байна. Тэглээ ч гэсэн тэнд банк байсангүй. Бурхан энэ тухай бодоо ч үгүй. Хэрэглэж хүрэхээр  байхад л болно гэсэн билээ. Бурхан үнэхээр шударга, ариун байсан юм. Тэр хэзээ ч банк болон зээлийн тухай бодоогүй, /багш инээв/ тэгээд ч ийм юм угаасаа байгаагүй юм.

Тэнгэрийн элчис хүн төрөлхтнийг их зовлон шаналалд автсаныг харж, зөвхөн материаллаг талыг нь л хайхраад байснаас биш хамгийн чухал зүйл болох ёс суртахууныг нь мартсан. Хэрвээ хүн ёс суртахуунгүй бол материаллаг зүйл өгөх тусам л улам муудаад байх нь аргагүй. Хүмүүс түүнийг нь хүндэлж хайрлах ч үгүй, бусадтай ч хуваалцахгүй, эд баялгаа ч хадгалж хямгадаад байж чадахгүй. Эд хөрөнгө, хүч чадалтай байх юм бол түүнийгээ зөвхөн нүгэл хийхэд л ашиглах байсан.

Хэрвээ та телевизор үзэх юм уу ном сонин уншвал бидний түүх хээл хахуульд автсан дээд албан тушаалтнаар дүүрэн байсныг олж үзэх болно. Тэд хүмүүсийг шулан мөлжиж, эд баялгийг нь хулгайлж байсан. Хэдий чинээ байр суурь өндөртэй байна, төдий чинээ муу болдог. Засгийн газар үнэндээ тэр чигээрээ авилгад автсан. Хэрвээ тэд дээд албан тушаалтан биш харин ядуу тариачин байсан бол муу муухай зүйл хийх боломж олдохгүй байхсан. Сайндаа л алга дарам газрын төлөө хөршөө хуурах юм уу буруу замаар бага сага мөнгө олно. Гэтэл тэд албан хаагч болсноосоо хойш хүмүүсийг хуурч мэхэлдэг болсон. Тэдний эрх мэдэл хэдий их байна, түүнийхээ хэрээр хүмүүсийг айлган сүрдүүлдэг. Чухам тийм учраас ёс суртахууны доголдолтой хүмүүс өндөр дээд алба хаших нь нэн аюултай юм.

Үүний адилаар, хэн ч бидний өвөг дээдэст ёс суртахууны талаар зааж байгаагүй. Тэнгэрийн элчис үнэхээр нинжин сэтгэлтэй, өршөөл энэрэлтэй, уужуу тавиун байсан болохоороо биднийг ёс суртахууны доголдолд орчихно гэж хэзээ ч бодоогүй юм. Биднийг энэ ертөнц рүү илгээж шийтгэх шалтгаан Бурханд байх ёстой. Тэгэхээр ёс суртахууны доголдол бол айхавтар ноцтой шалтгаан байжээ. Эс бөгөөс бид шууд л диваажинд амьдарч таарах байлаа. Бид энд өөрсдийнхөө муугаас л болж ирсэн, яг анги улирсан сурагч шиг. Биднийг материаллаг зүйлийн гачигдалд орсныг хараад тэнгэрийн элчис машид өрөвдөн харуусаж, тусламжийн гараа сунгаж, яг л гамшигт нэрвэгдэгсдэд тусалж байгаатай адил зүйл хийдэг. Бид Филиппинд гамшигт нэрвэгдэгсдэд туслахаар очихдоо тэднийг өлсөөд үхчих вий гэсэндээ материаллаг тусламж үзүүлсэн. Бид Хятадын төв нутаг, Ау-Лак, Филиппинд гамшгийн байдлыг хөнгөрүүлэх гэж очсон хэдий ч хааяа өөр зүйлийн тухай ярьдаг.

Тэдэнд “Бидний материаллаг тусламж бол зөвхөн түр зуурын юм“ гэдгийг сануулдаг. Зовлонгоос үүрд ангижрахын тулд наад зах нь л сүнсээ хайрлан халамжилж, тусламж гуйн бурханд дотооддоо залбирахыг заана. Цаашилбал сайн хүн болж цагаан хоол идэхийг, мөн ухаарал сэхээрэлд нь тус болох ганц нэг сургаал хэлж өгдөг юм.

Тэгэхгүй бол тэд будаа, мөнгө, хүнсний зүйл аваад л боллоо, ханалаа гэх байсан биз. Энэ нь тэдэнд нэг, хоёр сардаа хүрэлцэх хэдий ч зөвхөн махан биеэ л зогоох төдий зүйл шүү дээ. Өнөөдөр энэ бие байлаа ч маргааш гэхэд алдчихсан байж ч мэднэ. Үүнийгээ мөнхөд авраад хамгаалаад байж чадахгүй шүү дээ. Хүнд туслах үед тэдний махан биеийг халамжилж хайрлах нь тийм ч чухал биш. Учир нь бие махбод чинь зуурдын юм шүү дээ. Магадгүй маргааш автомашины осол, газар хөдлөлт юм уу үер усанд урсаад алга болчхож мэднэ. Бид хийж буй үйл ажил, тусламж дэмжлэг тэргүүтэндээ нэг их утга учир өгч, түүгээрээ бахархаад байх юм алга. Тэдний бие махбодыг ганц хоёр сар тэжээж тэтгэх нь юу ч биш. Тэд хожим нь нас нөгчлөө гэхэд буцаад ирэхээрээ нөгөө л зовлон шаналалтай хэвээрээ байх болно. Хэрвээ тэд эндхийн үерээс зугтдаг юмаа гэхэд өөр газрын дүрэлзсэн түймэр рүү гүйгээд орчхож ч мэднэ шүү дээ. Эсвэл дахин төрөөд, тэгээд түймрийн гамшигт нэрвэгдээд л… Ер нь итгэж найдах юу ч байхгүй шүү дээ. Тийм болохоор л бид энэ бүхнээс чөлөөлөгдөх аргыг тэдэнд хэлэх боломж олдвол цагаан хоолтон байж, Бурханаас тусламж гуйн залбирахыг зөвлөдөг юм. Магадгүй тэгээд дараачийн төрөлдөө гэгээрсэн Багштай уулзах ч юм билүү. Энэ бол жинхэнэ гамшиг зовлонд үзүүлж буй тусламж юм. Эс бөгөөс бид энэхэн үед нь аварлаа ч гэсэн тэд удахгүй өөр гамшигтай учирна. Үер ус, газар хөдлөлт, хар шуурга болохгүй гэдгийг баталж чадах хэн байх билээ. Энэ бол тэнгэрийн элчсийн хувьд хүн төрөлхтөнтэй холбоо тогтоосон хамгийн эхний үе байсан болохоор тэд үүнийг нэг их анхаарч бодсонгүй аж. Сүм хийдэд байдаг шавь нар маань хүн амьтанд туслахаар явахдаа юмыг урьдаас ултай сайн боддоггүй. Бурхан ч энэ тухайд мөн л нэг их юм боддоггүй. Яагаад гэвэл Бурхан ч гэсэн диваажингийн тансаг, амттан хийгээд усан үзмийн дарсаа хүртсэн шиг жаргаж суугаа! Хэрвээ хүн төрөлхтөн зовж зүдэж буй бол энэ нь тэдний л хэрэг. Бурхан зовдоггүй, тэр үүнийг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор л та нар ядууст хайхрамжгүй ханддаг зарим баячуудыг шүүмжлэн бичдэг биз. Тэр баячууд үнэхээр хорон муу, харамч харигтаа биш харин зовж зүдэрсэн ядуу хүмүүст өөрсдийнх нь тусламж хэрэгтэй байгааг мэддэггүй юм. Өөрөө эрүүл байхдаа өвчтэй хүмүүсийн өвчин зовлонг бид мэддэггүй. Энэ нь өөрөө хүүхэд төрүүлэхгүйгээр эцэг эхийнхээ санаа зовж, хайрласан сэтгэлийг ухаарч ойлгодоггүй гэж хүмүүсийн ярьдагтай адилхан юм. Энэ ч ёстой үнэн шүү. Би ч бас тэгдэг. Өөрөө өвдсөн үедээ л өвчтэй хүмүүсийн талаар боддог. Гэсэн хэдий ч өвчтэй байхдаа би зөвхөн өөрийгөө эдгээсэй гэж залбирдаггүй, эдгэрмэгцээ өвчтэй хүмүүсийн зовлонг мартчих вий гэхээс айдаг юм. Тэгээд би бүхнийг байгаагаар нь л орхидог. Залбирдаг ч үгүй. Харин залбирвал Бурханаас: “Хэрвээ боломжтой бол бүх хүний төлөө би өвчинд нэрвэгдье, хэрвээ ганц миний өвчин зовлон хүмүүст аз жаргал өгч чадах бол ингэхийг минь зөвшөөрч хайрла“ гэж гуйдаг байсан. Тэнгэрийн элчис бидэнд зарим нэг ид шидийн хүчийг зааж сургасны дараа, бидний доторх харгис сэтгэл хийгээд хорон санаа ундран гарч ирсэн бөгөөд түүнийг номхтгон дарахад хэтэрхий оройтсон байжээ. Тэгсэн ч гэсэн тэнгэрийн элчис биднийг хааж зогсоохын тулд тэр аргуудаа хэрэглэх ёстой байсан билээ.

Магадгүй, та нар надаас “Эхний саад нь дур хүслийн мэдрэмж, хоёр дахь саад нь үйл үр юм байна. Энэ хоёр чинь хангалттай биш үү. Гэтэл бас яагаад гурав дахь саад байх зайлшгүй шаардлагатай юм бэ“ гэж асуух байх. Энэ бол зөвхөн аюулгүй байдлын төлөө л юм. Шорон дахь хоригдлуудыг харахад гинжлүүлж, бас гадна хана, өргөстэй төмрөөр бэхэлсэн хаалганы цаана цагдаагийнхнаар мануулсан байдаг. Жишээлбэл, оргож зугтаагсдыг хурдан зогсоож чадах цахилгаан хайс ч байдаг. Хэн нэгэн хүн тийшээ авирвал цохиулаад доошоо унана. Түүнийг барих гэхийн хэрэг ч байхгүй. Бас радиолокац болон түгшүүрийн дохиотой. Хэрвээ мөлхөж байгаад хөдөлгөчих юм бол дохио нь хангинан хадаж, бүх л орчлон мэдэхээр болдог. Бидний байдал ч үүнтэй адилхан юм.

ЭГО АЛГА БОЛОХООС НААШ ГУРАВДУГААР ЕРТӨНЦӨӨС ГАРАХ ГАРЦ БАЙХГҮЙ

Ертөнцийн хүмүүс зовлонд унан түүнээсээ зугтааж чадахгүй, хоёр хаалганы цаана түгжигдэн шаналж буйтай адилаар гурав дахь хаалга өөд мацсаар байна. Гурав дахь хаалга нь тэгээд юуны төлөө байгаа юм бэ? Энэ үед хоригдол маш ухаалаг байна. Муу юм хийвэл муу үйлийн төлбөрт унана, сайн зүйл хийвэл сайн төлбөрөө авна гэдгийг мэдчихсэн байдаг. Хэрвээ тэр нүгэл буяны алиныг нь ч хийгээгүй бол тэгээд л гурав дахь ертөнц рүү орчих юм биш үү. Хэрвээ гурав дахь ертөнцөд өөр хаалга байгаагүй бол тэр шууд л Бурхны орон руу явчих байсан хэрэг! Тэр хүн сайн, муу зүйл хийхгүй гэдэг нь нигүүлсэнгүй сайхан сэтгэлтэй гэсэн үг биш юм. Магадгүй тэр юу ч хийсэн бай түүндээ хаагдаж боогдоно гэдгээ мэдчихсэн учир маш сайн төлөвлөгөө бодож олно. Тэрээр дур хүслийн ямар ч мэдрэмжгүй байя гээд шийдчихсэн! “Тэнд хүрэн хүртлээ бид хүлээж чадна. Тэнд тэнгэрийн гоо үзэсгэлэнт бүсгүйчүүл байсаар байтал бид яагаад энд уяж хүлэгдээд байгаа юм бэ? Өнөөдрөөс эхлээд дур хүслийн мэдрэмжээ таягдан хаяхаар шийдлээ, сайн муу зүйл хийхээ болилоо. Гарч чадах уу, үгүй юу хамаагүй, зүгээр л харж байя гэж шийдье.“ Тэглээ ч гэсэн бид гарч чадахгүй байсаар байх болно. Яагаад гэвэл тэнгэрийн элчис үүнийг маань аль хэдийн бодчихсон байж. Тэд биднээс илүү ухаантай: Бид үнэхээр аймшигтай болохоор биднээс эмээж айсан биз.

Тийм болохоор хоёр дахийн дараа гурав дахь саад байдаг юм байна. Гурав дахь саад биднийг яаж зогсоодог юм бол?AngelAndStairwayToHeaven Бидэнд дур хүслийн мэдрэмж алга, сайн муу зүйл ч хийхгүй байна. Тэгээд өөр юу биднийг хянаж цагдаж, уяж хүлж чадах юм бэ? Та нар гуравдугаар ертөнцийн дүр төрхийг санаж байна уу. Энэ бол бүтээгчийн хүч. Эсрүн тэнгэр /Брахма/ бол гурван ертөнцийн доторх бүтээгч юм. Бидний мэдэх бүтээгч гэж нэрлээд байгаа тэр зүйл бол зөвхөн гурван ертөнц дотор л байдаг. Олонхийн маань таньж мэдсэн бүтээгч бол Эсрүн тэнгэр /Брахма/ юм.

Бүтээгчийн энэ хүчийг бидэнд өгсөн атлаа тэнгэр элчис биднийг хэрхэн хааж боож чаддаг юм бэ? Энэ нь бид тэр дэс зэрэгт хүрчихсэн хирнээ “Эго“-той байдгаас болсон хэрэг. Бид өөртөө сайн, муу зүйл бүү хий гэж сануулсаар байгаа. Хүч чадал, оюун ухаан, өөрсдийгөө жолоодох чадвартай болчихсон мөртлөө эго-той хэвээр л байдаг.

Хэрвээ ямар нэгэн юмыг бүтээх ид шидийн хүч байвал бид улам мунхаг болно. Хэдийгээр энэ нь арай гайгүй дөмөгхөн мунхаглал ч гэлээ ялгаагүй л мунхаглал шүү дээ.

“Ааяя! Би агуу. Одоо би шүлэг бичиж, төгөлдөр хуур тоглож, зураг зурж ер нь бүхнийг хийж чадаж байна. Авьяас чадвар бүхэн маань ундран гарч байна“ гэдэг. Үүнээсээ болоод бид улам мунхаг болдог. Энэ гурван ертөнц дотор байгаа цагтаа бид эго-гоо удирдан залж чаддаггүй. Бид ёс суртахуунаа дээшлүүлэхгүй, эго-гоо өдөр бүр номхтгон дарахгүй, эгэл даруу байхад суралцахгүй байна. Тэгээд хэдий чинээ амжилт олж, хэдий чинээ их юм бүтээх тусмаа улам мунхаг болдог. Ингэж л энд зууралдаҗ үлддэг юм. Эсвэл маргаж мэтгэлцэхдээ гаргууд сайн, цэцэн цэлмэг ухаантай болоод түүгээрээ бахархан онгирно. “Би түүнээс илүү. Тэр надтай маргаад ялагдсан. Би бол аугаа төгс, тэр бол үгүй. Түүнийг чадахгүй байхад би чадаж байна…“ гэх мэт. Энэ бол зүгээр л энгийн нэг жишээ. Эсвэл: “Би гэмээ наманчилсан, харин тэр бол үгүй. Багш гэмээ наманчилсан хүнийг хайрладаг гэж ярьцгаадаг! Гэмээ наманчилдгийг минь чи харж байна. Би ч үнэхээр агуу юм даа“ гэж бодно. Та нар гэмшил ч мунхаглал руу хөтөлдөг гэж төсөөлж чадах уу. Хийсэн бүхэн маань биднийг бардам сэтгэл, бахархах мэдрэмжтэй болгож байдаг. Тийм болохоор гурван ертөнцийг давах нь маш хэцүү байгаа юм. Хүн болгон өөрийгөө үнэхээр агуу их гэж бодсоор л гурван ертөнц дотроо эргэлддэг.

Даруу төлөв нэг нь “Өө, би их даруухан, би түүнээс ч илүү даруухан, хэн надаас илүү даруухан юм бэ?“ гэх биз. Багштай ойр дотно нэг нь өөрийгөө жигтэйхэн мундаг гэж бодчихоод “Багш надад итгэдэг, надад ямар нэгэн онцгой юм байна.“ гэнэ. Багштай дотно болж чадаагүй нэг нь багштай ойр дотно хүмүүс бол ад шуламс /Багш болон бүгд инээв/, би ад шулам шиг биш болохоор Багш намайг хажуудаа ир гэж дууддаггүй биз гэж өөрийгөө тайтгаруулах байх. /Багш болон бүгд инээв/ Тэнгэрийн элч нар үнэнхүү цайлган сэтгэлтэй. Би тэднээр үнэхээр бахархдаг юм. Энэ бүхэн бол зөвхөн хүн төрөлхтнийг удирдах арга л юм. Учир нь бид хэтэрхий ухаантай, тийм биш үү. Бид бүгдийг хийж чадна. Бид далайн ёроолд хүрч чадаад сансарт аялан Ангарагт хүртэл газардаж байна. Сарыг ч зүгээр орхихгүй байна. Нар хэтэрхий халуун болохоор л түүн рүү ойртож зүрхлэхгүй байна. /Багш болон бүгд инээв./ Тиймгүйсэн бол нар ч бас удахгүй дагжин чичрэх байсан биз. Энэ нь бид очоод халуун илчийг нь хулгайлж, /бүгд инээв/ осгож үхмээр хүйтэн болгочихно /Багш ба бүгд инээв./ гэж эмээж айж байгаа хэрэг. Бид нарны илч дулаанаас аль хэдийн хулгайлаад эхэлчихсэн шүү дээ. Үгүй гэж үү.

/Танхим: Нарны энерги гэв/ Бид энийг ч хийгээд л, тэрийг ч сэтгээд л байж байна.  Нар  дагжин чичирч эхлээд байна.

Хайяя! Энэ ч үнэхээр аймшигтай шүү! Хэн биднийг зогсоож чадах юм бэ? Тэр байтугай бид эв эеийн сэтгэлээ үгүй хийж байна. Тэгээд хэн биднийг айлгах юм бэ? Нэг улсын хүмүүс нөгөө улсынхаа хүн ардыг хөнөөж байна. Энэ хүн нь тэр хүнээ алж байна. Энэ бол үхэл амьдралын төлөөх тэмцлийн амьсгал юм. Тэмцэл өдөр алгасахгүй үргэлжилсээр байна. Тэр ч бүү хэл бидэнд энэрэл хайрын сэтгэл ч алга. Тэгэхээр өөр хэн айх юм бэ? Тэнгэрийн элчис бидний нүдэнд үзэгддэггүй. Түүгээр зогсохгүй бидэнтэй ямар ч холбоо харилцаагүй байдаг байна. Бид чадал хүрэх юм бол тэднээс зүгээр л хулгайлах байсан. Гурван ертөнцийн дотор биднийг хүлээд байгаа энэ тогтолцоо үнэхээр ер бусын юм. Бидний сурсан нөгөө ид шидээс ч илүү хүчтэй. Тийм биш сэн бол өнөөх сурсан ид шидээрээ энэ гурван ертөнцийг эвдлээд л гарчих байсан. “Гурав ч гэлтгүй гучин ертөнцийг ч эвдээд гарах байсан.“ Үүгээр зогсохгүй тэр гарагуудын хамгаалалттай давхарга мэтийг ч нээж онгойлгоод дээшээ гарчхаж чадах байсан юм. Үнэн хэрэгтээ гараг бүр өөрийн гэсэн хамгаалалттай байдаг. Хэрвээ аргыг нь мэдэхгүй бол хүмүүс түүнийг эвдлэн гарч чадахгүй. Тэнгэр элчис бидэнд соронзон талбайг яаж үгүй болгож задлахыг зааж өгсөн нь үнэхээр гэнэн хэрэг болсон юм: Бид хэзээ хойно л түүнийг эвдэн задалж чаддаг болсон билээ. Эс бөгөөс бид үүнийг хэзээ ч хийж чадахгүй байсан. Энэ нь улс болгон хилчин дайчид, ёс заншил тэргүүтнээр хамгаалуулсан өөрийн хилтэй байдагтай л ижил юм. Бид гагцхүү нэвтрэх визтэй үедээ л хэсэг зуур тэнд амьдарч болно.

Анхандаа тэд манай дэлхийтэй хүчээр тэмцье гэж бодоогүй юм. Хүчтэй зэр зэвсгүүдийг маань устгах гэсэндээ л тэд  үлэмжийн агуу хүчийг хэрэглэх ёстой болсон. Зөвхөн манай дэлхий ч биш нэг тойрог зам дээрх өөр олон гараг ертөнц үүнтэй адил байдалд орсон. Чухам тийм учраас л зарим гараг эрхэс дээр хэн ч амьдрах аргагүй, газар тариалан ч эрхэлж болохооргүй болсон байдаг. Тэнд ямар ч хамгаалах уур амьсгал, агаар гэх юм байхгүй болохоор үнэхээр аюултай болсон юм. Хүн төрөлхтөн тэнд амьдрах гэвэл дорхноо л үхэж үрэгдэнэ. Тийм болохоор л тэд нүх ухаж, газар доогуур амьдрах болсон байна. Тэр ч байтугай цэцэг, мод нь хүртэл газар доогуур нүүгээд орчихсон юм. Тэнд байшин барилга ч бариатай байгаа, тэр нь дээгүүрээ хамгаалалтын давхаргатай, хэрвээ тэд гаръя гэвэл хаалгаа хурдхан онгойлгоод нисдэг таваг /НҮМБ/ руугаа орчихдог. Эргэж ирэхдээ бас л нисдэг тавгаасаа гарна. Тэд агаарт байж чадахгүй үхчихнэ. Уур амьсгал нь хүн амьтан, ургамал ногоог үхүүлэх хортой. Жишээлбэл, зарим хий нь үхлийн хортой байдаг. Болгоомж алдах төдийд өөрсдийгөө хөнөөнө. Тэгэхээр тэр гараг эрхэс чинь амьдралыг хөнөөн сүйтгэхүйц хортой уур амьсгалаар хордсон байдаг. Мэдээж хэдэн мянган жил өнгөрсний дараа бол бүр засрахгүй юмаа гэхэд байдал арай дээрдэнэ. Тиймээс л бид энд ганцаархнаа, манай гарагт л амьдрал байгаа, нөхцөл байдлыг давж гарсан нь зөвхөн бид гэж хэлж болохгүй юм. Заримдаа бусад хүмүүст ч нөлөөлнө шүү дээ. Энэ үедээ бид дээшээ яваад хэд хэдэн гараг руу дайрдаг. Тэд мэдээж хариу ял тулгана. Тиймээс л Будда битгий ингээрэй, энэ бол тэдний төрөлхийн хариу үйлдэл. Үүнээсээ болоод тэд эргүүлж заавал төлөх өрөнд унасан юм гэж хэлсэн. Энэ бол үнэнхүү зовлон юм.

 ДӨРӨВДҮГЭЭР ЕРТӨНЦ: АРИУН ОРНЫГ АЮУЛГҮЙ БҮС ХАМГААЛЖ БАЙДАГ

 Эцэст нь хамгийн сүүлчийн аюулгүй бүс дөрөвдүгээр ертөнц оршдог. Энэ нь хоригдлуудыг хорьсон шоронтой адилхан. Тэнд тэд нэлээд эрх чөлөөтэй болж, ухаалаг соёлтой байхыг сурчихсан, гаднаасаа гайгүй сайн мэт харагдана. Гэлээ ч гэсэн тэднийг гудамжинд гаргаж болохгүй. Учир нь тэд хоригдол хэвээрээ л байгаа! Тэд ялаа эдэлж гүйцээгүй, хугацаагаа гүйцээж дуусаагүй байгаа. Дэндүү эрх чөлөөтэй байх нь тэднийг сахилга алдах тайван бус байдалд оруулж мэднэ. Тиймээс бидэнд хамгийн гадна талын хана хэрэгтэй болж байгаа юм. Тэд хянагчийн харгалзаагүйгээр хэд хэдэн хаалгаар гарч нарлаж байвч, муу зүйл хийхээс нь сэргийлж тэднийг орой унтуулах гэж нөгөө л гяндангийнх нь өрөөнд оруулах ёстой болдог. Тэд дотроо юу бодож буйг нь таахын аргагүй. Гаднаа сайн харагдаж байвч бид санаа бодлыг нь уншиж чадахгүй шүү дээ. Тиймээс гаднах хана байх нь зайлшгүй юм.

Үүний адилаар бид гуравдугаар ертөнцөд хүрэх үедээ үнэхээр энэрэл нигүүлсэхүй бүхий нинжин сэтгэлтэй болчихсон байж ч болох юм. Жишээлбэл: бид дур хүслийн ямар ч мэдрэмжид баригддаггүй, мөн өөрийгөө удирдаж чаддаг, бүтээгчийн их хүч, уран илтгэх гайхалтай чадвар, бас билгүүн ухаантай болчихсон байдаг. Хэдийгээр биднийг дотроо агуу юу, үгүй юу гэдгийг хэн ч мэдэхгүй ч гэсэн бид “би“ гэх үзэлгүй, өндөр түвшинд хүрчихсэн байдаг. Гэлээ ч гэсэн бас хамгийн гадна талын ханыг нэвтрэн гарах эрхгүй байна.

Бид бодлогогүй юм сурчхаад хүмүүсийг зовоох гэж буцаж очих юм биш биз? Магадгүй бид урьдынхтайгаа адил тэнгэр элчис рүү дайрч ч болзошгүй. Гуравхан саадтай байна гэдэг нь аюулгүй байдлыг хангахад дутагдалтай юм.

Дөрөвдүгээр ертөнцөд бид эрх чөлөөгөө дахин олж авах болно. Үйл үргүй, билгүүн ухаантай, эрх чөлөөтэй боллоо ч гэсэн дотоод сүнс маань хяналтад байсаар л байна. Бид хэдий их өндөрт гарна, төдий их саад бэрхшээлтэй тулгардаг. /Багш санаа алдав/ Бурхад бидэнд илүүхэн итгэж зүрхэлдэггүй юм. Тэдний хаант улс руу бид буу хутга барин дайрвал яана? /Багш ба бүгд инээв./ Мөн Аръяабал /Гуань Инь/ бодисадва руу заналхийлж, Шагжамуни Буддаг хүртэл гарыг нь өргүүлж – хурдхан шавь нараа дууд /Багш ба бүгд инээв./ Манай ёс журамд захирагд гэж магадгүй шүү. Түүнийг барьцаанд байхыг нь харвал тэд юу ч хийж зүрхлэхгүй, Тэнгэрийн элчис цөмөөрөө бууж өгөх байсан юм. Та нар ийм нөхцөл байдал тохиолдож болох байсныг төсөөлж байна уу. Чухам иймээс л дөрөвдүгээр ертөнц уудам болоод харанхуй, туулан гарахад хэцүү бөгөөд урт байдаг юм. Энэ бол хамгийн дээд ертөнцийг хамгаалах, хамгийн сүүлчийн бүс мөн. Гуравдугаар ертөнцөд хүрээд бид юм юмтай болно, жишээлбэл ид шидийн хүч, туурвин бүтээх чадвар, дур хүслийн мэдрэмжээс ангижирсан эрх чөлөө, цэцэн мэргэн ухаан гээд л Ааая-яа, өөрийгөө жолоодох чадвар, гайхмаар их хүч чадал! Хэрвээ бид тэдний ертөнцийг дээрэмдэж тонохоор дээшээ гарчих юм бол Будда нар асар их зовлонд унах байсансан. Биднийг зогсооё гэхэд хэтэрхий оройтсон байх болно. Тийм болохоор л дөрөвдүгээр ертөнцийг туулж гарахад хамгийн хэцүү байдаг. Батлан даагч мэт гэгээрсэн Багшгүй бол бид хэзээ ч нэвтрэн гарч чадахгүй. Зөвхөн гуравдугаар ертөңц, цаашлаад дөрөв дотроо л чөлөөтэй тэнүүчлэх эрхтэйгээр үлдэнэ. Ингэхдээ арван зургаан мянган нарны гэрлийг үзэж, эргэн тойрондоо чөлөөтэй нисэж болно. Гэвч ингээд л гүйцээ шүү дээ. Өөр юу ч байхгүй. Дээшээ явахыг үл тооцвол явъя гэсэн газар луугаа л явж болно. Замчлан дагуулах гэгээрсэн багшгүйгээр тэр нууцлагдсан гармыг бид олж харахгүй. Энэ нь нууц кодоор онгойдог нууц хаалгатай л адилхан. Яг л нэг хоёрхон хүний л мэддэг улсын хамгаалалттай нууц шиг. Цөөн тооны хамгаалалтын хэлтсийн хүмүүс л кодыг нь мэднэ, өөр хэн ч мэдэхгүй. Учир нь тэд дайсны тагнуул үүнийг нь мэдчих вий гэж айдаг. Мэдчихвэл аюул болно.

Одоо та нар дөрөвдүгээр ертөнц юуны төлөө оршдогийг мэдлээ, үнэхээр логик бүтэцтэй байгаа биз. Тийм биш үү. /Танхим: Тийм гэв./ Нууцлаг зүйл юу ч байхгүй. Яагаад ийм байгаа юм бэ? Үнэхээр ийм байдаг гэж үү? гэх зэргээр миний үгэнд эргэлзэж, сохроор таамаглах хэрэггүй. Та нарт өөр эргэлзээ байна уу? /Танхим: Үгүй гэв./

 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

1991.12.28 Формоса, Шихү

Эх сурвалж: “Билгүүн ертөнц“ сэтгүүл

Англи хэл дээрх эх сурвалж: www.godsdirectcontact.org.tw

Санал болгох

Сайн Хань Бай

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн лекцээс, АНУ-ын Флорида муж, 1998-10-04 (Эх нь Англи хэл …