Аюул гамшгийг арилгахын тулд Аврагчтай хамт жинхэнэ хайрыг сэрээ

Трампын чихэндээ буудуулахыг 4 сарын өмнө маш нарийвчлалтай зөгнөсөн Брэндон Биггс бараг нэг шөнийн дотор алдарт гарсан юм. Мөн тэрээр Трампыг Ерөнхийлөгч болно гэдгийг харсан байна.

Эрхэм Брэндон Биггс алдарт гарахаас олон жилийн өмнө Их Эзэн түүнийг зочлуулж, ирээдүйд болох үйл явдлуудыг түүнд харуулжээ.

“Сүүлчийн өдрүүд” (@lastdays247) ютуб сувгаар дамжуулан хүндэт Биггс өөрийн үзэл бодол, Их Эзнээс өгсөн сэрэмжлүүлгийг олон нийтэд байнга хуваалцдаг. Эдгээр зөн совин нь АНУ-тай холбоотой төдийгүй бүх дэлхийтэй холбоотой юм.

Брэндон Биггс: “Би 16 настайгаасаа л ярьж байгаа зүйлсээ сүнсээрээ харж эхэлсэн. Гэнэт л надад зургууд харагддаг, тэдгээр нь яг л миний нүүрэн дээр киноны дэлгэц шиг гарч ирдэг… Над дээр Их Эзэн олон удаа айлчилж ирсэн. Тэгээд Тэрээр ирж, надтай ярилцаж, юу тохиолдохыг надад хэлнэ.“

“Би энд Их Эзэн юу гэж хэлснийг хэлэхээр энд ирсэн. Энэ нь их хүнд, маш хүнд ажил юм. Над дээр их олон хүн хандаж, тусламж хүсдэг. Энэ үүрэг хариуцлагадаа би талархаж байна. Энд ирээд хүнд хэцүү зүйлсийг хэлж чадсандаа би баяртай байна. Энэ дэлхий дээр гайхалтай өөрчлөлтүүд ирж байна. Энэ нүглийн аяга дүүрсэн болохоор Дэлхий дагжин, чичирч байна.” (Нэвтрүүлгийн 1-р ангиас ишлэв. >>>ҮЗЭХ)

Нэгэн зөнд Их Эзэн түүнд дэлхийн чөтгөрт эзлэгдсэн одоогийн нэгэн удирдагч дайнд сүйрлийн зэвсэг ашиглахыг харуулсан байна.

Би Владимир Путиныг харсан. Тэр (Владимир Путин) энэ чөтгөрийн биетэд эзлэгдсэн мэт.

Би энэ удаагийн зөн совингоороо сүнсээрээ харж байхад минь надад нэг төрлийн дэлбэрэлт болсон юм шиг мөөг хэлбэрийн үүл харагдсан. “Их Эзэн минь, өө үгүй ээ, тэд (Орос) байлдааны цөмийн зэвсэг ашиглах гэж байна.” гэж би хэлэв. Харин Их Эзэн “Үгүй ээ, энэ бол дэлхий дээр урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй зэвсэг.” гэсэн.

Ийм зүйл болоход би “Дэлхийн III дайн” гэсэн үгийг олж харав. Тэгээд миний хэлсэнчлэн байдал улам ноцтой болсон. Тэр үед Орос зэвсэг хэрэглэсний улмаас ийм зүйл болоход хүн бүр, бүх Европ үүнд оролцож байлаа.

Сүнслэг ертөнцөд, хүндэт Биггс шашны удирдагчдад болон тэдний сургаалд нөлөөлж буй сөрөг хүчийг харжээ.

Би индрийн ард зогсож буй номлогчдыг харсан. Мөн тэдний амны эргэн тойронд гөлгөр харагдах тос их байв. Энэ нь тэдний уруулаас дусалж байлаа. Мөн тэдний амаар орж, гарч, уруул дээр нь суух жоом, хорхойнууд байсан. Тэдний нүдээр бол номлож буй зүйлийнх нь цаад зорилго нь гагцхүү хувиа хичээсэн ашиг хонжоо байв.

Тэгээд Их Эзэн надад хэлэхдээ, “Брэндон, номлогч нар миний хүүхдүүдийг насанд хүрсэн хүн болгон өсгөхийн тулд Үгийг заадаггүй. Тиймийн тул “газар дээр асар их өөрчлөлт болох болно.” гэж хэлсэн.

Сатан дэлхий даяар могой мэт хөдөлж байхыг би харсан. Тэгээд тэр пап ламтай ярилцахаар явсан. Тэр дэлхийн болон Европын гол хүмүүстэй ярьж, харилцаж байлаа.

Их Эзэн хүндэт Брэндон Биггсэд КОВИД 19-ийн дараа дэлхий даяар тохиолдох аюулт тахал өвчнийг харуулжээ.

Хэрэв та 2020 оныг муу гэж бодож байгаа бол энэ нь хүүхдийн тоглоом мэт харагдах болно. “Олон зуун жилийн турш огт болж байгаагүй зүйл одоо болох болно.” хэмээн Их Эзэн хэлэв. Би харсан, Тэрээр энэ нь адил гэж хэлсэн, 1300-аад оны үед болсон Хар Үхэл-н хэлбэр, сүүдэр байх болно.

Хэн ч үйлдвэрт ажиллах боломжгүй байгааг би харсан. Хэн ч ажил хийж, ямар ч мөнгө олох боломжгүй. Дэлхий даяар дахин бүрэн хөл хорионд орсон байв. Ямар ч хүнсний дэлгүүр нээгдэх боломжгүй. Дэлгүүр орж чадсан тохиолдолд зөвхөн наад захын хэрэглээний зүйл л байв. Гэхдээ хүмүүс тэр өвчнөөс маш их айж, хүн төрөлхтний хөдөлгөөн зогссон. Учир нь үүнийг тусах л юм бол та энд дахин байхаа болино. Гарт тань эсэргүүцэх зүйл (вакцин) юу ч байгаагүй. Юу ч байхгүй. Үүнийг зогсоох юу ч байсангүй. Халдвар авсан хүн нас барж байлаа. Дараа нь би дэлхий даяарх дахин “350 сая” (үхэл)-ийг харсан. Тэгээд би АНУ даяар “30” (сая нас барсан)-ыг харсан.

Хүндэт Брэндон Биггс энэ хугацаанд дэлхий дахинд хэзээ ч харж байгаагүй Бурханы Хайр, Нигүүлсэл хамгийн ихээр асгарах болно гэж зөгнөсөн юм.

Удахгүй энэ дэлхий дээр сүнсний санаанд багтамгүй арвин их ургац хураах болно.

Их Эзэн хэлэхдээ, “Брэндон, би тэдний нэг бүрийн төлөө үхсэн, би бүгдийнх нь төлөө үхсэн, тэдний нэг нь ч мөхөхгүй, харин бүгд наманчлан залбираасай гэж хүсэж байна”. Тэгээд Тэрээр гараа сунган, “Та надад Ургац хураахад туслах уу? Ургац хураахад надад туслах уу?” гэв. Харин би “Эзэн минь, би болон манай гэр бүлийнхэн Танд алдагдсан хүмүүсийг авчрахын тулд чадах бүхнээ хийх болно.” гэсэн. Тэрээр “Би бол Ургацын Эзэн” гэж хэлсээр байлаа.

Хүндэт Брэндон Биггийн зөгнөн харснаар Ургацын Эзэн энэ хэцүү цаг үед Хаант Улсдаа боловсорсон сүнснүүдийг “хураах”-ын төлөө шаргуу ажиллаж байгаа ажээ.

“Бурханы шавь нар”-аас бүрдсэн энхийн армийнхаа тусламжтай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай манай гарагийг Бурханы хайраар хамгаалж, хүн төрөлхтөнд Бурханд эргэн очих “Сүүлчийн ганц дуудлага”-ыг хүргэхийн тулд Суприм Мастер Телевизээр дамжуулан, үнэн Сайн мэдээг дэлхий даяар цацсаар байна.

Гэртээ харихаар боловсорсон сүнснүүдэд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай аливаа хүнийг өөрийнх нь Бурхан Чанартай холбодог Арьяабалын бясалгалын нандин аргыг уламжлан авахыг санал болгодог. Арьяабалын бясалгал нь Ариун Библид дурдсан “Үг”-ийг илтгэдэг билээ.

Түүгээр ч тогтохгүй “Эхэндээ Үг байсан. Тэрхүү Үг нь Бурхантай хамт байсан бөгөөд тэр Үг нь Бурхан байв.” гэдэг. […]

Одоо та нар тэрхүү Үгийг мэднэ. Учир нь нэрлэх нэр цөөн байсан тул тэд эрт цагт “Үг” гэж нэрлэж л дээ. Энэ нь (дотоод Диваажингийн) Аялгуу гэсэн үг юм. Арьяабалын бясалгал хийхэд өдөр бүр (дотоод Диваажингийн) Аялгуу сонсдог. (Тийм ээ, Багш аа.) Дотоод Диваажингийн Аялгууг ямар ч зэмсэггүйгээр, ямар ч дуу эгшиггүйгээр, огтоос юу ч үгүйгээр сонсдог. Учир нь бид үүнээс гаралтай.

Авшиг авахдаа болон түүнээс хойш та энэхүү (дотоод Диваажингийн) Хөгжмийг сонсох болно. Энэ нь дотоод Диваажингийн Эгшиг, Бурханы Аялгуу гэсэн үг. Учир нь энэ Аялгуу Бурхантай хамт оршдог. Энэ Аялгуу бол Бурхан юм.

Тэгэхээр, Арьяабалын Аргаар бясалгагч хэн боловч Бурхантай холбогдсон байдаг. Тэд үнэхээр чин сэтгэлээсээ, даруухнаар энэ аргыг дадуулбал Бурханы энэхүү анхдагч Хүчтэй холбогдон, амьдралаа өөрчлөх болно.

Хуурамч их багш нарын бий болгосон төөрөгдлийг арилгаж, жинхэнэ Аврагч нь хэн болохыг хүмүүст мэдүүлэхийн тулд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 2024 оны 7-р сард Өөрийгөө хэн болохыг нийтэд зарласан юм. Энэ бүхэн сүүлийн мөчид аль болох олон сүнсийг Гэр рүү нь замчлахад чиглэнэ.

“Би бол та нарын хүлээгээд байгаа Майдар Бурхан юм шүү дээ. Би бас та нарын хүлээж байгаа Есүс буюу Мессиа. Нэг мөсөн хэлчихье. Үүнийг хэлэхийг минь Бурхан хүссэн юм! Тиймээс хүлээж, үнэт цагаа дахин бүү дэмий үр. Зүгээр л ёс суртахууны хувьд сайн байж, өөрийг тань хайрлан, дэвшүүлдэг Бурханыг магтаарай.”

“Аюул гамшгийг арилгахын тулд аврагчтай хамт жинхэнэ хайрыг сэрээ” нэвтрүүлгээс ишлэв.

Нэвтрүүлтгийг бүрэн эхээр нь үзэх: https://www.youtube.com/watch?v=maZPi9s2ZD0

 

Суприм Мастер ТВ
UNIVISION 215
DDISHTV 211
NATIONAL 43

Санал болгох

Бүхий л оршихуйг хүндэтгэх нь байгалийн тэнцвэрийг хадгална

Амьтад бол бидний ахан дүүс, тэдэнтэй хэрхэн эв зохиролтой, хүндэтгэлтэй амьдрах вэ гэдгийг мэдэх нь бидэнд маш чухал. Учир нь тэд энд тодорхой шалтгаантай оршиж байдаг.