Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн ажиллагчидтай хийсэн видео конференцоос
АНУ-н Калифорни мужийн Лос Анжелес хот, 2011 оны 7 сарын 16
Шавь: Хэрэв Бермудын Гурвалжин шиг газар болон тамд хөтөлдөг гарцууд байдаг бол Дэлхий дээр мөн Диваажинд хөтөлдөг гарцууд гэж бий юу? Диваажин шиг эерэг газар Дэлхий дээр бий юу?
Багш: Тийм, мэдээж бий. Байгаа, мэдээж.
Шавь: Хөөх, Багш аа. Багш бидэнд тэдгээр нь хаана байгааг хэлж болох уу?
Багш: Тийм, тэгье. Азаар бид бүхий л сансар огторгуйтай холбоотой. Хэрэв доогуур ертөнцтэй холбодог зүйл байгаа бол дээд ертөнцтэй холбогч холбоос мөн байгаа, билэг оюунлаг, сайн хүмүүст зориулагдсан холбоосууд. Гэгээнтнүүд мөн тэдгээр холбоосыг ашиглан сүнслэг орчлоос энэ физик ертөнцөд ирж явахдаа, төрөл олохдоо эсвэл ирж тусламж хэрэгтэй хүмүүст туслах үедээ тэдгээрийг ашигладаг. Өөр өөр түвшинтэй холбосон гарцууд, замууд байдаг ба бид өөрсдийн ач буянаасаа шалтгаалж доод эсвэл дээд түвшинтэй холбогддог.
Шавь: Та хаана байдгийг нь хэлж өгөхгүй юу, Багшаа.
Багш: Энэ их том, бурхны аврал. Том жагсаалт байна. Энд надад том жагсаалт байна. Бидний аз болж Диваажингийн гарцууд, замууд нь там болон доод ертөнцийнхтэй харьцуулах юм бол хамаагүй их, маш их байдаг. Энэ сайн мэдээ шүү. За. Тэгэхээр Диваажин хэзээд там болон доогуур ертөнц, сөрөг хүчнээс илүү хүчтэй байдаг нь мэдрэгддэг. Яагаад гэвэл хүмүүс төрөлхийн сайн, тийм биз? Тиймээс там уг нь огт байх ёсгүй юм. Гагцхүү сөрөг хүчний хаан энэ дэлхий дээр хүмүүсийг уруу татах муу зүйлс бий болгодог ба түүнээс тэгээд бүх зүйл доош урууддаг. Одоо би та нарт Диваажингийн гарцууд хаана байдгийг хэлж өгье, та нар очиж үзэхийг хүсэж магадгүй. Тэдгээрийн тодорхой байршлыг хэлнэ гэвэл надад маш их асуудал гарна. Би тухайн газар байх ёстой, тэгээд мөн зөвшөөрөл авах хэрэгтэй, ойлгож байна уу? Тэгэхээр байршлыг нь оллоо ч хэлж болох эсэх чухал. Ойлгов уу? Гэхдээ одоо зүгээр ерөнхийлсөн байдлаар, ямар улсуудад тэдгээр нь байгааг хэлж өгч болно. За, тэгэхээр Европт хамгийн их Диваажингийн гарц байна. Испанид 13 Диваажингийн гарц байна, арван гурав. Италид 4, Францад 2, Германд 3, Англид 2, Финландад 2, Голландад 2, Австрид 2, Словенид 1, Польшид 3, Данид 2, Бельгид 4, АНУ-д 2, Канадад 4, Бразилд 4, Мексикт 4, Энэтхэгт 9, Узбекистанд 2, Сьерра Леонед 2, Замбид 3, Лаост 2, Шри Ланкад 3. Зарим нь та нарын урд нь сонсож байгаагүй орнууд. Газрын зураг дээр хаана байдгийг нь ч мэдэхгүй. Өмнөд Туйл ба Антарктидэд 300 байна. Мэдээж тэнд тэдгээр нь үл хөндөгдсөн байдалд байдаг. Диваажингийн гарцуудыг аль нэг хүний хөндсөн хотод барьснаас тэнд барих нь хялбар, тийм биз? За. Өмнөд болон Хойд Туйл нь амар тайван газар гэдгийг Диваажин мэддэг байж таараа. Хойд Туйлд бүр ч их байдаг байна. Тэнд таван зуу байдаг. Номхон Далайд 8, Энэтхэгийн Далайд 3, Атлантын Далайд 6, Газар Дундын Тэнгист 3, Гималайн ууланд 21. Эдгээр нь тэгэхээр энэ дэлхий дээр байгаа Диваажингийн гарцууд. Диваажин нь маш олон түвшин, ангилалтай байдаг тул мөн Диваажныг өөр өөр хэсэгт эсвэл өөр өөр Диваажинд өөр өөр төрлийн хүмүүс очдог учраас нийтдээ 916 ийм гарц байдаг байна. Тийм, аль нэгтэй нь таарахыг хичээгээрэй. Хаа сайгүй байдаг тул зүгээр л Хойд болон Өмнөд Туйлд очвол ядаж нэгтэй таарах магадлал өндөр, учир нь тэнд маш олон гарцууд байдаг. Эсвэл Гималай явах юм уу, эсвэл Испани орж болно.
Шавь: Багш аа, Диваажингийн үүд адислалтай байдаг уу?
Багш: Тийм, мэдээж, мэдээж. Тэдгээр нь адислалтай. Би жагсаалтаа шалгая, байгаа эсэхийг нь шалгая? Диваажинтай хуудаснууд хаашаа орчхов оо? Аль ч гарц нь 8000% сүнслэг адислалтай байдаг, их бага хэмжээгээр. Энэ нь хамгийн бага хувь, билэг оюунлаг бясалгагч доод тал нь 8000% хүртэнэ. Жишээ нь Диваажингийн хаалганы үүдэнд суувал, тэгээд их чин сэтгэлтэй, билэг оюунлаг бол 8000%-ийн адислал хүртэнэ. Зарим Диваажингийн үүд илүү адисалдаг, шалтгаан нь тэр нь илүү дээд Диваажинтай холбоотой байдаг, Тэрчлэн Диваажингийн замууд нь Диваажингийн гарцтай холбогддог тул хэрвээ тийм замд байвал доод тал нь 5000% адислал хүртэнэ, чин сэтгэлтэй байвал доод тал нь 5000% адислал хүртэнэ. Хэрэв билэг оюунгүй, ямар нэг сүнслэгт суралцдаггүй хүн бол юу ч хүртэхгүй. Онцгой билэг оюунтай, гэгээнтэн мэт, чин сэтгэлтэй байх ёстой. Тийм. Диваажингийн үүдийг олох хэцүү, тэр нь тэгээд зөвхөн нэг хагас кв.метрийн өргөнтэй, тиймээс тарган хүн багтахгүй байж мэднэ. Диваажингийн замууд нь 1 метрийн өргөнтэй. Там руу хөтөлдөг замууд нь мөн ижил. Тамын үүднүүд бага зэрэг том, доогуур ертөнцийн гарцууд илүү өргөн. Тамын замууд ер нь төстэй.
Шавь: Диваажингийн тэдгээр үүд нь аль Диваажинд хөтөлдөг вэ?
Багш: Доод төвшнийх нь Хоёрдугаар Түвшинд, эсвэл дээд астрали түвшинд. Хамгийн дээд нь Тавдугаар Түвшинд, тийм. Гэхдээ тэр нь холбоотой, холбосон зам байдаг юм. Мөн Тавдугаар төвшнөөс дээгүүрх Диваажинтай холбодог онцгой “холбогч нислэг” байдаг, тэр нь онцгой цөөн хэдэд зориулагдсан, зөвхөн онцгой цөөн хэд ашигладаг. Хэрэв тэд Таваас дээш төвшнөөс ирсэн бол эргээд Таваас дээш түвшин рүү буцдаг, гэхдээ тэдгээр нь өөр төрлийн холбоос ашигладаг.
Эх сурвалж: “Их оюунлаг хүн“ сэтгүүл, №9