Данте нохой Торонточуудын зүрх сэтгэлийг эзэмдсэн нь – нөхөрсөг нохой Канадын буутай алан хядагчийг зайлуулжээ

(Эх нь Англи хэл дээр)

          [Торонто] “2004 оны 6 сарын 23-нд дөчин гурван настай, эрхэлсэн ажилгүй, сэтгэцийн өөрчлөлттэй Нью Бриунсвикийн нэгэн залуу буун дуу гаргахаар 6296 дайзтай (сумтай ) зэр зэвсэг болох хоёр винтов буу, нэг шувууны буу, хагас автомат гар буу, нагаан гар буу болон агаарын буу, нишингийн хутга, ангийн хутга, шидэгч хутга, өнгөлөн далдлалтын баг болон торыг машиндаа авч явсан нь түүнийг насан туршид нь шоронд суулгах байсан юм.” гэж Торонтогийн цагдаа мэдэгдсэн байна.

Тэр эрийг Виктория Паркийн өргөн чөлөө, Киюнь Гудамжны ойролцоох цэцэрлэгт байрлалаа эзлэн үймүүлэх үйл ажиллагаагаа эхлэх гэж байтал “Хажуугаар нь юу өнгөрсөн бэ гэвэл шогшиж явсан хэдэн ноход байсан бөгөөд нэг нохой нь түүн лүү дөхөж очин тоглож эхэлсэн байна.” гэж мөрдөн байцаагч Ник Ашлэе тайлбарлав. “[Буутай эр] амьтан хайрлагч болон хувирч, “Энэ газар ийм сайн нохойтой, хүмүүс нь ийм сайхан юм чинь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээ болъё” гэж шийджээ. Тэрээр цааш машинаараа явсаар дүрэмт хувцастай офицерыг олж өөрийгөө илчилсэн байна.”

Өөрийн нохойг Баатар нохой хэмээн тодорхойлсон хоёр зуун хүмүүсийн мэдэгдлийг шүүн шигшсэний эцэст хотыг аварсан Австралийн чийрэг хоньчин нохой болох Данте хэмээх гайхалтай хөтөч нохойг 7 сарын 29-нд шалгаруулжээ.

“Тэрээр хүнийг үнэхээр сайн ойлгодог.” гэж нохойны эзэн Кристина Кийсэр хуучилж байна. “Хэрэв хүүхдүүдийн маань нэг нь уйлбал түүний сэтгэл хямардаг. Тэр амьтанд хайртай хүнийг юун түрүүнд мэдэрдэг нь тодорхой, ялангуяа сэтгэл нь хямарсан амьтан хайрлагчийг” гэсэн юм.

Канад улсын Хүмүүнлэгийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Михаил О’Сулливан Данте хэлэхдээ түүнийг найман сард шагналаа авна гэжээ.

 

Орчуулгын эх сурвалж: www.godsdirectcontact.org.tw

Санал болгох

Гэрийн тэжээвэр амьтад нь хүүхдийн эрүүл мэнд болон дархлааг сайжруулдаг

Амьтан тэжээх нь хүүхдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулдаг нь Финляндын судлаачдын судалгаагаар тогтоогджээ.