Доорх мэдээллийг “БИО-СОРОНЗОН УХААН” (Bio Magnetics) (Зохиогч: Бусан хотын Дун И Их Сургуулийн химийн тэнхимийн профессор И Сан Мён, “Өглөөний Ой” хэвлэлийн газар, 1996 он) номоос хэсэгчлэн авсан болно.
ҮЙЛИЙН ҮР (karma)
Үйлийн үр гэдэг нь өөрийн төрөлх эрчмийн долгион дээр бие, хэл, сэтгэлийн үйлээр ул мөр болон үлддэг зүйлийг хэлдэг. Сайн болон муу үйлийн үр гэж байх бөгөөд олон бясалгагчид муу үйлийн үрээ арилгахыг хичээдэг. Үйлийн үр нь өөрийн гэсэн төрөлх эрчим дээрх ул мөр юм.
Үйлийн үр нь хүний ухамсар, оюун санааг агуулсан бүх бие мах бодь өөрөөр хэлбэл махан бие, энерги, сүнсэн биеэр илэрхийлэгддэг энерги, сүнсэн биеийн хүрээнд ч хүртэл төрөлх энергийн долгионд хадгалагддаг (нэмэгдэж байдаг зүйл юм).
Тиймээс хүн өөрийгөө хуурах боломжгүй бөгөөд өчүүхэн ч алдаа мадаг, буруу шүүлтгүйгээр энергийн долгионууд нь хадгалагдах буюу нэмэгдэж байдаг. Өчигдрийн, өнгөрсөн жилийн юмс, урд нас, үүний урдах насны гээд бүхий л үйл явдлууд хүний өөрийн дотоод энергийн долгионд хадгалагдаж (нэмэгдэж) байдаг тул одоогийн долгионыг нам гүм болгоход урд насны үйл хэргээ олж мэддэг шалтгаан энэ юм.
НҮГЛЭЭ НАМАНЧЛАХ, ГЭМШИХ, ЭРГЭЦҮҮЛЭХ
Хүн төрөлхтөн ямар нэгэн буруу, нүгэл хийснийхээ төлөө гэмшиж, наманчлах, эргэцүүлэх замаар шинэ зам эрэлхийлэх нэн шаардлагатай.
Жишээлбэл, амьтны амь хөнөөгөөд үүнийхээ төлөө гэмшиж наманчлах нь аллагын үйлийн үрийг төлөх замаа нээж буй хэрэг юм. Гэмшил нь үйл үрийг арилгана гэсэн үг биш, бүр хэн нэгэн таны үйл үрийг өршөөлөө гэж зарлалаа ч тэр үйлийн үр алга болохгүй.
Үйлийн үр аль хэдийнээ өөрийн дотоод энергийн долгион дээр ул мөрөө үлдээсэн байдаг тул гэмшиж, наманчлалаа илэрхийлэхэд эсвэл хэн нэгэн үйл үрийг тань өршөөлөө гээд ч тэр хадгалагдаж нэмэгдсэн энергийн долгион устаж алга болохгүй. Жинхэнэ наманчлал бол бие махбод, оюун санаагаа тодорхой хэмжээнд бясалган дадуулж, аяндаа нэг зүй тогтлоор бус бие, сэтгэл бүгдээр наманчилж байж үйлийн үрийн төлөөсийг төлөх зам нээгдэхийг хэлнэ. Жинхэнэ наманчлал нь өөрөө үйлийн үрийг устгаж байгаа зүйл биш юм.
Амьтны амь хөнөөх нь буруу гээд амьтныг худалдаж аваад суллах үед аллага нь аллага үйлдсэнийхээ хариуг авах ба чөлөөлсөн үйлийн үр нь тухайн үйлийн үрийг хаах бөгөөд нэг нэгнээ шууд хааж үйлийн үрийг нь цуцална гэж байхгүй.
Хүн хүнээ хөнөөх, хүн адгуус амьтдыг хөнөөх, 5 шунал, 7 мэдрэхүйн үйл, мөн үйлдээгүй ч бодлоор үйлдэгдсэн үйл хүртэл өөрийн дотоод энергийн долгионд ул мөрөө үлдээдэг байна. Тиймээс эртний гэгээнтнүүд эдгээр энергийн мөн чанарыг мэддэг байсан тул бодол санаагаа анхаарахыг зааж сургадаг байжээ.
Жинхэнэ нүглээ наманчлах, гэмших, эргэцүүлэх нь бие махбод болон оюун санаагаараа бясалган эцэст нь жинхэнэ сэрэлтээр тэр үйлийн үрийг буцааж төлөх арга зам гэдгийг сайн санах хэрэгтэй. Энгийн гэм буруугаа хүлээх, гэмших нь өөрийн энергийн давтамжид хадгалагдсан эсвэл нэмэгдсэн үйлийн үрийн энергийн долгионд ямар ч нөлөө үзүүлдэггүй.
МАЛ АМЬТАН ХӨНӨӨХИЙН ҮЙЛИЙН ҮР
Хүн ямар нэг амьтныг хөнөөх юм уу идвэл тэр амьтны төрөлх энергийн долгион (үүнийг амьтны аура эсвэл амьтны гэрлэн бие, амьтны сүнс гэж хэлж болно) нь хүний ауратай давхцан орших болдог.* Энэ нь хүний амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Эртний гэгээнтнүүд, Таоистууд яагаад амьтны амь бүү хөнөө гэдэг байсныг та ойлгох болно.
Байгалийн жинхэнэ мөн чанар бол соронзон орны урсгал бөгөөд үүний хэлбэлзэл, эдгээрийн тоо томшгүй олон соронзон долгионы нийлмэлээр илэрдэг мэдрэх боломжтой оршихуй ба мэдрэх боломжгүй ч оршин тогтнож байдаг оршихуй бүгд нийлж сансар орчлонгийн түмэн бодисыг бүрэлдүүлж байдаг. Бидний амьдрал ч үүний нэг хэсэг бөгөөд бид олон оршихуйтай зэрэгцэн оршиж, бие биедээ хариу үйлдэл үзүүлэн амьдардаг. Хүмүүст ихээхэн нөлөөлж хариу үйлдэл үзүүлдэг зүйлсийн дотроос амь хороох үйл үлэмж хувийг эзлэх бөгөөд энэ нь хүн төрөлхтний үйл хэргээс хасагдаж цээрлэгдэх учиртай. Үүний шалтгаан нь амиа бүрэлгүүлсэн оршихуйн сүнс хүмүүсийн энергийг бүрхэж улмаар хүний амьдралд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй нийгэмд олон асуудал үүсэх шалтгаан болдог.
Сансар орчлонгийн түмэн оршихуй бүгд эв найртай зэрэгцэн оршиж, хамт өсөн дэвшиж, энх тайван аж төрөх арга замыг л эрэлхийлэх нь зөв зүйтэй явдал юм. Байгалийн үзэгдлийн өөрчлөлт нь нэгэн төрлийн энергийн хариу үйлдэл бөгөөд хүн төрөлхтний амьдрал ч мөн байгальд үзүүлэх хариу үйлдэл гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл сансар огторгуйн хөдөлгөөний нэгэн хэсэг юм. Эв найртай зэрэгцэн оршиж, хамт өсөн дэвшиж, энх тайван аж төрөх арга замыг эрэлхийлэх нь л бидний дээд зорилго байх учиртай.
Хүмүүс амьтнаар хооллоход амьтны аура нь хүмүүсийн энергийг бүрхэж сөрөг үр дагавар үзүүлээд зогсохгүй амьтад өөр амьтдаар хооллох, мөн дам ургамлын маш их энергийг дэмий үрэгдүүлдэг. Ургамалаар хооллох нь хүнс тэжээлийн нөөцийг 20 дахин их хэмнэж, үргүй хоосон зардлыг 1/20-ээр багасган бүр байхгүй болгодог.
Түүнчлэн амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор амьтдад шахсан антибиотик, пестицид, гормон зэргийг их хэмжээгээр агуулсан амьтны махыг хүмүүс идэх нь бие махбодод ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.
Бидний сайн мэдэж байгаачлан нохойн мах их идвэл хүний арьс дээр нохойны махны тос гялтганаж, биеэс нь нохойн үнэр ханхлах болдог, хэрэв могойны мах идвэл эхлээд хүний нүдний булан могойн нүднийх шиг болж өөрчлөгдөх төдийгүй сексийн хүсэл тачаал нэмэгддэг гэж батлан ярьдаг.
Тахианы маханд дуртай, тахианы мах байнга иддэг хүмүүсийн арьс тахианы арьс шиг биржгэр болдог бол авгалдай их иддэг хүмүүсийн элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас бие нь хавагнадаг ба үүнийгээ жин нэмэгдэхтэй эндүүрдэг.
Буга, бор гөрөөс, ямааны цус уудаг хүмүүс зуурдаар гэнэт нас нөгчих тохиолдол гардаг бөгөөд үүнийгээ тухайн амьтны цусыг шингээж дийлээгүй, мөн хоолойд тээглэж нас барсан гэж ташаа ойлгон, угтаа эдгээр амьтдын сүнсний нөлөөнөөс болсныг мэддэггүй.
Жирэмсэн эмэгтэй нугасны мах идвэл хүүхдийнх нь хөл, гарын хуруунууд хоорондоо сэрвээтэй болдог гэдэг бол зэрлэг ан амьтны махаар хооллосон эхээс мэндэлсэн хүүхэд зэрлэг амьтны дүртэй, тэдэн шиг уйлдаг гэдэг.
Загас их иддэг хүмүүсийн гар хөл амархан шархалж, өвчилдөг. Үүний шалтгаан нь загасны аура хүний аураг бүрхэн, дэвхрэхэд загас хөл гаргүй тул хүний гар хөл тээглэгдэж амархан гэмтэж өвчилдөг. Загасны аура нь хүний үр удамд ч энэ энергиэ дамжуулдаг тул үр хүүхдийнх нь гар хөл амархан шархалж, өвчлөх болдог.**
Амьтныг бүтнээр болон хэсгийг нь идэхээс үл хамааран аура нь бүхэлдээ хүний аураг бүрхдэг ба (давхцан бүрхэх, голограмм үүсэх) амь хороох гэсэн сэтгэлийн их багад л ялгаа нь байдаг.
Амьтан болон загасыг өөрийн гараар нядалдаг хүн, махыг нь тээвэрлэгч, махаар нь хоол хийдэг тогооч, хооллосон хүмүүст үйлийн үр нь харилцан адилгүй нөлөөлдөг. Өөрийн гараар амьтдыг нядалдаг хүн тэр даруйдаа үйлийн үр зовлонгоо эдэлдэг бол тухайн амьтны махаар хооллодог хүмүүсийн ойр дотнын хүмүүс нас нөгчих юм уу ихээхэн зовлон зүдүүр, өвчин зэрэг асуудлууд тохиолдох болно.
Амьтдын сүнс нь хүний биеийг бүрхэж өөрийг нь хороосон хүн болон хооллосон хүнийг үхэлд хүргэх ослыг хүлээж байдаг. Эдгээр амьтдын сүнс бүр үйлийн үрийн хариугаа авдаг ба жишээ нь могой, нохой, яст мэлхий зэрэг амьтдын аминд хүрсэн бол могой могойны, нохой нохойны, яст мэлхий яст мэлхийний тус тусдаа үйлийн үрийн хариугаа авдаг гэсэн үг юм. Тиймээс бүх зовлон, үйлийн үр нэг дор тохиолддоггүй.
АМЬТНЫ СҮНС (АУРА)-НЫ ЭНЕРГИ
Амьтны сүнс ч гэсэн мөн чанартаа нэгэн төрлийн энергийн бие тул цахилгаан соронзонгоор тайлбарлаж болно.
Дараах судалгаануудыг Солонгосын Гоц чадвар судалгааны нийгэмлэг (Тэргүүн Пак Чүн Со), Сон Яон Соёлын Төв (Тэргүүн Ким Сон Хан), Хие Мионг хийн дасгал судалгааны төв (Тэргүүн Ким Бён Тэ), цэвэр эрчмийн төв ( тэргүүн И Мон Ху), Мижи Энергийн Судалгааны Хүрээлэн (Дарга Ёон Чанг багш), Солонгосын оюун ухаан шинжилгээ Судалгааны нийгэмлэг (Тэргүүн И Чүнг Үнг профессор) зэрэг олон судалгаа шинжилгээний байгууллагуудаас явуулсан ба зохиогч үүнийг эмхэтгэн сийрүүлсэн болно.
Амьтан бол цахилгаан соронзон бие гэж үзвэл түүний сүнсэн бие ч мөн нэгэн соронзон энергийн биеэс бүрддэг гэж үзэж болно. Орон зайн энергийн урсгал нь цахилгаан соронзон энерги тул гүйдэл нь ампераар, хүчдэл нь вольтоор илэрхийлэгдэнэ.
Үйлийн үрд илрэх зүйлийг мөн ампер, вольтоор ойлгож болно. Хэрэв амьтны ампер их бол түүний үргэлжлэх хугацаа урт (үйлийн үрийг төлөх хугацаа), хэрэв вольт их байвал тэр амьтны мөн чанар нь хурц, түрэмгий бөгөөд хүн дээр үйлийн үрээр гарч ирэх хурд ч мөн өндөр байна.
Буга, бор гөрөөс, шувууд, яст мэлхий, могой, муур, нохой, сармагчин, горилла, шанпанзе, урт гарт сармагчин, могой загас, үнэг, анааш, заан, баавгай, имж, зэрлэг гахай зэрэг амьтдын вольт, ампер нь өндөр байдаг тул үйлийн үр нь удаан томоохон аваар осол, таагүй үйл явдлаар илэрч гардаг.
Тиймээс үйлийн үртэй холбогдох хүн (хөнөөсөн эсвэл идсэн хүн) өөрийн бие махбодын, бизнесийн, хамаатан садны, үр удмын золгүйтэл зэргээр илэрсэн үйлийн үрийн төлөлтийг хүлээн авдаг. Амьтны төрөл зүйлээс хамаараад үйлийн үрийн төлөөс нь хойд төрөл, дараа дараачийн төрөлд ч хүрдэг.
Ялангуяа хүний энергийн долгионтой сайн тохирдог буга эсвэл бор гөрөөс нь үйлийн үрийг даруй төлүүлж, амийг амиар төлүүлэх золгүйтэлд хүргэдэг. Ан агнах явцад бор гөрөөс, буга хэмээн агнасан боловч үнэндээ андуурч ах дүү, эцэг эх, үр хүүхэд, найз нөхөд, хамаатан саднаа егүүтгэсэн байдаг. Энэ нь тухайн амьтны сүнс боломжийг ашиглан үйлийн үрийг буцааж өгсөн хэрэг. Яст мэлхийний төрлийн амьтад нь үйлийн үрийг төлүүлэхдээ удаан байдаг, тэр нь хэдэн жил, хэдэн арван жилийн дараа эсвэл дараа дараагийн төрлүүдэд тохиолддог.
Хүний ухамсрыг томоор харахад бүхий л орчлон ертөнц болж болох бол ухамсрыг багаар харахад өчүүхэн бичил долгион ч болж болно. Тиймээс туйлын үнэмлэхүй бие (мөхөшгүй бие) гэдэг нь орчлон ертөнц өөрөө бөгөөд энэ нь хүний бодлын хүчээр нэгэн цогц болж амьтантай төрлөө сольж болох ба сүнсний өндөр түвшинд ч хүрэх боломжтой.
Ухамсрын ертөнцөд нэг шоргоолж, нэг шумуул, нэг өдөр амьдардаг ялаа хүртэл өөрийн гэсэн ухамсартай тул та аллагыг хүсэх ёсгүй. Өөрөөр хэлбэл та хөнөөхийг хүсвэл тэр эрчмийн дагуу үйлийн үрийн төлөлт явагдах болно.
Бид алхаж байхдаа бичил организм дээр гишгэж хөнөөдөг, биднээс өтгөн ялгарахад олон тооны нян устаж үхдэг. Энэ нь хороохыг хүсээгүй ч үхэж буй хэрэг бөгөөд энэ үйлийн үрийн зохицол нь биднийг энэ дэлхий дээр дахин төрж, долгион үүсгэх хүчин зүйл болдог. Нэгэнт амьтан нь хүн биш тул түүнийг хөнөөж идэж болно гэсэн логик нь буруу юм.
Хүний аураг амьтны аура бүрхэх давхцалын үргэлжлэх хугацааг доор ойролцоогоор тэмдэглэсэн ба амьтны нас, ампер, вольтын хэмжээ, амьдрах орчин, хувьслын шат зэргээсээ хамаараад ялгаатай байх нь тодорхой юм. Илүү нарийвчлалтай мэдэхийг хүсвэл Pendulum юм уу оюун ухаан дотоод биеийн дадал туршлагаа ашиглан мэдэж болох юм.
АМЬТНЫ АУРА БА ХҮНИЙ БИЕИЙН АУРАГИЙН ДАВХЦАЛЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
1 сар | Үр тогтоогүй өндөг |
1 сараас 10 жил | Вирус, бактери, хөгц (Ямар зорилгоор хөнөөхөөс хамаарч хугацаа нь харилцан адилгүй байдаг.) |
3 сар | Нэг өдөр амьдардаг ялаа, ялаа, шумуул, бөөс, хануур хорхой, эмгэн хумс, далайн од, (Sea squirt)미더덕, Хятадын шодой загас, чийгийн улаан хорхой, жоом |
1 жил | Далайн сээр нуруугүй мөлхөгч, хясаа, далайн зараа, хар хайган загас, дун, шүр, эрвээхэйн авгалдай, царцаа, цөгөрцөг, мэлхий, болжмор, үр тогтсон өндөг |
1-3 жил | Халим, үхэр |
3 жил | Тахиа, гахай, хавч, эмгэн хумс, сам хорхой |
3-5 жил | Хар амар загас, катласс загас, халбинь, тилапиа загас, англер фиш |
3-10 жил | Шар үхэр, жижиг хавч |
5 жил | Хулгана, алаг шаазгай, цацагт хяруул, далайн мөгөөрс |
5-10 жил | Хэрээ, туна загас, акул, бөднө шувуу, салмон загас |
10 жил | Шар горбина загас, гончи загас, сагамхай загас, поллок загас, хэрэм, гүрвэл, тагтаа, муур, мөлхөө сахалт загас, мөрөг загас, нугас, гургуул шувуу, нялцгай биетэн, далайн арваалж, далайн муур, хонь, ирвэс муур |
10-30 жил | Гялгар мөрөг загас, хавтгай толгойт саарал хадран загас, хар зоодой загас |
15-20 жил | Наймаалж |
10-50 жил | Морь, бар, үчимбэр ирвэс |
20 жил | Хийлдэг загас, дельфин |
20-30 жил | Могой загас, арслан |
30 жил | Атлантын салхич шувуу, матар, хотон шувуу, оцон шувуу, хар галуу, шар шувуу, шонхор шувуу, могойн толгойт загас, цулбуурт загас, хэлтэг загас, дорго, элбэнх, далайн хав, цахлай, зөөлөн хуягт яст мэлхий |
30-70 жил | Үнэг |
40-50 жил | Ямаа |
50 жил | Миксина загас, зэрлэг гахай, нохой, имж |
70 жил | Японы могой загас, могой, буга, бор гөрөөс |
100-с дээш жил | Баавгай, заан, анааш, хирс, усны үхэр, галуу, хун, зэрлэг галуу, улаан титэмтэй тогоруу, хөх дэглий, яст мэлхий |
Доорх амьтдын хувьд энергийн долгион нь хүний биеийнхтэй ойролцоо байдаг, үйлийн үрийн эргэн төлөлт нь осол аваар зэргээр төлөгдөхөөс гадна хойд төрөлдөө доорх амьтад болж төрлөө солин үйлийн үрээ эдэлдэг:
Горилла, шампанзе, сармагчин, орангутан, урт гарт сармагчин
* Энэ нь зөвхөн хүний биеийн гадна талыг бүрхэхээс гадна дотоод эрхтнийг ч бүрхэж болно.
**Загас хөл гаргүй тул ихэнхдээ хүний биеийн бүх хэсгийг аура нь бүрхдэг ба загасны гэрлэн бие аура дэвхрэхэд хүний гар хөл тээглэгдэж амархан гэмтэж өвдөх болдог.
УРГАМЛЫН АУРА БА ХҮНИЙ БИЕИЙН АУРАГ БҮРХЭХ ДАВХЦАЛЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
Ургамал мөн ургамлын ауратай байдаг ба амьтдыг бодвол илүү энгийн соронзон долгионы нийлмэлээс бүрддэг тул ургамлаар хооллоход аура нь хүний биед уусаж, нөлөө үзүүлдэггүй. Мэдээж хэрэг ургамлын аурагийн үйлийн үр гэж байдаг.
Ургамлын үйлийн үр нь хүмүүс ургамал идэж байж энэ дэлхий дээр амьд явах шалтгаан болох юм. Хүний биед үйлчилдэг ургамлын аурагийн давхарга, тогтох хугацаа ихэвчлэн 1 цагаас 10 хоногийн дотор байдаг бөгөөд энэ хугацааны дараа хүний биеийн төрөлх долгионд уусна гэж үздэг.
1-3 цаг | Хүнсний ногоо |
1-2 цаг | Шар буурцаг, цагаан будаа, бор будаа, сувдан арвай |
1 цагаас 3 өдөр | Жимс жимсгэнэ |
1-3 өдөр | Хясаан мөөг, мөөг |
10 өдөр орчим | Шиитаке мөөг |
ВЕГАН ХООЛОНД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Нүүрс ус: бор будаа, бүхэл үрийн улаан буудай, арвай, сувдан арвай, эрдэнэ шиш, төмс, амтат төмс гэх мэт
Уураг: шош буурцаг, сүү цагаан идээ (сүү, бяслаг гэх мэт)
Өөх тос: шош буурцаг, сүү цагаан идээ, шисо үр, гүнждийн үр, хушга, хушны самар гэх мэт
Бусад: Жимс, хүнсний ногоо гэх мэт
Исгэсэн хүнсийг аль болох бага хэрэглэх.
Эх сурвалж: https://blog.daum.net/cha46/755