Орц: (4 порц)
- Улаан буудайн гурил 400 г
- Шар лууван 200 г
- Бөөрөнхий байцаа 200 г
- Амтат чинжүү 100 г
- Шар буурцгийн уураг 40 г
- Бөөрөнхий сонгино 50 г
- Ургамлын тос 100 г
- Магги цуу 20 г
- Хар перец 1/3 ц.х
- Лаврын навч Ѕ ш
- Давс 1 ц.х
Хийх арга:
- Шар лууван, бөөрөнхий байцаа, амтат чинжүүг урт нарийн, сонгиныг тал цагирган хэлбэртэй хэрчиж, гурилыг хатуувтар зуурч нимгэн элдээд хайрах юм уу ууранд жигнэж болгосны дараа урт нарийн хэрчиж бэлтгэнэ.
- Гурилыг хатуувтар зуурч нимгэн элдээд хайрах юмуу ууранд жигнэж болгосны дараа урт нарийн хэрчиж бэлтгэнэ.
- Шар буурцгийн уургийг усанд дэвтээж, угаасны дараа уснаас шүүж гаргаад шар буурцгийн сүүмс (жан), мөөг амтлагч, ургамлын тос, хар перецээр амтлан халаасан хайруулын тавганд хийж зөөлөн шарж болгоно.
- Тос хийж халаасан хайруулын тавганд сонгино шар лууванг хийж бага зэрэг хуураад бөөрөнхий байцаа, амтат чинжүү нэмж үргэлжлүүлэн хуурна. Дээрээс нь гурил хийж жигнэхэд хүрэлцэхүйц ус нэмж буцалгаад давс, хар перец, лаврын навчаар амталж хэрчсэн гурил, ургамлын тос нэмж таглаад 10-15 минут жигнэж болгоно.
- Бэлэн болсон хольц дээр амталсан шар буурцгийн уураг, ургамлын тос, магги цуу нэмж сайтар хольж хутгана.
- Олгохдоо шинэ өргөст хэмх эсвэл ногоон сонгино цацна.
Эх сурвалж: “Цагаан хоол-Эрүүл мэнд” ном