БАХАЙН ШАШИН

Амьтны мах идэхийг цээрлэхийг чамд тодорхой ойлгуулан, бүтээлийнхээ эхэнд Бурхан амьд амьтан болгоны идэх зүйлийг тогтоож өгсөн бөгөөд энэ тогтоолын эсрэг зүйлс идэхийг үл зөвшөөрсөн билээ.

~Бахайн шашны зарим эрүүл мэнд, эмчилгээний сургаалаас, хуудас 7-8

БУДДЫН ШАШИН

…ХАМАГ ОЛНЫ ИДЭЖ БУЙ БҮХИЙ Л АМЬТДЫН МАХ НЬ ТЭДНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ ХАМААТАН САДАН НЬ ЮМ.

~Ланкаватара судраас (Трипитака № 671)

“Түүнчлэн хүүхэд төрсний дараа ээжид нь махтай хоол идүүлэх гэж ямар нэг амьтны амь хороохгүй мөн олон хамаатан садангаа цуглуулан архи ууж, мах идэхгүй байхыг анхаарах хэрэгтэй… Учир нь төрөх бэрх хүнд үед нь тоо томшгүй олон муу санаат шулам, мангас, чөтгөрүүд бохир цус уухыг хүсэж байдаг. Үүнийг мэдэхгүйгээсээ болж амьтдыг хөнөөн идшиндээ хэрэглэснээрээ хүмүүс өөрсдөдөө гай зовлон тарьж, эх хүүхэд хоёрт хор хөнөөл учруулдаг”.

~Кситигарба судар, 8-р хэсэг

“Хэн нэгнийг нас барсны дараах өдрүүдэд амь хөнөөх, үгүй хийх болоод буг чөтгөрүүд, сахиусанд тахил өргөж нүгэлт үйлийн үр үүсгэхгүй байхад анхаар… УЧИР НЬ ТЭР АМЬ ХӨНӨӨХ, МАЛ НЯДЛАХ ЯВДЛУУД БОЛООД БИШРЭЛ ҮЙЛДЭХ, ТАХИЛ ӨРГӨХ НЬ НАС БАРСАН ХҮНД ӨЧҮҮХЭН Ч ТУС ҮЗҮҮЛЭХГҮЙ, ХАРИН Ч БҮР УЛАМ ИХ НҮГЭЛТ ҮЙЛИЙН ҮРИЙГ ӨМНӨХ ҮЙЛИЙН ҮР ДЭЭР НЬ НЭМЖ, УЛАМ ГҮН, УЛАМ НОЦТОЙ БОЛГОДОГ… улмаар сайн төлөвт дахин төрөхөд нь саад болдог”.

~Кситигарба судар, 7-р хэсэг

КАО ДАЙН СУРГААЛ

“…Хамгийн чухал зүйл бол амь хөнөөхийг зогсоох явдал… Учир нь амьтад мөн хүнтэй нэгэн адил сүнс болоод ухамсартай… ТЭДНИЙГ АЛЖ ИДСЭНЭЭРЭЭ БИД ТЭДЭНД ЦУСАН ӨРТЭЙ БОЛНО”.

~Арван сахил сахихуй Гэгээнтнүүдийн сургаалаас

-Амьтны амь хөнөөхөөс зайлсхийхүй, 2р хэсэг

ХРИСТИЙН ШАШИН

Ходоодон дахь мах, махан дахь ходоод: гэвч аль алиныг нь Бурхан устгах болно.

~1-р Коринтианс 6:13, Ариун Библээс

“Махыг дөнгөж үмхэн, зажилж ч амжаагүй байхад нь Ертөнцийн Эзэн хүмүүст уурлан хилэгнэж, тэрээр хүмүүсийг асар их гай зовлонд унагажээ”.

~Дугаар 11:33, Ариун Библээс

КУНЗИЙН СУРГААЛ

“Хүн бүрийн бодол, сэтгэл бусдын зовлон шаналлыг харж тэвчдэггүй. Эрхэм хүн амьтны амьд мэнд байхыг нь харчхаад, үхэж буйг нь харж тэвчихгүй, уйлан орилж үхэж буйг нь хараад махыг нь идэж зүрхлэхгүй”.

~Мэнзьюс, Лианг Кинг Хию, 4-р хэсэг

ЭССЕНИЙН СУРГААЛ

Би тахил, өргөл, цуст баяр наадмуудыг эцэслэхээр ирнэ. ХЭРЭВ ТА ӨРГӨЛ ТАХИЛ ХИЙГЭЭД МАХ, ЦУС ИДЭХЭЭ ЗОГСООХГҮЙ БОЛ БУРХАНЫ ХИЛЭГНЭЛ ТАНААС ХОЛДОХГҮЙ.

~Ариун арван хоёрын номлол

ХИНДИЙН ШАШИН

“Хөнөөгдсөн амьтдыг та буцаан амьдруулж чадахгүйгээс хойш тэднийг хөнөөсөн явдалд та буруутай. Тиймээс та тамд очих болно, танд аврагдах зам гэж үгүй”.

~Ади-лила, 17-р хэсэг, 159-165-р мөр

“Өөрийн биеэ тэтгэхийн тулд бусад амьтдын биеийг идэхийг хүсэгч нь аливаа зовлонт төрлийг авч төрөх болно”.

~Махабрата, Ану. 115.47 FS, pg.90

ИСЛАМЫН ШАШИН

БУСАД ХҮН, АМЬТАНД ӨРШӨӨЛ НИГҮҮЛСЭЛ ҮЗҮҮЛДЭГ ХҮМҮҮСЭЭС ӨӨР ХЭНД Ч АЛЛАХ ӨРШӨӨЛ НИГҮҮЛСЭЛ ҮЛ ХҮРТЭЭНЭ.

~Зөнч Мухаммед, Хадит

Өөрийнхөө ходоодыг амьтдын булшны газар болгохыг бүү зөвшөөр!

~Зөнч Мухаммед, Хадит

ЖЕЙНИЙН ШАШИН

Жинхэнэ лам хүн амьд амьтныг нядлан түүнд тусгайлан бэлтгэсэн хоол, ундыг хүлээн авах учиргүй.

~Сутракританга

ЖҮҮДИЙН ШАШИН

Израйлын иргэн хүн хийгээд холоос айлчилж буй гаднын ямар ч хүн цусны* төрлийн зүйл идвэл, цус* идсэн тэр сүнснээс би нүүрээ буруулж, түүнийг ахан дүүсээс нь салгах болно.

*цус гэдэг нь “мах” гэсэн утгатай.

~Левитикус17:10, Ариун Библээс

СИКХИЗМ

Хар тамхи, мах, архи хэрэглэдэг балмад догшин хүмүүс ямар ч бадарчлал, хоол сойлт, зан үйл, үйлдлээ ч бүгд тамд очих болно.

~Гүрү Граб Сахиб

ТАОИЗМ

Шувуудыг торонд оруулан барих гэж ууланд бүү гар, загас, жараахай барих гэж усыг бүү бохирдуул. Газрыг чинь хагалдаг үхрийг бүү нядал.

~Аниргүй замын мэтгэлээс

ТӨВДИЙН БУДДИЗМ

Амьд амьтныг хөнөөн байж гаргаж авсан махыг сахиус шүтээнд өргөх нь ээжид нь хүүхдийнх нь махыг өргөхтэй нэгэн адил бөгөөд энэ нь туйлын эмгэнэлт явдал юм.

~Шавийн дээдийн зам мөр: Гүрүгийн сахилуудаас

Агуу Гүрү Гампопа

ЗОРОАСТРИАНИЗМ

“Ахура Мазда­­ \Бурхан\ би газар дэлхий дээр итгэлтэй нэгэнд хоол хүнс, ач буянтай үнээнд тэжээл болгохоор өвс ургамлын хур буулгасан юм”.

~Авеста, Вэнидад Фаргард 5-20

“Цагаан хоол нь эрүүл мэндэд болоод дэлхийгээ аврахад тустай гэдгийг хүн бүр мэднэ. Хүмүүсийн агуу, энэрэнгүй, хайрын, жинхэнэ мөн чанар нь сэрэх болно. Тийнхүү хүмүүсийн ухамсрын түвшин аяндаа дээшилнэ. Хүмүүс урьд нь ойлгож байснаасаа улам илүү ихийг ойлгох болно.Тэд яг одоо байгаагаасаа илүү ихээр диваажинд ойртох болно”.

~Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

2008 оны 8 сарын 17 ны өдрийн Австралийн Сиднейн төвтэй хийсэн видео конференцээс

https://www.youtube.com/watch?v=Fqwosg88kq0

Эх сурвалж: www.suprememastertv.com/veg-religion-flyer

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.