Мах идэх нь эрүүл мэндэд хортой: |
Мах идэх нь байгаль орчинд хортой: |
Хэдийгээр Засгийн Газар, хараат »эрдэмтэд« тайвшруулж байгаа ч гэлээ эрчимжүүлсэн мал аж ахуй нь хүн болон амьтдыг өвчлүүлдэг болох нь улам тодорхой болж байна.
Эдийн засгийн үзүүлэлт гээчийг нь дээшлүүлэх үүднээс малд химийн бодисыг дүүрэн шахдаг. Ингэхдээ ихэнхийг нь хууль бусаар тэжээл юм уу тариа хэлбэрээр хэрэглэдэг. Дэлхийн антибиотикийн үйлдвэрлэлийн хагасаас илүү хувь эрчимжүүлсэн мал аж ахуйд ногддог байна.
Мах бол ямар ч эргэлзээгүйгээр хамгийн их пестицидээр хордсон хүнсний бүтээгдэхүүн юм. Үүний шалтгаан нь гэвэл: Малын тэжээлийг хямд импортлон оруулдаг. ХБНГУ-д аль хэдийн хориглосон пестицид болон ДДТ инсектицидийг хөгжиж буй орнуудад хэрэглэдэг. Тэгэхээр хүний бие эрхтэн хими, эмийн үйлдвэрлэлийн тусгай хогийн сав болоод байна.
Хүнсний бүтээгдэхүүнээс хордсоноос болж үүдсэн өвчин улам олширч байна: 1992 онд мал аж ахуйн фабрикийн тахиа, өндөгнүүдээр дамжсан салмонелл зөвхөн Германд гэхэд л доод тал нь 200 хүний амь насанд хүрч хоёр сая хүнийг өвчлүүлжээ.
Аж үйлдвэржсэн орнуудад бид зөвхөн их идээд зогсохгүй бас хэт их мах, амьтны гаралтай уураг, өөх идэж байна. Энэ нь »хангалуун байдлын өвчин« хэмээх дараах өвчнүүдийг үүсгэдэг: даралт хөөрөх, зүрхний шигдээс, өөхлөлт, чихрийн шижин, хэрэх өвчин, тулай өвчин, арьсны өвчин, харшил, альцгеймер…Нийт нас баралтын 70 гаруй хувь хүнс тэжээлээс үүдэлтэй.
Удаан хугацааны турш явуулсан судалгаагаар мах иддэг хүмүүсийн хөхний хавдар тусах эрсдэл цагаан хоолтнуудаас дөрөв дахин их байдаг нь нотлогджээ. Ходоод, гэдэсний хорт хавдар цагаан хоолтонд бараг огт тохиолддоггүй. Махгүй хүнс тэжээл хорт хавдрын эрсдлийг илэрхий багасгадаг нь батлагдсан. kljhjhbhjghjjhjmklnjkhjkhnlkjlkhjkh opkp jkhihi huihuih hiohooihjhjhjml nknjknjknkjnk klnhgftfvhb, mklnlknlknlkmlm;l |
Хүмүүсийн хоолны дуршлын улмаас бөөнөөр төвлөрүүлсэн газар зовлонт амьдралыг туулж буй амьтад Германд гэхэд жил тутам 250 сая тонн ялгадас буюу хүн тутамд гурван тонн ялгадсыг үүсгэдэг байна. Эрчимжүүлсэн мал аж ахуйн угаадсын хэмжээ бүх өрхийн ашигласан уснаас бараг дөрөв дахин их байна. Ийм хэмжээний ялгадас, шивхийг хөрс, гүний ус шингээж хүчирдэггүй: ундны ус, гол мөрөн, нуур, хөрс халдваржсан. Бас хүчиллэг бороо, ой мод устах нь мал аж ахуй эрхлэлт аммонияк ууршуулдгийн улмаас ихээхэн шалтгаалсан байдаг.
Түүнчлэн эрчимжүүлсэн мал аж ахуй нь хүлэмжийн хий ялгарахад болон Озоны давхарга цоороход томоохон нөлөө үзүүлдэг: Махны үйлдвэрлэл зөвхөн нүүрсхүчлийн хийг их хэмжээгээр дэгдээгээд зогсохгүй, бас McDonald ба түүний нөхдөд зориулж борооны ойг цөлмөн шатааж байдгаараа үүнд хамаатай. Үүнээс гадна, үхрийн эрчимжүүлсэн мал аж ахуй нь дэлхий дахинд жил тутам 100 сая тонн метан хий ялгаруулдаг. Энэ нь онцгой хортой нийт хүлэмжийн хийн 20 %-ийг эзэлдэг.
Малын бордоо тэжээлийн үйлдвэрлэл болон үхрийн фермүүдэд зориулж тропикийн борооны ойг зүй зохисгүй тайрч байна. Жил тутам 340.000 кв км ой сүйдэж тоолж баршгүй амьтан, ургамлын зүйл үндсээрээ устаж, байгалийн онгон зэрлэг омог, ард түмнийг хөөн зайлуулах буюу устгаж байна. Нэг гамбургерийн төлөө 5 кв км тропикийн борооны ойг золиосолдог! Бүр хэдхэн жилийн дотор ойг мал аж ахуйн зорилгоор ашиглах нь дангаар ноёрхож бэлчээрийн талбай дахин сэргэшгүйгээр тал хээр болж хувирч байна. Цөл тал өдөр тутам 20.000 га-гаар нэмэгдэж байна.
Жил тутам 24 тэрбум тонн хөрсний гадарга ус, салхиар угаагдан зөөгддөг. Хөрсний гулсалтын 85 % мах, сүүний үйлдвэрлэлтэй холбоотой.
Бүх түүхий эдийн гуравны нэгийг эрчимжүүлсэн мал аж ахуйд зориулдаг. Үүнд ургамлан хүнс тэжээл, чулуужсан түлш, мод, эрдэс түүхий эд орно.
Нийт ундны усны хэрэглээний 50%-ийг мал аж ахуйд зарцуулдаг: Нэг кг мах үйлдвэрлэхийн тулд нэг кг үр тариа, хүнсний ногоо боловсруулахаас дунджаар 100 дахин илүү ус зарцуулдаг байна. |
“АМЬТАД БОЛ МИНИЙ НАЙЗУУД БӨГӨӨД БИ НАЙЗУУДАА ИДЭХГҮЙ!”
Жорж Бернард Шоу, Ирландын жүжгийн зохиолч
Герман хэл дээрх эх сурвалж: Das Brennglas Verlag