“Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзиклийг тайзан дээр тоглох эрхийг авсан анхны улс Монгол боллоо

Анх 2012 онд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Шрайн Аудиториум театрт ганцхан удаа тавигдсан Loving The Silent Tears буюу “Аниргүй Нулимсыг хайрлахуй” мюзикл нь Дэлхийн хүмүүнлэгийн үйлстэн, уран бүтээлч, оюун санааны удирдагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Аниргүй нулимс яруу найргийн номоос сэдэвлэн бүтээгдсэн.

Нээлтээ хийж, ганцхан удаа тавигдахдаа дэлхийн үзэгчдийн таашаалд нийцсэн уг мюзикл нь 16 орны соёл, уламжлалыг дуу хөгжим, бүжиг, яруу найргаар илэрхийлэх ба 15 ГРЭММИ, 4 ОСКАР, 3 ТОНИ, 6 ЭММИ-гийн шагналтан тэргүүтэй дэлхийн шилдгүүд нэгэн тайзнаа чуулж, гайхамшгийг бүтээсэн. Мюзиклийн хором бүр нь энгийн боловч гүн утгатай, инээд хөөр бүхий хошин аястай ба билиг ухаан, мөнхийн дотоодын амар амгаланг эрж байхдаа саад бэрхшээлтэй учирч буй үнэнийг эрэлхийлэгчийн аялалыг харуулсан бүтээл юм.

Уг мюзиклийг бүтээсэн хөгжмийн зохиолчдын нэг болох Аргентины нэрт хөгжмийн зохиолч Жорж Каландрилын хувьд Майкл Жексон, Мадонна, Барбра Страйзенд, Селин Дион, Элтон Жон, Лэди Гага, Жон Лэжэнд зэрэг алдарт дуучдын уран бүтээлийн хөгжмийг бичсэн бөгөөд Грэммийн зургаан удаагийн шагналтан юм.

“Аниргүй Нулимсыг хайрлахуй” мюзикл нь өдгөө 12 жилийн дараа албан ёсны эрхтэйгээр дэлхийд хоёр дахь удаагаа Монголд анх удаагаа Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ерөнхий найруулагч С.Баттулгын шинэчилсэн найруулгаар УДБЭТеатрын уран бүтээлчид 2024 оны 10 сарын 21, 22, 25-ны өдрүүдэд толилуулах гэж байна. Мөнхийн амар амгаланг эрж хайх галт тэрэг хөдлөхөд хэдхэн хоног үлдлээ…

Тасалбар:  ticket.mn

Санал болгох

“Их Багшийн Аялгуу Морин Хуураар“ концерт

Дэлхийд алдартай концертын танхим бүрт уригдан тоглож, морин хуурынхаа эгшгээр тив дэлхийн түмэн олныг уяраасан Монгол Улсын Морин Хуурын Чуулга энэ концертонд зориулж тус чуулгын уран сайхны удирдаач, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэрсайханы Түвшинсайханы найруулсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон дуунуудыг тоглоно.