Цаас ашиглах эко аргууд

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

2014-01-15

Бид жил бүр 99 сая мод тайрч, 80 тэрбум ам.доллар 00-руугаа урсгадаг.* Энэ нь байгаль орчин болоод мөнгө санхүүд маань сөргөөр нөлөөлж байна. Орлуулж болох хэдэн зүйлсийг дурдвал:

  • 00 ашиглаж байхдаа 00-ын цаас хэрэглэхийн оронд дахин хэрэглэдэг бээлий өмсөж, ус, саван ашиглан өөрийн хувийн хэсгүүдээ угааж болно. Ингэх нь илүү цэвэр ариун, сайхан үнэртэй байдаг.
  • Гал тогооны цаасан алчуураа даавуун алчуураар сольж болно.
  • Цаасан амны алчуур хэрэглэхийн оронд даавуун алчуур хэрэглэж болно.
  • Сальфетка хэрэглэхийн оронд гарын алчуур хэрэглэж болно. Гар арчих алчуураа халаасандаа бэлэн авч явах зэрэг.

Гараг дэлхийтэйгээ зүй бусаар харьцах үйлдлээ багасгах тусам бидэнд сайн. Байгаль орчинд сайн бүхэн бидний эрүүл мэндэд тустай төдийгүй аз авчирдаг.

Цаас гаргах явцад химийн бодисын үлдцүүд цаасанд хадгалагдсаар байдаг. Гал тогооны болон 00-ын цаас бидний бодож байгаа шиг тийм цэвэрхэн биш юм.

Хөрөнгө оруулалт хийж, хэрэгцээндээ ашиглах борооны ус хэрхэн хуримтлуулахыг мэдэх нэгнээс асуу, учир нь борооны ус “төгс”, харин крантны ус ихэвчлэн төрөл бүрийн химийн бодис агуулж байдаг болохоор борооны ус хуримтлуулах нь алсдаа  байгаль орчин болоод мөнгө санхүүд маань ашигтай. Бид хэдий чинээ бага хэрэглэнэ төдий чинээ байгаль орчин болоод бидэнд тустай. Хэрвээ шаардлагатай бол борооны усыг даавуу ашиглан (эсвэл даавуугаа давхарлаж нугалаад) шүүж, буцалган уугаарай. Хэрвээ та том усан бассейнтай бол тэндээ борооны ус цуглуулж, түүнийгээ усныхаа үндсэн системтэй холбон бүх зүйлдээ ашиглаарай. Ядуу хүмүүс борооны ус цуглуулсныхаа төлөө татаас авдаг болчихвол тун сайн.

Үүнийг хэрэгжүүлэх хэн бүхэн адислагдах болтугай.

Байгальд ээлтэй байх арга зам бүрд санаачилгатай бай.

 

(Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай үүнийг хаа явсан газраа, чадах чинээгээрээ хэрэгжүүлдэг.)

Бүх төрлийн зөөлөн цааснууд (жорлонгийн, гоо сайхны, амны, нүүр гарын)

 

Эх сурвалж: www.suprememastertv.com/msg-smch/

Санал болгох

Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүнийг туршихыг хориглов

Хорь гаран жилийн турших хойшлуулалт, урам хугалалт, амьтан хамгаалах байгууллагуудын тэмцлийн эцэст Европын Холбоо энэ хавар гоо сайхны бүтээгдэхүүнийг …