Орц:
Гурил 480 гр
Масло 250гр
Ванилин 1 ш (шингэн бол 25мл)
Хөөлгөгч 25гр
Элсэн чихэр 180 гр
Варень (тохируулах)
Хийх дараалал:
Өрөөний температурт байлгасан маслоо элсэн чихэртэй хольж, гар мексирээр сайтар хольж хутгана. Дээрээс нь ванилин, хөөлгөгчөө нэмж хийнэ. Мөн 2-3 удаа шигшиж бэлдсэн гурилаа бага багаар нэмж хийнэ.
Листээ 180 C –д халааж маслоор тосолно.
Зуурмагаасаа таслан авч, ойролцоогоор 2 см тойрог болгон бөөрөнхийлж листэн дээрээ өрөөд, хуруугаараа даран хонхойлгоно. Хонхойлгосон хэсэгтээ тааруулан варениасаа хийнэ. Ингээд 15 минут жигнэнэ.