- Гурилтай шөл
- Глютинтай хуурга
Орц:
Оливын тос 5 г
Бор мөөг 20 г
Цагаан гаа 10 г
Төмс 50 г
Дүфү 50 г
Шар буурцагны мах 30 г
Лууван 20 г
Шар буурцагны соус 3 г
Мөөгний амтлагч 15 г
Гурил 150 г
Базилик 3 г
Ус 500 мл
Xийх аргачлал:
- Бор мөөгийг халуун бүлээн усанд дэвтээгээд, төмсөө жигнэж болгоно.
- Оливын тосоо халааж, бага зэргийн цагаан гааг нэмж хутгана.
- Бор мөөгийг нэмж хутгана.
- Төмс, мөөгөө ижилхэн хэмжээтэй хэрчинэ.
- Төмсөө нэмж хийнэ.
- Дүфүгээ нэмж хийнэ.
- Дэвтээсэн шар буурцагны махаа нэмж, шарна.
- Луувангаа нэмж сайтар шарна.
- Ус, шар буурцагны соус, мөөгний амтлагч, бага хэмжээний давс нэмнэ.
- Шөлөө буцалгаад хэрчсэн гурилыг хийнэ.
- Базилик хийнэ.
- Шөлөө буцалгана.
- Шөлөө буцлангуут шөлний далайн байцааг шөл рүү нэмнэ.
Шар буурцгийн хатаасан уураг боловсруулах аргыг ЭНДЭЭС үзнэ үү.
Орц:
Глютин 100 г
Брокли 30 г
Амтат чинжүү 50 г
Хар мөөг 20 г
Бор мөөг 20 г
Гүнжидийн үр 20 г
Мөөг амтлагч 15 г
Давс 5 г
Оливийн тос 5 г
Хийх аргачлал:
- Глютинтай хуурга хийхийн тулд 3 өнгийн амтат чинжүү, бэлдэж жигнэсэн глютин, бага хэмжээний дүфүг хэрчинэ.
- Сайн чанарын ургамлын тос хийж халаагаад амтат чинжүү, глютинийг нэмж хийнэ.
- Халуун усанд 1-2 минут дэвтээж болгосон броклиг нэмнэ.
- Дүфү, төмс, дэвтээсэн хар мөөгийг нэмж сайтар шарна.
- Давс болон мөөг амтлагчийг нэмнэ.
- Гүнжидийн тосыг хийж хутгана.
Глютин гаргах аргачлалыг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: www.suprememastertv.com