Бермудын гурвалжин

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн ажиллагчидтай хийсэн видео конференцоос

АНУ-н Калифорни мужийн Лос Анжелес хот, 2011 оны 7 сарын 2

Шавь: Сайн уу, Багш аа. Бермудын Гурвалжинд алга болсон нисдэг болон усан онгоцнуудад тийм сөрөг орчинд очих ёстой сонгогдсон хүмүүс байдаг уу?

Багш:  Тийм, тэгж хэлж болно. Хамтын энерги, тодорхой бүлэг хүмүүсийн хамтын үйлийн үрийн үр дагавар. Яг л тодорхой хүмүүс тодорхой улс оронд төрж, өөр тодорхой хүмүүс бусад тосгод, эсвэл гэр бүлд хамт төрдөгтэй ижил, мөн үү? Тиймээс тэр нь хамтын гинжин үйлийн үр гэх үү дээ. Гэхдээ тухайн үед аль нэг билэг оюунтай хүн тэнд байж таарвал тэд доод ертөнцөд татагдаж орохгүй, харин тэнгэрийн элчүүд тэднийг Диваажин эсвэл Дэлхий рүү ахин хүргэх болно. Гагцхүү тийм дорд ертөнцөд байх учиртай хүмүүс тийш очдог.

Шавь: Баярлалаа Багш аа. Гагцхүү тамд очих ёстой хүмүүсийг тээсэн онгоцнууд зөвхөн Гурвалжинд алга болж, тамд очих ёсгүй хүмүүсийг тээгч онгоцнууд Гурвалжнаар юунд ч өртөлгүй дайрч гардаг уу? Санамсаргүй зорчигчид тэрхүү гарцад өртөхөөс хамгаалсан хамгаалагчид тэнд байдаг болов уу?

Багш:  Үгүй, үгүй. Хамгаалагч байхгүй, учир нь билэг оюунтай хүмүүс эсвэл сайн оршихуйнууд тийм газар байхгүй, эсвэл тийм нөлөөнд нь өртөхгүй. Билэг оюунлаг хүмүүсийг тэртэй тэргүй тэнгэрийн элчүүд хамгаалж байдаг. Тэд тэнд үхлээ ч, тэд тийм ертөнцөд орохгүй. Тэд тийм гарцад сорогдож ордоггүй, харин өөр замаар хөтлүүлдэг, илүү дээгүүр түвшин, эсвэл эргээд хүний төрлийг энэ эсвэл өөр ертөнц дээр олдог. Тэр орчимд явж байгаад сорогдсон хүмүүс, хажуугаар нь явсан хүмүүс там руу хараахан явдаггүй. Там бол өөр газар. Тэдгээр нь доод ертөнцүүд за? Гэхдээ тамд ойрхон.

Шавь:  Сайн уу Багш аа. Багш аа, хар нүх нь муу энергийг боловсруулах гэж оршдог гэж та дурдсан. Тэдгээр гарцууд нь мөн ялгаагүй дэлхийн муу энергийг шингээх гэж оршдог уу? Тамын үүд байдаг гэж үнэн үү? Тэдгээр тамын үүднүүд нь манай дэлхийн хар нүхнүүд шиг байдаг уу?

Багш:  Тийм, тэд тийм. Тийм, хүний ёс суртахуун эсвэл Диваажингийн стандартыг зөрчсөн сүнснүүдыг авах зорилготой тамын үүднүүд байдаг, за?

Шавь: За Багш аа. Тэдгээр тамын үүднүүд нь хаана байдаг вэ?

Багш:  Хэрэв тэдгээрт очиж үзмээр байвал би та нарт хэлье. Тамын гарцууд бий. Там руу хөтөлдөг, олон бий, 20 байдаг, тийм. Говь цөлд дөрөв бий, Монгол Хятадын нутаг дахь, Австралид хоёр бий, Шинэ Зеландад хоёр, Афганистанд тав, Пакистанд гурав, Ирактхоёр, Хойд Солонгост хоёр бий. Дэлхий мөн Диваажингаас уйдвал очиж үзэж болно. Гэхдээ би та нарт хэлсэн. Тэдгээр нь энерги шингээх гэж байдаггүй. Тэдгээр нь хүний ёс суртахуун, Диваажингийн стандартыг зөрчсөн хүмүүсийг авах гэж байдаг.

Шавь: Бермудын Гурвалжны далайд эрт дээр оршиж байгаад живсэн иргэншил бий юу? Атлантис нь далай дор байгаа гэсэн онол байдгийг бид сонссон?

Багш:  Тэр нь Атлантис гэж би бодохгүй байна. Зарим нэг бий, зөвхөн ганц ч биш, ямар нэг бичээстэй нэр харахгүй байна, гэхдээ Атлантис гэж бодохгүй байна. Ямартай ч хэрэгтэй зүйл биш, өнгөрснийг мэдэхийг хүсээгүй л бол. Тэгээд ч бидэнд баталгаа байхгүй, хэт эрт болсон. Бид одоодоо, энд өөрсдийн стандартыг сайжруулахдаа анхаарч төвлөрсөн нь дээр (Тийм, Багш аа.) улмаар бид өөрсдийн иргэншлийг илүү удаан хадгалан авч үлдэж, сайжруулах нь сайн.

Шавь: Хүмүүс өөрсдийн үйлээрээ буюу аллага, эсвэл амьтан болоод нэг нэгнээ хохироож буй үйлээрээ тэдгээр тамын гарцуудыг бүтээдэг үү? Мөн сөрөг энерги хуримтлагдах тусам тэдгээр гарцууд нь улам томордог уу?

Багш:  Үгүй, үгүй. Тэдгээр нь анхнаасаа л тийм бүтээгдсэн. Олон ангилал байдаг ч тэдгээр нь дэлхий нийтэд хангалттай байгаа.

Шавь: Бермудын Гурвалжин шиг тийм газруудыг богино хугацаанд бүтээж болдог уу, жишээ нь: мал үржүүлгийн газар бий болгож байгаа шиг эсвэл магадгүй зөвхөн дайн болсон газар шиг тэдгээрийг бүтээхэд урт удаан цаг ордог уу?

Багш: Үгүй, үгүй. Шинээр Бермудын төрлийн газар бүтээгдэхгүй… Гэхдээ замууд бий – шинэ биш. Доод ертөнцүүдтэй холбосон замууд байдаг. Бурхны авралаар бидэнд шинэ хэрэггүй. Тэдгээр нь бүх дэлхий нийтэд хангалттай том, би хэлсэн шүү дээ.  Тийм, там эсвэл доогуур түвшин, бүх дэлхий болоод бүр илүү ихэд хангалттай. Тэнд олон ертөнцүүд багтах боломжтой, учир нь тэр нь физик биш. Сүнснүүд зовдог, гэхдээ энэ нь яг л физик бие зовж буй мэт санагддаг, учир нь тэндээ тэр бүгд нь физик бие юм. Ойлгож байна уу? Астрали бие яг л физик бие шиг санагддаг, эсвэл бүр доор, бүр доор, учир нь хаана ч нуугдаж чадахгүй. Нэвт харагддаг болчихлоор хүн бүгд чамайг хаанаас ч харах болно. Энэ физик дэлхий дээрх шиг нуугдах газар байхгүй. Тэнд тэгэхээр бүр дор.njkbjk

Шавь: Багш аа, Бермудын Гурвалжинд алдагдсан хүмүүс хаашаа явдаг вэ? Тэр нь Дэлхий дээрх физик газар уу, эсвэл зэрэгцээ ертөнц үү?

Багш:  Тэр нь физик ертөнц биш. Зүгээр л доод астрали түвшин, тэнд үргэлжийн айдас, уй гашуу, өвчин зовлон, айдаст амьдарч байдаг, тэд өөр газрыг мэддэггүй, учир нь энэ дэлхий дээр эсвэл өөр хамгийн сүүлд байсан ертөнцүүд дээр физик амьдралд байхдаа тэд айдас, гамшиг, өвчин зовлон бий болгож, бусдын амар амгаланг сүйтгэж байсан байдаг. Тийм ч учраас тэд тэнд өөрсдийн буруу үйлийн үрийг төлөх гэж байгаа юм. Тэд бусдад учруулсан зовлонг өөрсдөө амсах гэж тэр доод ертөнцөд байгаа, өөр амьдралдаа эсвэл үхэхээсээ өмнө энэ амьдралдаа, за?

Шавь: Багш аа, хүмүүс тийшээ хэр их очдог вэ? Үргэлж ийм зүйл болдог уу энэ тийм ховор тохиолдол уу эсвэл…?

Багш:  Үгүй. Тийм ч их биш, гэхдээ хүмүүс үхсэнийхээ дараа тийшээ очдог. Зугтах арга байхгүй. Зарим нь бүр амьд байхдаа тийшээ явдаг. Ойлгож байна уу? Зарим нь онгоцноосоо шууд очдог.

Шавь: Багш аа, Бермудын Гурвалжин шиг ийм үзэгдэл Дэлхийн өөр хэсэгт болдог уу, эсвэл зөвхөн тэнд болдог уу? Бермудын Гурвалжнаас өөр өөр ижил сөрөг хүчтэй газар байдаг уу?

Багш:  Тийм, байдаг. Ижил төстэй газрууд бий, гэхдээ эрч нь өөр байдаг, амьд физик биед байхдаа бусдад хэр их зовлон учруулсан төвшнөөс хамаарч өөр өөр хүчтэй байдаг. Манай дэлхий дээр 15 төрлийн тийм гарц байдаг, учир нь зарим хүмүүс илүү их зовлон учруулдаг бол зарим нь арай багыг учруулдаг, тэгээд зовлон, эсвэл өвчин нь өөр өөр зэрэглэлтэй байдаг тиймээс өөр өөр зэрэглэлтэй доод ертөнцүүд байдаг, тэнд хүмүүс өөрсдийн муу үйлийн үрийн төлөөсийг төлдөг юм. Австралид 2 бий. Бурхан минь, дөнгөж сая Австралид там байдаг гэсэн. Тамын хоёр гарцтай, одоо тэгээд Австралид доод ертөнцийн хоёр гарц бас байдаг болж таарч байна, Афганистанд 3, Пакистанд 2 доогуур ертөнцийн гарц бий, Шинэ Зеландад 1 байдаг, БермудынГурвалжинд 4 бий. Яагаад тэнд дайн болдгийг энэ тайлбарлаж байна, тэдгээр улс орнуудад илүү их гарцууд байдаг тул илүү их дайн байна. Өөрөөр хэлбэл тамын гарц, доод ертөнцийн гарц их байх тусам дайн их байдаг. Тэгэхээр тэндхийн уур амьсгал арай өөр, хувь заяа нь арай өөр, амьдрал нь арай өөр байдаг. Бермудын Гурвалжинд нийт 4 байдаг. Магадгүй ийм учраас тийм олон онгоц, нисдэг онгоц тэнд живдэг байх.

Шавь: Хэрэв хэн нэгэн Бермудын Гурвалжин руу татагдан орвол, эсвэл ижил замаар там эсвэл Диваажинд очвол тэд яаж эргээд өмнөх ертөнцдөө эргэж ирэх вэ?

Багш:  Би аль хэдийн хэлсэн, доод ертөнц, тамаас буцаж ирэхийн тулд тэд ертөнцийн буян хураах хэрэгтэй, тодорхой сайн буян хурааж, өршөөл хүртэж, нүглээ наманчилж хоёр дахь боломжийг авах ёстой. Гэвч тэдний ихэнх нэг орсон л бол тэндээ үлддэг. Хэрэв тэд Диваажинд байгаа бол эсрэгээрээ, тэд Дэлхий рүү эргэж ирэхийг хүсдэггүй. Диваажинг мэдсэний дараа энэ дэлхий рүү эргэж ирээд жаргалтай амьдрах маш хэцүү байдаг. Бидэнд энд эргэж ирэхийг хүсэхээр юу ч байдаггүй. Та нар үхээд сэхсэн хүмүүсийн түүхийг санаж байна уу?. Тэд Диваажинд очиж үзсэнийхээ дараа эргэж ирээд олон долоо хоног, эсвэл сараар уйлдаг, эргэж ирдэг шалтгаан нь амьдралдаа шийдээгүй үйлийн үрийн хүлээс байдаг. Тиймээс сүнснүүд энэ дэлхий рүү зөвлөсний дагуу эсвэл хүчээр ирдэг, Дэлхий рүү ирж үйлийн үрийн хүлээс нь тавигдах хүртэл физик амьдралаа үргэлжлүүлдэг. Ийм л юм. Учир нь ийм. За. Та нар мэднэ, заримдаа бид нар хүртэл, Гэрэл Аялгууны бясалгагчид бид бясалгах үедээ Диваажинд очиж үзээд эргээд энэ физик ертөнцөд ирээд харамсаж, гуньдаг.

Шавь: Багш аа, тамын хаалгаар ороод эргэж амьд гарч ирж байсан тохиолдол ер нь байсан уу?

Багш:  Хэрэв цаг нь болоогүй бол тэд бүр тамын үүдээр орсноо ч мэдэлгүй, эсвэл мэдсэн ч, тамын ертөнцөд очоод эргээд ирсэн байдаг, би та нарт өмнө нь хэлсэн, учир нь тэдэнд тодорхой онцгой ач буян байдаг ба үүнийхээ үр дүнд хоёр дахь боломжийг хүртдэг юм. Тэгж сүнсээрээ орж үзсэн хүмүүс ихэнхдээ… За, жишээ нь хэн нэгэн өвчтэй орондоо хэвтэн, үл мэдэгдэм амьсгалж амьд байдаг шиг, тэгээд тэдний сүнс магадгүй там шиг, эсвэл доод ертөнцөд очиж, шүүлтээр орж, шалгуулсны дараа, доод ертөнцийн, тамын эзэн хоёр дахь боломж хүртэх эрхтэй гэж эргүүлэн илгээдэг. Гэхдээ эргэж ирээд сайн үйл хийнэ гэж амлавал шүү дээ, тэгвэл тэднийг эргэж ирэхийг зөвшөөрдөг. Тэгээд тэд ахин амьдардаг, тийм. Гэхдээ үүнийгээ олон нийтэд зарладаг нь ховор, учир нь хэн ч тэдэнд итгэхгүй. Зарим нь ном бичсэн байдаг. Ау Лакт (Вьетнам) тамд очсон хүмүүсийн бичсэн хэд хэдэн ном байдаг, тэд зовлон, бэрхшээл, айдас, уй гашуу, өвдөлтийг тэнд мэдэрсэн, тэд өөрсдөө ч гэсэн шийтгэл хүлээх шахсан, гэхдээ тэдэнд хоёр дахь боломжийг өгсөн байдаг, улмаар тэд эргэж ирээд өөрсдөдөө тохиолдсон зүйлсийн талаар ном бичиж үүгээрээ бусдад амьд байхдаа, боломж байгаа дээрээ илүү сайн зүйлс хийхийг анхааруулсан байдаг. Гэвч сонсдог хүн бараг үгүй. Билэг оюун ихтэй хүмүүс тэрүүгээр ямар ч саадгүй өнгөрнө, магадгүй жаахан таагүй мэдрэгдэж болох юм.

Эх сурвалж:    Их оюунлаг хүн сэтгүүл, №9

 

Санал болгох

Эрхэм ариун бай, Ариунаар сэтгэ, Зөвхөн Бурханыг хүс

АНУ-ын Лос Анжелес хотноо Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Сүприм Мастер ТВ-ийн ажиллагчидтай хийсэн …