Ногооны соустай шарсан дүпү

 

Орц:

  • Бор мөөг 40 гр
  • Чинцай 20 гр
  • Ногоон хулуу 10 гр
  • Амтат чинжүү 10 гр
  • Хаш 10 гр
  • Шар лууван 10 гр
  • Дүпү 150 гр

Хийх арга:

Дүпүг шоо дөрвөлжин хэрчиж тос хийн халаасан ширмэн тогоонд 4 талаас нь шаргал туяатай хайрс тогттол сэгсэрч шарна. Шарах явцдаа дүпү амтлагч, мөөг амтлагч зэргээ цацаж амтална.

Ногооны соус хийх:

Бор мөөг, ногоон хулуу, хаш, шар луувангаа нимгэн хавтгай, чинцай болон амтат чинжүүг нарийн хэрчиж халаасан тостой ширмэн тогоонд хуурна. Ногоог мөөг амтлагч, давс, томатаар амтлаад бага зэрэг ус нэмэн уураар жигнэж болгоно. Шарсан дүпү дээрээ бэлэн болсон ногооны соусыг асгаж агшаасан будаатай олгоно.

Эх сурвалж: “Судлалт ертөнц” сэтгүүл, №1

Санал болгох

Вареньтай жигнэмэг

  Орц: Гурил 480 гр Масло 250гр Ванилин 1 ш (шингэн бол 25мл) Хөөлгөгч 25гр …