Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Буддын шашны түүхүүдийг орчуулж, хэвлэж, дэлгэрүүлэхэд оролцож буй бүх хүмүүст чин сэтгэлийн талархлаа олонтаа илэрхийлдэг
2015 оны 7 – 10 саруудад Европт саяхан болж өнгөрсөн олон улсын цугларалтын үеэр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай манай нийгэмлэгийн гишүүдэд Асар баян нярвын хүү, Зуун толгойт загас, Шударга бус байхын муу үйлийн үр зэрэг олон сонирхолтой, урам зориг хайрласан Буддын түүхүүдээс уншиж өгсөн. Түүх бүр нь хөгшин залуугүй хүн бүрт үнэлж баршгүй ёс зүйн болон сүнслэг захиасыг хүргэдэг. Эдгээр түүхүүдийг анх Энэтхэг улсад Бурхан Багшийн шавь Анандын онцгой ой тогтоолт дээр үндэслэн эмхтгэж, мянга мянган жилийн турш ам дамжуулан уламжилж, хожим орчуулагч, нийтлэгч зэрэг маш олон хүмүүсийн шаргуу хөдөлмөр зүтгэлээр бичвэрт буулган Хятад, Төвд, Ау Лак зэрэг дэлхий дахинаа түгээжээ.
Эдгээр түүхүүдээс уншихдаа Их Багш маань тэднийг орчуулж, хэвлэж, түгээн дэлгэрүүлэхэд оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархлаа олонтаа илэрхийлж байсан юм. Их Багш урьд өмнө болон 2015 оны олон улсын цугларалтын үеэр Буддын шашны ном зохиолын дэлхий дахин дахь гол хэвлэлийн газар болох Шри Ланкийн Канди дахь Буддын хэвлэн нийтлэх нийгэмлэг \BPS\ зэрэг хэд хэдэн Буддын шашны байгууллагуудын цаашдын сайн үйлд зориулан хандив өргөсөн билээ. BPS-ын нарийн бичгийн дарга Палита Мунасингхе 10 000 долларын хандивыг хүлээн авсан даруйдаа Их Багшийн томоохон туслалцаанд талархан захидал илгээжээ. Бурхан Багшийн нинжин сургаалаар дамжуулан энэ хорвоог энэрэл хайр, энх амгалангийн шинэ эрин өөд дэвшүүлэх бүх Буддын шашны байгууллагуудын үйлсэд амжилт хүсье.
Их Багшийн уншсан Буддын түүхүүдийг дараах хаягаар үзнэ үү: http://event2015.masterchinghai.org/vod/
Англи хэл дээрх эх сурвалж: https://news.godsdirectcontact.net