Хайр энэрлийн биелэл
Их Багш маань дэлхийн аль ч өнцөг буланд тохиолдож буй гамшгуудад ямагт чин сэтгэлийн гүнээс сэтгэл зовниж байдаг. Энэ талаар мэдэх бүртээ Тэрээр даруй мөнгөн тусламж үзүүлж, тусламжийн багуудыг илгээдэг. Энэхүү хүчин чармайлтын ачаар гамшигт өртсөн хүмүүст Түүний хариу нэхэлгүй хайр, дэмжлэг туслалцаа хүрч тэдний зовлонг нимгэлснээр амьдралаа сэргээн босгоход нь дэм болдог.
Дэлхий дахины засгийн газар, байгууллага, тусламжийн ажилтнуудын аминч бус үйл хэргийг үнэлж, Их Багш Чин Хай ийнхүү талархлаа илэрхийлж байна: “Аюулд өртсөн хүмүүст халамж анхаарал үзүүлж, хэрэгцээт зүйлсийг нь хүргэж буй бүх л олон улсын тусламжид талархъя. Өөрийн цаг зав, тав тухаа золиослон байж хүнд нөхцөл байдал, аян замын уртыг туулж тусламж хэрэгтэй хүмүүст хайр энэрэл, тус дэмжлэгийг үзүүлж буй бүх л тусламжийн ажилтнуудад баярлалаа. Та бүхний харамгүй сэтгэл, ариун золилтыг диваажин түмэнтээ адислах болтугай”
~Талархлын захидлаас:
Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн талархлын захидал
Дүрвэгсдийн хямралыг хөнгөлсөн Их Багш Чин Хайн хандивыг хүлээн авахдаа Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Гейл Макговерн чин сэтгэлийн талархлаа илэрхийлэн захидал илгээжээ: “Баярлалаа. Америкийн Улаан Загалмайн нийгэмлэг Европын дүрвэгсэд, цагаачдын хямралд зориулан 2015 оны 10 сарын 12 –нд илгээсэн таны 100.000 долларын өгөөмөр бэлэгт гүнээ талархаж буйг минь хүлээн авна уу… Улаан загалмайн нийгэмлэгээс үзүүлдэг хүмүүнлэг хүчин чармайлтын ачаар зовж шаналан буй олон хүн итгэл найдвар, тайтгарлыг авдаг. Энэхүү нэн чухал ажилд өөрийгөө зориулж байгаад тань баярлалаа.”
“Хил хязгааргүй эмч нар” холбооны талархлын захидал
2015 оны 10 сард манай нийгэмлэгийн Англи дахь гишүүд Багшийн нигүүлсэнгүй зааварчилгааны дагуу дүрвэгсдэд туслахаар Хил хязгааргүй эмч нарын дүрвэгсдийг аврах хүмүүнлэг хүчин чармайлтыг дэмжихээр 3000 фунт стирлингийг хандивлажээ.
MSF-ын гишүүн хариу захидалдаа Газар дундын тэнгисийг гаталж байсан завинаас африкийн хүмүүсийг аварсан сэтгэл шимшрэм хувийн туршлагаас хуваалцжээ:
“Энэ аян замд гарсан эдгээр хүмүүсийн хүнд хэцүү сонголтыг төсөөлөхөд ч бэрх. “Та яагаад завин дээр гарахаар шийдсэн бэ? “ гэж тэдний нэгнээс асуухад тэрээр өөрт нь ямар ч найдвар үлдээгүйг, дотроо үхсэнээ, үхсэн хүн үхлийг мэдэрдэггүйг хэлжээ.
“Аврагдсан тэд бидний завин дээр аюулгүй байдалд анх удаа унтаж амарч чаджээ. Маш их дарамтын дараа тэд хоол унд, илч дулаантай золгосон юм.”
“Ганц өдрийн дотор Газар дундын тэнгист завин дээрээс 2000 хүн аврагдлаа. Тэд бол цагаачид, дүрвэгсэд биш, харин бидний завин дээр “зочилсон” зочид юм. Энэ бол MSF-ийн амь амьдралын төсөл юм. Бид амь амьдралыг аврахыг л зорьдог.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлыг эрхэлсэн дээд комисс
Их Багшийн хайр энэрлийн үлгэр дуурайлыг даган АНУ-ын Минесота дахь манай нийгэмлэгийн гишүүд 2015 оны 10 сарын 30-нд НҮБ-ын дүрвэгсдийн асуудлыг эрхэлсэн дээд комисст 900 долларыг хандив болон өргөж НҮБ-ын дүрвэгсдийн асуудлыг эрхэлсэн дээд комиссын гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий захирал Анна Мария Грейгээс талархлын захидал хүлээн авчээ. Тэрээр захидалдаа: “Энэ нь Африк болон Ойрх Дорнодын дүрвэгсдэд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэгдэх болно. Та бүхнийг баяртайгаар шинэ анд нөхрөө болгон хүлээн авлаа. Европт болон газар сайгүй аюулгүй байдлаа сэргээх гэж зовж зүдэрч байгаа дүрвэгсдийг та бүхэн ийнхүү дэмжиж байгаад маш их талархаж байна. Та бүхэн тусламжийн хүнс, майхан илгээж, дүрвэгсдийн хүн ёсны эрхийг хамгааллаа… Эдгээр өдрүүдэд хүн бүр хямрал, зөрчлийн талаар сонсож байна. Харин та нар туйлдаж ядарсан дүрвэгсдийн уй гашууг сонсож энэрэл, харамгүй сэтгэлээр хариу барилаа. Та бүхний хүмүүнлэг сэтгэл зүрхэнд маш их талархлаа.”
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Түүний Олон Улсын Нийгэмлэгийн зүгээс Европ дахь дүрвэгсдэд үзүүлсэн бусад тусламжийн ажлын талаарх хураангуй (2015 оны 9 – 12 сар)
Хандивлагч | Тайлбар
khjkhjkhjkhkhlhlhklhhkjbjbjbjbjbjbj |
Мөнгөн дүн
(Тухайн улсын мөнгөн тэмдэгтээр) |
Мөнгөн дүн
(Ам. дол) |
Баримт |
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай |
Австри, Бельги, Болгар, Франц, Герман дахь Улаан загалмайн Нийгэмлэг, Швед, Испани, Словени, Польш, Герман дахь Мюнхен хотын танхимд өгсөн мөнгөн хандив | 540,000 евро | 606,469 | A |
Хорват, Кипр, Дани, Египет, Эстон, Финлянд, Герман, Грек, Унгар, Ирак, Итали, Иордан, Латви, Лисабон, Литв, Люксенбург, Мальт, Нидерланд, Норвеги, Португали, Румын, Серби, Сири, Турк, Англи, АНУ дахь Улаан загалмайн нийгэмлэгт өгсөн мөнгөн хандив | 1,560,000 | |||
Герман, Австри, Хорват, Словень, Серби, Македон, Грек, Итали дахь манай төвүүдийн дүрвэгсдэд үзүүлсэн тусламжийн ажилд | 57,393 евро | 63,545 | ||
Герман болон Серби дэх дүрвэгсдэд үзүүлсэн манай төвүүдийн тусламжийн ажилд | 12,523 | |||
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн үзүүлсэн хандивын нийлбэр дүн** | 2,003,071 евро
(2,242,537 ам.дол) |
|||
Англи, Хятад дахь төвүүд | Дэлхийн энэрлийн нэгтгэл, Хил хязгааргүй эмч нар, Эслам ЭЛ-Соудани, IHA (InterEuropean хүмүүнлэг тусламжийн нийгэмлэг), MOAS (Цагаачдын хилийн чанад дахь тусламжийн цэг), Дүрвэгсдийн хөдөлгөөн, Салам Нийгэмлэгт өгсөн мөнгөн хандив ба Лондон дахь илгээмжийн цэг рүү Францын Калайст зориулан илгээсэн хүнс | 15,214 Английн фунт | 23,339 | B |
Формосагийн төвүүд | UNHCR – НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комисс, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Англи дахь Улаан загалмайн нийгэмлэгт оруулсан мөнгөн хандив | 4,675,135 Тайвань доллар | 141,444 | C |
АНУ дахь төвүүд | UNHCR – НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комисс ба Америкийн Улаан загалмайд оруулсан мөнгөн хандив | 8,400 | D | |
Канад дахь төв | Канадын Улаан загалмайн нийгэмлэгт | 5,135 Канад доллар | 3,867 | E |
Нийт дүн | 2,419,587 ам.дол* |
*Тусламжийн ажлын тайлан дараа нийтлэгдэх болно.
Европ дахь дүрвэгсдэд үзүүлсэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн тусламжийн дэлгэрэнгүй**
(2015 оны 9-12 сар)
Улс | Байгууллага | Хандивын дүн |
Австри | Улаан загалмай | 60,000 евро |
Болгар | Улаан загалмай | 20,000 евро |
Бельги | Улаан загалмай | 40,000 евро |
Хорват | Улаан загалмай | 40,000 ам.дол |
Кипр | Улаан загалмай | 10,000 ам.дол |
Дани | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Египет | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Эстон | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Финлянд | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Франц | Улаан загалмай | 60,000 евро |
Герман | Мюньхэн хотын танхим | 100,000 евро |
Герман | Улаан загалмай | 600,000 ам.дол |
Грек | Улаан загалмай | 120,000 ам.дол |
Нидерланд | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Унгар | Улаан загалмай | 40,000 ам.дол |
Итали | Улаан загалмай | 120,000 ам.дол |
Ирак | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Иордан | Улаан загалмай | 40,000 ам.дол |
Латви | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Лисабон | Улаан загалмай | 60,000 ам.дол |
Литв | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Люксенбург | Улаан загалмай | 10,000 ам.дол |
Мальт | Улаан загалмай | 10,000 ам.дол |
Норвеги | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Польш | Улаан загалмай | 40,000 евро |
Португали | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Румын | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Словени | Улаан загалмай | 60,000 евро |
Серби | Улаан загалмай | 10,000 ам.дол |
Испани | Улаан загалмай | 60,000 евро |
Сири | Улаан загалмай | 60,000 ам.дол |
Швед | Улаан загалмай | 100,000 евро |
Турк | Улаан загалмай | 20,000 ам.дол |
Англи | Улаан загалмай | 100,000 ам.дол |
АНУ | Улаан загалмай | 100,000 ам.дол |
Австри | Манай Вена дахь төвийн тусламжийн ажил | 20,000 евро |
Франц | Манай Монтпеллер дахь төвийн тусламжийн ажил | 10,000 евро |
Герман | Манай Берлин дэх төвийн тусламжийн ажил | 10,000 евро |
Герман | Манай Дюселдорф төвийн тусламжийн ажил | 10,000 ам.дол |
Серби | Тусламжийн ажил | 2,523 ам.дол |
Австри | Манай Австри дахь Ловин хатын тусламжийн ажил | 17,393 евро |
Нийт дүн |
2,003,071 евро
(2,242,537 ам.дол) |
Эх сурвалж: https://news.godsdirectcontact.net