Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

sumab02

“Багш гэдэг бол таныг Багш болгож… та өөрийгөө Багш гэдгийг мэдэж, Эзэн Бурхан болон та нэг юм гэдгийг ойлгоход тань тусалж чадах түлхүүртэй хүн юм. Ердөө л энэ. Энэ бол Багшийн цорын ганц зорилго юм.”

“Манай зам мөр бол шашин биш. Би хэнийг ч Католик юм уу Буддын шашин эсвэл ямар нэгэн “изм“ рүү хандуулахгүй. Би зөвхөн танд өөрийгөө таньж мэдэх, хаанаас ирснээ олж мэдэх, газар дэлхий дээрх үүрэг зорилгоо сэргээн санах, ертөнцийн нууцыг нээх, яагаад ийм их зовлон зүдүүр байдаг болон үхлийн дараа биднийг юу хүлээж байдгийг ойлгох зам мөрийг санал болгож байгаа юм.”

“Бид дэндүү зав чөлөөгүй байдгаасаа болоод Эзэн Бурханаас тусгаарлагджээ. Хэн нэгэн хүн тантай ярилцаад, утас тань дуугарч байхад хоолоо хийгээд юм уу эсвэл өөр хүмүүстэй яриад завгүй байх юм бол хэн ч тантай холбогдож чадахгүй. Эзэн Бурхантай холбогдохын хувьд ч бас ийм л юм болдог. Тэр бидэн рүү өдөр бүр залгавч бидэнд Түүнд зориулах цаг зав байдаггүй тул Түүнд хариу өгөлгүй утсаа тасалсаар байдаг билээ.”

~Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай~

familyИх Багш Чин Хай Ау Лакт/Вьетнам/ нэгэн баян гэр бүлд нэр хүндтэй ардын оточ хүний охин болон мэндэлжээ. Тэрээр Католик шашинтны ёсоор өсч хүмүүжсэн боловч эмэг эхээсээ Буддын шашны гол үндэс, ойлголтуудыг олж мэджээ. Хүүхэд ахуйдаа шашны сургаал номлол, гүн ухааныг ихэд сонирхдог байсан төдийгүй ямарваа амьд амьтныг ер бусаар хайрлан энэрдэг байжээ.

Арван найман настайдаа Их Багш Чин Хай Англи руу суралцахаар явж, хожим нь Францад тэгээд Германд очиж, Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллан нэгэн Герман шинжлэх ухаанчтай гэрлэжээ. Хоёр жил аз жаргалтай гэр бүл байсныхаа дараа Тэрбээр гэгээрлийг эрж олохын тулд нөхрийнхөө зөвшөөрснөөр гэрлэлтээ цуцалжээ. Ийнхүү тэрбээр багаMaster-red наснаасаа мөрөөдөн тэмүүлсэн хүсэл зорилгоо гүйцэлдүүлжээ. Тэр үедээ өөрт олдсон аль нэг Багш болон гэгээрсэн Багш нарын удирдлага дор олон янзын бясалгал дадал болоод оюун санааны дэг горимд суралцаж байв. Тэрбээр хүн төрөлхтний зовлон зүдүүрт ганц хүний тус нэмэр гавихгүй зүйл болохыг ойлгоод хүнд туслах хамгийн сайн арга бол өөрөө өөрийгөө бүрэн таньж мэдэх явдал гэдгийг ухаарчээ. Ганцхан энэ зорилгоор хамгийн төгс гэгээрэлд хүргэх аргыг эрэн хайж, олон олон улс орныг тойрон аялжээ. Олон жилийн туршид сорилт туршилт, аян зам, зовлон зүдүүр амсаж туулсны эцэст нь Их Багш Чин Хай Гималайн ууланд Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын арга Тэнгэрлиг Дамжуулалтыг олжээ. Хэсэг хугацаагаар хичээнгүйлэн бясалгасныхаа хойно, Гималайн ууланд даяанчлан суух үедээ Тэрбээр төгс гэгээрэлд хүрчээ.

Гималайн уулнаас бууж ирснийхээ дараахан Их Багш Чин Хай эргэн тойрныхоо үнэнийг эрэлхийлэгч хүмүүсийн чин хүсэлтээр Гуань Инь арга (Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал)-ыг бусадтай хуваалцаж, тэднийг дотоодын бурхан чанараа нээн олоход нь урамшуулан зоригжуулсан юм. Удаж төдөлгүй Америк, Европ, Ази, Австрали болон Африк тивээс Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг морилон ирж, ном тавихыг хүссэн урилга ирүүлэх болжээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн элбэрэл хайр нь зовж зүдэрсэн олонд Түүний асрахуй сэтгэл, уйгагүй зүтгэлээр нь дамжин help1хүрч байдаг. Их Багшийн уран бүтээлийн орлого нь “Бурханы хүүхдүүдэд” шаардлагатай үед нь тус хүргэх буяны үйлсээ хэрэгжүүлэх боломж олгодог байна. Түүний хүмүүнлэг энэрэнгүй тусламж нь аливаа саад хоригийг даван туулж, засан хүмүүжүүлэх газар хоригдогчдод, өндөр настнууд, оюуны хомсдол, хөгжлийн бэрхшээл, өвчин эмгэгтэй, ядуу зүдүү, орон гэргүй хүмүүс, ахмад дайчид ба байгалийн гамшигт өртөгсдийг ивээж байдаг. Их Багшийн хайр энэрэл нь дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхэнд хүрч, Түүний үлгэр дуурайлаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэг үүсгэн байгуулагдсан юм. Тэрээр амь бие хайргүй нөр их зүтгэлийнхээ төлөө шагнал урамшуулал горилдоггүй хэдий ч, дэлхийн улс орнуудын засгийн газар, байгууллагууд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд нэр хүнд бүхий шагнал өргөмжлөлийг олонтаа өргөн гардуулжээ.
hawaiichicago2Тухайлбал: “Gusi”-ийн нэрэмжит Энх Тайвны шагнал /2006/, 27 дахь жилийн “Telly” нэгдүгээр байр – Мөнгөн Эрдэнийн Шагнал /2006/, Лос Анжелесын “Music Week” Хүндэтгэлийн жуух /2002/, Дэлхийн Оюун Санааны Удирдагч /1994/, Дэлхийн Иргэн Хүмүүнлэгийн Шагнал /1994/ зэргийг дурдаж болно. Мөн жил бүрийн 2 сарын 22 болон 10 сарын 25-ны өдрүүдийг АНУ-н төр, засгаас Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдөр болгон албан ёсоор тунхагласан билээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн сүүлийн үеийн бүтээлүүдээс олон улсад “бэст-сэллэр” буюу хамгийн их борлуулалттай “Ноход миний амьдралд”, “Шувууд миний амьдралд” болон “Эрхэмсэг амьтад” зэрэг номуудыг дурдаж болно. Эдгээр бүтээлүүдэд нь энэ дэлхий дээр бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа араатан жигүүртэн анд нөхөд, амьтдын гүн гүнзгий сэтгэл хөдлөл, бодол санааг нээж, тэдний хариу хэзээ ч үл нэхэх хайр, эрхэм гэгээн оюун санааг нь тод томруун илэрхийлэн гаргасан байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь хүний нийгэмд эдүгээ тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлтөд ухаалгаар санаа тавьж, зоригтойгоор сэрэмжлүүлсээр ирсэн анхдагч хүмүүсийн нэг юм. Тэрбээр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар үнэндээ аль 20 гаруй жилийн өмнөөс сануулж ярьж эхэлжээ. Их Багш амьтны амь хороолгүй, энэрэнгүй аж төрөх ёсыг сурталчлахын тулд “Өөрөөр амьдарцгаая”, дэлхийн дулаарлыг зогсоохын төлөө “SOS” зэрэг дэлхийн олон нийтийг хамарсан сурталчилгааны дорвитой ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тэрбээр “Веган хоолтон болцгооё. Байгал орчноо хамгаалцгаая. Дэлхийгээ аварцгаая” хэмээн уриалсан нь эдүгээ дэлхий нийтийн уриа болоод байна.

Энэ дэлхийн зон олонд эх сайхан гарагийнхаа гэрэл гэгээтэй ирээдүйг найдвартай цогцлооход нь алжаал ядралыг үл хайхран, өөрийн биеийг огоорон зүтгэж буй манай эриний сод мэргэн хүн бол Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай мөн билээ.

pdf format   Татах:  Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн товч танилцуулга ном