Би 2007 онд Кинсэлийн түүхт хотод байрлах тэнгисийн буланг тольдсон нэгэн сайхан байшинд авшигтан ах, эгч нартай хамт байхаар Ирланд руу очсон юм. Тэнд эрт дээр үеийг санагдуулам хуучны олон барилгууд, усны гоёмсог тогтолцоо, хөл хөдөлгөөнтэй аж үйлдвэртэй бөгөөд мөн мэдээж олон нөхөрсөг Ирландууд байсан.
Бид хуучны эвдэрсэн барилгаас засаж босгосон байшинд байрлаж байлаа. Авшигтан эгч маань нэгэн шөнө орондоо байхад нь түүнтэй хий үзэгдэл ярьсан тухай надад цухуйлгаж байсан юм. Тэр үедээ түүнийг авшигтан ах нарын нэгийг гэж бодсон ч дараа нь биш болохыг нь мэджээ.
Бид олон хоногийн турш дээд давхрын зочны өрөөнд бясалгал хийхэд хэн нэгэн бидний араас хараад байгаа мэт хачин мэдрэмж төрдөг байлаа. Энэ тийм ч сөрөг мэдрэмж биш, ердөө л хэн нэгэн ажиглаад байгаа мэт санагддаг байв.
Нэгэн шөнө миний эргэлзээ тайлагдлаа. Би доод давхрын унтлагын өрөөнд зогсож байхдаа хаалга нэвтлэн өрөө рүү маань урсан орж буй сүнсийг харав. Тэр сүнс ямартай ч муу харагдаагүй, харин төөрсөн хүн шиг л байв. Тэр саарал биетээс юу хүсэж байгааг нь асуухад тэр “Эрх чөлөө” гэж хариулав. Би тэр даруй Багшид залбирч, хананд өлгөөтэй байгаа Багшийн зураг руу харахыг түүнд зөвлөв. Тэгтэл тэр манантсан биет зураг руу нисэж дараа нь дээшээ явж одлоо.
Энэ явдал намайг үнэхээр гайхшруулсан. Бүхий л сүнсийг сөрөг хүчний савраас чөлөөлөх эцэс төгсгөлгүй ажлынх нь төлөө Багшдаа мөнхөд талархая. Их Багшгүйгээр бид бүгд хаачих билээ?
Багшдаа дахин талархая.
Эх сурвалж: The Supreme Master Ching Hai News No. 197