Германы Дюсселдорф хотноо цагаан, ногоон хоолны үзэсгэлэн худалдаа 10 сарын 27 нд болж өнгөрлөө. Энэ үеэр веган хоолны жорын шилдэг номыг шалгаруулсан бөгөөд шалгаруулалтанд дараах хэмжүүрүүдийг ашигласан байна:
1. Онлайн асуулга – 50 оноо (онлайн асуулга 5 өдөр явагдсан ба санал давхардахгүй байдлыг бүрдүүлсэн)
2. Номонд багтсан жорын амьдралд ойрхон, хялбар байдал – 20 оноо. Үүнийг Амазоны худалдан авагчдын өгсөн одны тоогоор үнэлсэн.
3. Веган, цагаан хоолтны амьдралын хэв маягийг эергээр үзүүлсэн байдал – 10 оноо.
4. Номыг үйлдвэрлэхэд нийгэм, экологийн талыг харгалзсан эсэх – 5 оноо. Тухайлбал байгальд ээлтэй цаасаар үйлдвэрлэсэн г.м.
5. Номыг уншигч, худалдан авагчдад хангалттай хүргэсэн байдал -10 оноо. Үүнийг номыг түгээсэн цэгүүдээс нийт дүнг гаргаж үнэлгээ өгчээ.
Ийнхүү нийт 46 номоос оны шилдэг веган номоор Атила Хилдманы “Vegan for fit” ном тэргүүлжээ.
Эх сурвалж: www.vebu.de