Орц:
(4 порц)
Зуурмаг: |
|
Буудайн гурил | 300 г |
Давс | 2 г |
Ус | тохируулах |
Шанз: |
|
Бөөрөнхий байцаа | 250 г |
Шар лууван | 80 г |
Шар буурцгийн хатаасан уураг | 60 г |
Шар буурцаг | 20 г |
Ногоон вандуй | 20 г |
Хүрэн шош | 20 г |
Ургамлын тос | 40 г |
Бөөрөнхий сонгино | 30 г |
Сармис | 1 хумс |
Амтлагч: |
|
Давс | тохируулах |
Мөөг амтлагч | тохируулах |
Хар перец | тохируулах |
Гоньд | тохируулах |
Хийх арга:
1. Зуурмаг бэлтгэх: Гурилыг давстай усаар зуурч, сайтар нухаж амраана.
2. Шанз бэлтгэх: Шар буурцгийн хатаасан уургийг усанд дэвтээж, угаасны дараа уснаас шүүж гаргаад шар буурцгийн сүүмс (жан), мөөг амтлагч, ургамлын тосоор амтлаад жижиглэн татна. Шар буурцаг, ногоон вандуй, хүрэн шошийг 8-12 цаг дэвтээх явцад усыг 5-6 удаа солино. Дараа нь усанд хийж нам гал дээр зөөлөртөл чанана. Бөөрөнхий байцаа, шар лууван, бөөрөнхий сонгино, сармисыг жижиглэн татна. Эдгээрийг нийлүүлэн сайтар хутгаад давс, мөөг амтлагч, хар перец, гоньдоор амтална.
3. Гурилан зуурмагийг жигд хэмжээтэй жижиглэн тасалж нимгэн элдээд голд нь бэлтгэсэн шанзнаас тохируулан хийж амсрыг нь нийлүүлэн чимхэнэ. Буузыг тосолсон жигнүүрийн тавганд өрөөд ууранд 20 минут жигнэж болгоно.
4. Буузыг таваглаж ногооны хачиртай олгоно.
Эх сурвалж: “Цагаан хоол-Эрүүл мэнд” ном