Хорват, Словени, Серби, Македони, Грек болон Итали улс дахь дүрвэгсдийг веган хүнс, дулаан хувцас болон бусад зүйлсээр хангаж байна (19/XII-ны байдлаар)

Хайр энэрлийн биелэл

Их Багш маань дэлхийн аль ч өнцөг буланд тохиолдож буй гамшгуудад ямагт чин сэтгэлийн гүнээс сэтгэл зовниж байдаг. Энэ талаар мэдэх бүртээ Тэрээр даруй мөнгөн тусламж үзүүлж, тусламжийн багуудыг илгээдэг. Энэхүү хүчин чармайлтын ачаар гамшигт өртсөн хүмүүст Түүний хариу нэхэлгүй хайр, дэмжлэг туслалцаа хүрч тэдний зовлонг нимгэлснээр амьдралаа сэргээн босгоход нь дэм болдог.

Дэлхий дахины засгийн газар, байгууллага, тусламжийн ажилтнуудын аминч бус үйл хэргийг үнэлж, Их Багш Чин Хай ийнхүү талархлаа илэрхийлж байна: “Аюулд өртсөн хүмүүст халамж анхаарал үзүүлж, хэрэгцээт зүйлсийг нь хүргэж буй бүх л олон улсын тусламжид талархъя. Өөрийн цаг зав, тав тухаа золиослон байж хүнд нөхцөл байдал, аян замын уртыг туулж тусламж хэрэгтэй хүмүүст хайр энэрэл, тус дэмжлэгийг үзүүлж буй бүх л тусламжийн ажилтнуудад баярлалаа. Та бүхний харамгүй сэтгэл, ариун золилтыг диваажин түмэнтээ адислах болтугай”

Клопейн Нуурын дэргэдэх Ловин Хат, Австрийн Тусламжийн Баг (Эх нь Англи хэл дээр)

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хайр энэрэлт зааварчилгаа, дүрвэгсдийн төлөөх Түүний тасралтгүй үзүүлэх асрал халамжийн хариуд Австри улсын Клопейн Нуурын дэргэдэх Ловин Хатын ажлын баг туслалцаа хүргэх ажлын баг бүрдүүлэв. 2015 оны 11 сард бид Босни Герцеговин болон Словени улсуудтай хил залгаа оршдог газрууд болон Хорват руу очсон юм. Мөн Македонийн хилийн ойролцоох Серби хийгээд Грек болон Итали руу хүрч очсон. 12/XI-17/XII хугацаанд тусламжийн бүх л эд зүйлсийг Их Багшийн хандив буюу 17,393.32 ЕВРО-той дүйцэх хэмжээний мөнгөөр  худалдан авсан бөгөөд мөн цаашид үргэлжлэх болно.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Хорват, Словени, Серби, Македони, Грек болон Итали улс дахь Дүрвэгсдийн Тусламжийн Ажилд үзүүлсэн хандив  (12/XI-17/XII, 2015 он)

Тодорхойлолт Мөнгөн дүн (ЕВРО) Баримт
Хангамжууд (гутал, бээлий, оймс, малгай болон ороолт)-ыг Хорват болон Босни Герцеговинын хил дээрх дүрвэгсдийн лагерьт 538.40 A
Хүнс (жимс, жигнэмэг, шоколад болон ус) -ийг Хорват-Словенийн хил дээрх Бистрика Об Сотли-д байрлаж байгаа дүрвэгсдэд 653.53 B
Хүнс (самар, жигнэмэг, жимс, шоколад болон ус) –ийг Хорватын хилтэй ойролцоох Словени улсын Добовек дахь дүрвэгсдэд 1,892.21 C
Хангамжууд (гутал, өмд, малгай, ороолт болон бээлий)-ыг Хорват болон Босни Герцеговинын хил дээрх Славонски Брод дахь лагерийн дүрвэгсдэд 1,614.10 D
Хүнс (талх, шоколад, жимс болон ус) болоод хангамжууд (гутал, бээлий, оймс, малгай болон ороолтыг эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан) Македонийн Табановце дэх дүрвэгсдэд 238 E
Хангамжууд (гутал, бээлий, оймс, малгай болон ороолтыг эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан; борооны цув, аяны цүнх болон тээшний тэрэг ) Сербийн Миратовак дахь дүрвэгсдэд 556.50 F
Хангамжууд (дулаан хувцас, оймс, малгай, ороолт, бээлий болон хөнжил) болоод хүнс (жимс, самар, жигнэмэг, шоколад, эрдэнэ шиш болон ус) Македони дахь Табаовцегийн лагерь болон Грек дэх Идоминийн лагерь дахь дүрвэгсдэд 2,767.38 G
Хангамжууд (гутал, оймс, малгай, ороолт, бээлий, дотуур өмд, сахлын машин, бие угаагч, шампунь, үүргэвч болон гар чийдэн)-ыг Италийн Трийстэ дэх агуулахын дүрвэгсдэд 1,000 H
Хүнс (жимс, нарийн боов, газрын самар, аминдэмээр баяжуулсан амттан, эрдэнэ шиш болон савласан ус)-ийг Грекийн Индоминийн лагерь дахь дүрвэгсдэд 784.60 I
Хүнс (жимс, нарийн боов, газрын самар, аминдэмээр баяжуулсан амттан, эрдэнэ шиш болон савласан ус)-ийг Грекийн Индомини дахь лагерьт мөн хувцас (өвлийн хүрэм, малгай, бээлий, алчуур, гутал болон оймс)-ыг Македонийн Табановце дахь дүрвэгсдийн лагерьт 1,683 J
Хүнс (гадил, алим, жүрж, нарийн боов, газрын самар, аминдэмээр баяжуулсан амттан, эрдэнэ шиш болон савлагаатай ус)-ийг Индоминийн лагерь дахь дүрвэгсдэд 689.70 K
Хувцас (цамц, бээлий, ороолт, малгай, хүүхдийн цүнх, дулаан дотуур хувцас, оймс), хүнс (гадил, аминдэмээр баяжуулсан амттан, нарийн боов, газрын самар, эрдэнэ шиш, савласан ус)-ийг Порт Кавала-д дахь дүрвэгсдэд 1,732.70 L
Хүнс (гадил, алим, жүрж, аминдэмээр баяжуулсан амттан, нарийн боов, газрын самар, эрдэнэ шиш, савласан ус)-ийг Грек дахь Индоминийн лагерь дахь дүрвэгсдэд 826 M
Хүнс (гадил, алим, жүрж, аминдэмээр баяжуулсан амттан, нарийн боов, савласан ус)-ийг Грекийн Атенс дахь дүрвэгсдэд 2,417.20 N
Нийлбэр дүн

EUR 17,393.32 евро*

(19,017.90 ам.дол)

 

Эх сурвалж:  https://news.godsdirectcontact.net

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Түүний Олон Улсын Нийгэмлэгээс 2015 оны 9 – 12 сарын хооронд Европ дахь дүрвэгсдэд үзүүлсэн тусламжийн ажлын хураангуй (26/XII-ны байдлаар)

Хайр энэрлийн биелэл Их Багш маань дэлхийн аль ч өнцөг буланд тохиолдож буй гамшгуудад ямагт чин …