Орц:
Лууван 30 гр
Манжин 30 гр
Хулуу 30 гр
Дүпү 30 гр
Дарсан өргөст хэмх 30 гр
Веган майонез 15 гр
Ногоон өргөст хэмх 50 гр
Төмс 60 гр
Уураг 40 гр
Томат паста 15 гр
Дарсан өргөст хэмхийн шүүс 30 гр
Ургамлын тос 20 гр
Амтлагч:
Давс 50 гр
Мөөг, цэцэгт байцааны амтлагч 10 гр
Яншуй 1 навч
Орцыг бэлтгэх:
Бүх ногоогоо шоо дөрвөлжин хэрчинэ. Дүпүгээ мөн шоо дөрвөлжин хэрчинэ. Уураг, жижиг уургийг дэвтээж, зайлаад амталж бэлтгэнэ.
Хийх дараалал:
Ургамлын тосоо халаагаад томат пастагаа хийж хуурна. Дараа нь лууван, манжин, ногоон өргөст хэмх, төмсөө нэмэн хамтад нь хуурна. Дээр нь дарсан өргөст хэмх, хулуу, өргөст хэмхийн шүүс, усаа нэмж хийж буцалгана. Дээр нь дүпүгээ хийж амтлагч, давсаа нэмэн болтол нь буцалгана. Таваглахдаа майонезоо хийж яншуйгаар чимэглэнэ.
Эх сурвалж: “Их оюунлаг хүн” сэтгүүл, №9