Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайгаас бүх махны бизнес эрхлэгчид ба үйлдвэрийн эздэд болон загасчлал, өндөг, сүү, үслэг эдлэл, лабораторийн туршилт, гоо сайхан, арьс ширний үйлдвэрт хүргэх яаралтай илгээлт

Махны бизнес эрхлэгч хүмүүс, группүүд, үйлдвэрийн эзэд минь хэлэх үгийг минь анхааран сонсоно уу хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Энэ таны хувьд үнэхээр нэн чухал учраас анхаарлаа нааш нь хандуулна уу. Өөрийн тусын тулд оройтохоос өмнө та үүнийг заавал мэдэх ёстой. Таны одоо хийж байгаа ажлын төлөө Там маш хүнд шийтгэл оногдуулах болно… Гэсэн хэдий ч яг энэ мөчид та энэ ажлыг мэдэхгүйгээсээ хийж байж болно. Энэ тухай та нухацтай бодож үзээгүй байж магадгүй, гэхдээ одоо нэн даруй бүр зайлшгүй бодож үзэх хэрэгтэй байна, яагаад гэвэл энэ таны хувьд маш чухал шийдвэрлэх цаг үе. Таны хийж байгаа энэ аймшигтай бизнесийн улмаас та тамд очно, тэгэхдээ та амьтад болон хүмүүст учруулсан гай зовлонгоосоо хэдэн мянга дахин илүү зовлонг эдлэх болно. Би муухай үг хэрэглэхийг хүсэхгүй байна. Гэхдээ таны гар цусанд будагдсан байна. Таны бие эрхтэн, үс, таны ходоод гэдэс, таны амьсгал, таны уушги, таны унаж яваа машин, амьдарч байгаа гэр орон, таны идэж байгаа хоол хүнс, таны өмсөж байгаа арьсан гутлаас цус шүүрч байна. Бүхий л зүйлс чинь цусанд булхсан байна. Боломж байгаа дээр энэ бүхнээс татгалзах шийдвэр гаргаач. Шинэ амьдралыг эхлүүл. Таны өмнөөс Би Диваажингаас өршөөхийг гуйх болно. Таны хийсэн нүгэл хилэнцээс үл хамааран та бүгдэд Би хайртай. Энэ аллагаа зогсоогооч. Нэн даруй зогсоогоод, өршөөл хүс, Бурханд таныг болон бусдыг өршөөн нигүүлсэх боломж олгооч. Бурхан танд нэн даруй ухааран сэрэхэд туслах болтугай.

2020-02-22-ны өдөр хийсэн энэхүү илгээмжийг бүрэн эхээр нь доорх бичлэгээс үзнэ үү.

Суприм Мастер Телевиз

https://www.facebook.com/SupremeMasterTVMongolian/videos/223965948643287/

 

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа.