Дээд гурил 1 кг
Ус 400-600мг
Хийх арга:
Гурилаа шингэвтэр зуурч гялгар уутанд буюу саванд хийж 2-4 цаг орчим байлгаад савтай хүйтэн усанд хийж базах ба цардуулыг гүйцэд угаах замаар усыг хэдэн удаа солино. Гаргаж авсан уян хатан, сунамхай шинж чанартай хэсгийг глютин уураг гэх ба 1 кг гурилаас 350 г орчим глютин гарна гэж тооцоолдог. Үүнийг буузны гурил шиг жижиг хэмжээтэй тасалж нимгэн элдээд шарах юм уу жигнэж болгосны дараа хэрчээд төрөл бүрийн хоолонд мах орлуулан хэрэглэж болно.